Fuck it

145 23 1
                                    

Танил бус цагаан тааз,  хөнжил бас дотно үнэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Танил бус цагаан тааз,  хөнжил бас дотно үнэр. Шинэ байр минь ийм байгаагүй юм сан...

Нүүрэн дээр тусах халуун нарнаас болон багахан эргэлзээнээсээ салан хажуу тийш харцаа чиглүүлтэл... 

Согтох үедээ өөрийн ухаангүй байдаг ч сэргэснийхээ дараа бүх зүйлээ санадаг миний хувьд урьд шөнийн явдал хормын зуур эргэн дуpсагдах ажээ.

Хараал идсан Кан Еэил. Ажилд дөнгөж ороод л хамтран ажиллах хүнтэйгээ ийм зүйл хийчих гэж... 

---------------------------------

Чимээ аниргүй өрөөг утасны хангинах чимээ дүүргэх бөгөөд тун удалгүй охин яаран утсаа автал



"Хадагтай Кан. Ажлын эхний өдрөө бидний урмыг хугалах гээгүй байлтай. Бид таныг гучин минут хүлээж байна. Цаг бол тамирчдын хувь маш чухал юм л даа" гэх Даниелийн ширүүхэн үгсэд хажууд хэвтэх асуудлаа ор мөргүй мартан 

" Кхм, Даниел. Цагийн зөрүүндээ дасаж амжилгүй багахан оройтоод сэрчихжээ. Яг одоо гарч байгаа болохоор санаа зовох хэрэггүй дээ"

Даниел " Удахгүй гэж найдаж байна " гэсээр түүнийг дуудлагаа цуцалсны дараа шалаар тарсан хувцасаа яаран өмссөөр өрөөг орхин гадаах орчинг зүглэв. 

Буудал... Тиймээ хараал идсэн буудалд хоночихож. Танил үзэгдэл байна шүү...

-----------------------------------

Цаг алдалгүй суусан таксиндаа очих хаягаа хэлсний дараа толинд өөрийгөө багахан янзалсан ч удалгүй зорьсон газартаа иржээ.

"Оройтсонд уучлаарай Даниел" хэмээсээр эгнэн зогсох залуус руу зүглэх зуураа уучлалт эрвэл Даниел төвөгшөөсөн аятай

" Ажилдаа орвол яаж байна" гэсээр өрөөг минь заасанд дахин уучлалт эрсээр өөрийн суудлыг эзэллээ.

Ажлын эхний өдөр.
Бүтэлгүйтэл.
Ярилцлага.



"Ноён Ричарлисан. Тоглолтын үеэр танд сандарч өөрийгөө дутуу үнэлэх явдал гардаг уу?"

"Педро, таныг юу хамгийн ихээр бухимдуулж байна вэ?"

"Ноён Харри... Эрхэм ээ" гэсээр дараагийн тоглогчыг дуудтал чимээ анир байсангүйд дахин дуудахаар шийдэн

"Харри... Харри Каен.. эрх--"

"Харамсалтай нь тэр энд алга. Гэсэн ч би орж болно биздээ. Хадагтай Кан" гэх танилцаад удаагүй нэгний хоолой тун ёжлолтойгоор дугарсанд гайхаж басхүү сандарсаар үүдэнд зогсох түүнлүү хартал... Танилцахаас хэд дахин илүүг хийсэн элэг нэгтэн минь инээмсэглэсээр зогсох ажээ.

" Заавал Харритай ярилцах ёстой юу?" гэх түүний үгсэд хоолойгоо засан тайван байхыг хичээн

" Тэр байхгүй бол тантай ч ярилцаж болно шүү дээ эрхмээ. Нэр тань хэн билээ" гэсээр үл ялиг чичрэх хоолойгоо төв болгохыг хичээн асуутал

"Сон Хюнмин. Нэрийг нь ч мэдэхгүй хэрнээ нэг оронд орчихсон аюултай эмэгтэй юм даа"

Би" Тэр зүгээр л нэг шөнийн алдаа байсан шүү дээ Хюнмин. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд энгийн л асуудал байлтай. Дахиж ярихгүй байцгаая"

"Энгийн зүйл юм шиг ярьж байхыг бодоход энэ асуудал чиний хувьд өдөр тутамд тохиолддог зүйл бололтой, мм"

Би" Ноён Сон. Тоглолтын үеэр өөртөө итгэх итгэл тань хэр өндөр байдаг вэ?"

" Мм, дажгүй шүү. Гэхдээ хэн нэгэнтэй халуухан шөнийг өнгөрөөх үед илүү итгэлтэй болчихдог"

Би " Багийн тамирчидтайгаа хэр ойлголцож чаддаг вэ?"

" Яг л чамтай урьд шөнө ойлголцож байсан шигээ тун сайн" гэсээр ээлж дарааллан ёжтойгоор хариулах түүний үгсэд бухимдан

"Новшийн амаа хамхиж үз. Зүгээр л алдаа байсан гээд байна. Чиний хувьд ч энгийн шөнө байсан байхад энэ бүгдийг хэтэрхий дэвэргээд байгаа юм биш үү "  хэмээн түүнлүү хашхичихад тэр

"Тайвшир хонгор минь. Чи миний сонирхол биш" гэсээр өрөөг орхин одлоо.

Сонирхол биш! Тийм зүйл хүртэл хийчихээд миний сонирхол биш ээ!

The WhisperWhere stories live. Discover now