~4~

93 29 3
                                    

Өглөөний 6н цаг

Хөшгөө нээн нарны тусгалыг гэртээ оруулан, дотуур хувцаснаас өөр зүйлгүй зогсох үзэсгэлэнт бүсгүй И. Өглөөнийхөө цайг уун бреүкэн хар өмд хар цацагтай цамц хар бензээ унасаар ажилдаа явна.

JCK компани ороход л энэ тэндгүй цэцэгэн хэлхээ гоёж чимэглэсэн тааз. Цахилгаан шат хүлээнгээ зогсоход ард ирэн зогсох ажилчид

" Уааа эцэст нь бага эзэн ирэх нь ээ."

"Тийм шүү бид ямар их хүлээж бэлдсэн билээ. Тэр улам л халуухан болсон байх даа."

"Мэдээж ш дээ. Тиймээс л бид өмнөх өмнөхөөсөө илүү хувцасндаа анхаарч ирсэн. Аз таарч нүдэнд нь өртөх ч юм билүү."

"Би бүр хувцасны шүүгээгээ бүгдийг нь өөрчилсөн шүү." гэх ажилчдын шивнээ. Гэхдээ үнэхээр л би анзаараагүй бололтой. Хувцасндаа анхаарсан гэхэд нь л эргэн тойрноо ажихад бүгд л бариу богино банзал энгэр задгай цамцнууд их өмсөжээ. Цахилгаан шатанд ч тэдний яриа зогссонгүй. Тэд үнэхээр хаана ч хамаагүй түүний тухай яридаг бололтой.

"Гэхдээ нарийн бичгийн хэлтэсийнхэн азтай юм аа. Үргэлж түүнийг харах нь байна шүү дээ. Бурхан минь гэж."

"Ажилаа сайн хийгээд байвал өрөөнд нь дуудагддаг ш дээ мартаа юу? Тиймээс л ажилаа илүү сайн хийхэд болно." Гэсээр бууцгаах аж.

Гайхалтай хүүхэмсэг гэж сонссон ч арай ч ийм гэж бодсонгүй. Гэж бодсоор бага эзэний ажлын хуваариудыг дахин шалгаж шинээр ирсэн гэрээнүүдийг танилцуулах ажлаа бэлдэн сууна. Би ч үнэхээр хар бараан хүн бололтой. Нарийн бичгийн хэсгийнхэг бүгд л өнгө өнгийн бариу цамц богино банзалтай байх аж. Эмсийн хүрээлэн юм уу? Ажлын байр юм уу?

Нэг мэдэхэд л бага эзэний ирэх цаг болж. Доод давхарт угтаж авах ёстой шүү дээ. Гэсээр доош буухад бараг л надаас бусад нь иржээ.

Хэсэг хүлээсний эцэст нь Жон захиралтай орж ирэх хэн нэгэн. Бүгд бөхийн "Тавтай морил бага эзэнтэйн." Тэд алхасаар миний урд ирэх аж.

Жон захирал "И нарийн бичигээ" гэх дуунаар дээш харахад урд минь үнэхээр л царайлаг том нүдэт зогсож байх нь тэр.

"Сайн байна уу? Жон захирлаа. Тавтай морил бага эзэнтэйн." Гэхэд Жон захирал "Болно оо И нарийн бичигээ. Явцгаая замдаа бага хүүд минь өнөөдрийн хуваариудыг танилцуулаарай." Хэмээн урд гаран алхана.

"Бага эзэн та одоо хэвлэлийн бага хуралд оролцох ёстой. Дуусгаад Жон захирлын бэлдсэн компаний хүлээн авалтанд оролцох мөн OSI компаний У захирал мөн KJC компаний Им захирлуудтай уулзах хуваарьтай байна." Гэсээр цахилгаан шатанд сууна.

Бага эзэн "Дөнгөж ирэв үү үгүй юу ажилаар булахаар шийджээ ааваа. Хүүдээ амрах ч зав өгөхгүй хэрэг үү?"

Жон захирал "Чи хангалттай амарсан ш дээ. Одоо ажилдаа орохгүй бол дийлдэхээ байх нь. Зарим хувьцаа эзэмшигчид тэгээд ч бүр захирлууд хүртэл чи биш бол надтай гэрээ хэлэлцээр хийхгүй гээд бөөн сүр. Ашгүй харин сүүлийн хэд хоног аргыг нь олж чадахгүй байсан Ким захиралтай И нарийн бичиг уулзаад бүр нааштай гэрээ бүрдүүлсэн байна лээ. И нарийн бичиг байхад чи ч манай компани ч алзахгүй бололтой." Хэмээн чанга чанга хөхөрсөөр хүүгээ дагуулан ажлын өрөө рүүгээ орлоо.

Тэдэнд кофе оруулж өгчихөөд ажлын ширээн дээрээ сууна. Хүмүүсийн үгч оргүй хоосон биш юм аа. Гэхдээ л энэ хүнээс холхон байхгүй бол арганд нь орчихвол яг л энэ ажилчид шиг болчихно биз.

И нарийн бичгийн даргаWhere stories live. Discover now