23 | Only one

410 52 6
                                    

Kang Seolhee's POV

Тэрхэн мөчид миний зүрх зогсохоо шахсан. Тэгтлээ удаан хүлээж байсан тээнэгэлзээнийхээ хариуг бараг л авчихсан юм шиг мөртлөө би түүнд хатуу үг чулуудаад гараад явчихсан юм. Одоо бодоход тэдгээр үгсийг Хисынээс сонссон бол яах бол гэж бодохоос л зүрх үхэж, хэд хоног үхдэл мэт явах байснаа төсөөлөн бодоод өөрийгөө ямар түргэн, хуумгай зан гаргаснаа бодон сууна.

Үүнээс гадна тэгж их хайрладаг нэгнийхээ сэтгэлийг өвтгөж, өөрөө ч одоо ийм баыдалд орчихсондоо өөрийгөө зүхээд байрахгүй нь.

Ганцхан тэр шүү дээ. Шохоорхол, дурлал, хайр бас тэнэглэл. Энэ бүгдийг ойлгуулж бүхий л цаг хугацаанд хайрыг минь эргүүлж өгч хамт байгаагүй ч миний хажууд бат зогсоод үлдэх нь л И Хисын юм шиг санагддаг байж билээ. Харин би түүнийг намайг гээд ирэхэд нь хий хоосон, худал үгс хаяад дараа нь л ухаарж байдаг.

Доройтоход минь хүч болж, уруудахад түшээд, инээмсэглэх тэр ч бүү хэл гуниглах үед ч хамт байсаар ирсэн нь миний хайрын эзэн И Хисын мөн байтал миний гаргасан тэнэг үйлдлийг тэр хүртэх ёсгүй шүү дээ.

Магад хайр гэдэг зүйлд нь би бэлэн бус байгаа бололтой. Өмнө нь хайр хэмээн нэрийдсэн хүүхдийн тоглоом, төсөөлөл дундаа автаад зүгээр л тэдгээр мэпрэмжүүдээр гачигдахдаа хэтэрхий түргэн ааш гаргачихсан байх.
Хэдий ийн хэлээд өөрийгөө өмөөрөхийг хүсэв ч ямар нүүрээрээ тэгээд очих билээ?

"Солхи, чи аль хэдийн миний хувьд хамгийн их анхаарч, өдөрт өчнөөн сая удаа бодолд минь орж ирдэг хүн болчихсон. Саяхныг хүртэл эргэлзсээр ирсэн нь үнэн ч гэлээ...чамайг инээхийг хараад дагаж инээж, юу ч болсон муухай бүхнээс хамгаалмаар, зөвхөх өөртөө л хадгалаад тийм нандин болчихсон. Тэдгээр нандин мэпрэмжийг ахлах сургуулийн хүүхдийн хэдхэн үг, нот илэрхийлж талд нь ч хүрэхгүй гэсэн ч үүнийг сонсож, дуулах бүртээ би чамайг бодож, чиэий л хамтаар цаашдыг төсөөлдөг болсон. Чамайг ч бас сонсож үзээд, надтай адил мэдэрдэг бол би их талархаж хэзээ ч мариахгүй ээ" гээд надад жижигхэн дуу хураагуур өгсөн.

Харин би хариуд нь?...

"И Хисын, би И Сүён биш гэдгийг мэдэж байгаа биз дээ. Би аль эртнээс л чамайг бодож баярладаг болчихсон байсан. Гэсэн ч би Сонхүн шиг та хоёрын тоглоом болоод дуусна гэвэл би үнэхээр чадахгүй, тэсэхгүй. Хангалттай хугацаанд өөрийгөө үзэн ядаж, бусдаас тусгаарлаж ирсэн мөчүүдэд би зөвхөн өөрөө өөртэйгөө л тэмцэлддэг байсан. Харин одоо үүнээс илүүг, зүрхээ шархлаж өвдөөд, идээ бээрэндээ баригдаж, тэр их өвдөлттэйгөө нүүр тулна гэхээс айж хулчийж байгаа болохоор...гуйя надаар битгий тогло" гартаа дуу хураагуураа барьсаар хурдхан гарах гэсэндээ гадуур хувцсаа шүүрч аваад өмсөлгүй гараад явчихсан.

Heart MaidWhere stories live. Discover now