Сүүлчийн даалгавар (JM)

1.8K 103 9
                                    

##: Чиний сүүлчийн даалгавар шүү. Хэрвээ энэ хэргийг бүтээчихвэл чи эрх чөлөөтэй гээд ширээн дээр нэг цаас шидэж өглөө.

Би: мэдлээ боссоо гэсээр тэр цаасыг нь аван гэр лүүгээ харив.

Намайг Ким гэдэг. 24 настай. Би юу хийдэг вэ гэж үү? Харин л дээ. Дээрээс өгсөн даалгаврыг биелүүлдэг хүн. Мафийн толгойлогчын цор ганц эмэгтэй туслах. Анх ахлах ангиа төгсөж байгаад эд нартай орооцолдсон юм. Их сургуульд ороход мөнгө хэрэгтэй байсан болохоор шөнийн клубд ажилладаг байсан. Нэг өрөөнд үйлчлүүлэхээр орсон нь энэ Мафийн толгойлогч буюу манай босс болж таарсан. Тэдэнтэй уугаад сууж байхад нэг хамгаалагч нь надруу дайрахад нь би түүнээс бултаад түүнийг хэд хэд цохичихсон юм л даа. Амьхандаа биеэ л хамгаалсан төдий. Тэгээд би боссод таалагдан намайг доороо туслахаа болгож авсан байдаг юм. Тэрнээс хойш долоон жил түүний доор ажиллаж байгаа нь энэ. Сүүлийн үед ажил маань нэг л уйтгартай санагдаад болж өгөхгүй байхаар нь боссод хэлтэл тэр надад болзол тавьсан юм. Хэрвээ би сүүлийн даалгаврыг нь хийгээд дуусгачихвал эрх чөлөөтэй болно

Би: ашгүй дээ гээд цаасыг нь уншиж үзлээ.

Би: Пак Жимин. 27 настай. Бизнес эрхлэгч. Уул нь царайлаг залуу байнадаг. Юу хийсэн болоод *санаа алдах* Би эдний компанид туслахаар нь ажиллах юм байна. Нэг сарын хугацаатай, энэ хооронд л энэ залууг үгүй хийх юм биздээ. Ойлгомжтой. Амархан юм байна. Босс надад яагаад ийм амархан даалгавар өгч байгаа юм бол??

Би: заза тэр ч яахав. Өнөөдөр сайхан амарч аваад л маргаашнаас ажилдаа оръё доо гэсээр орондоо орон унтлаа. Өглөө сэрүүлэгний дуугаар сэрэн шүршүүрт орчихоод өглөөний цайгаа бэлдэж уун бариу юбка болон цэнхэр цамц өмслөө. Доогуур нь хар өсгийт өмсөөд цүнхээ аван гэрээс гаран машиндаа суун хөдөллөө.

Би: новш гэж ямар том компани вэ? Би одоо хаашаа очих юм бол. Цаасан дээр тийм мэдээлэлийг маань бичээгүй байсан шдээ гээд үүдээр нь орон хүлээн авах дээр нь очиж асуулаа.

Би: уучлаарай юм асуух гэсэн юм?

Хүлээн авагч: аан за та асуу асуу

Би: би өнөөдөр энд томилогдож  ирж байгаа юм. Тэгээд миний ажлийн байр яг хаана байдаг юм бол? Би харин сайн мэддэггүй ээ *нүдээрээ инээх*

Хүлээн авагч: аан за та ямар албан тушаалд томилогдсон билээ?

Би: туслах, захирлын туслах

ONE SHOTSWhere stories live. Discover now