Итэвоны гудамжинд тэд болзон явна. Сэүн Рүнигийн цүнхийг ийш тийш сажлуулан, савсчуулан алхах агаад үүнд нь түүртсэн Рүни нүдээ эргэлдүүлэх аж.
Рүни: зүгээр явчхаач. Чамаас үнэтэй цүнх шүү.
Сэүний нүд томорсоор; надаас үнэтэй?
Сэүн гомдон түүний гарнаас тавин чимээгүй алхаж эхэллээ. Рүни буруу үг хэлчихсэнээ тэр үед ухааран түүн рүү очив.
Сэүн: хүүе, хүүе надад битгий хүр. Үнэтэй гар чинь хямдхан надад хүрчихвэл муухай болчихно.
Сэүн: хүүе хүүе, ямар аймар юм бэ? Надаас үнэтэй машин явж байна.
Сэүн: ёоё, хямдхан гар маань өвдчихлөө.
Рүни түүнээс уучлалт гуйх гэж янз бүрээр үзэх боловч Сэүн хүлээж авсангүй. Бараг л гучин минут болсны дараагаар тэд догбугины газарт ороход,
Сэүн: хоо, надаас үнэтэй догбуги.
Сэүн: энэ сандал ч надаас үнэтэй байх. Эвдэлчихвий дээ гэх нь тэр.
Рүни захиалгаа өгчхөөд түүний урд очин сууж: намайг уучлаарай даа. Би тоглож л хэлсэн шүү дээ. Уучлаарай, мм?
Сэүн: хямдхан би ч өлсөж байна даа гэсээр дээгүүр харан сууна.
Ийн ямар ч нүүр өгөөгүй Сэүн гэрийнхээ гадаа ирэхэд тэсгэл алдсан Рүни түүнийг буланд шахан урд нь зогсоод: одоо маяглахаа боль! Чамаас үнэтэй юу ч байхгүй.
Сэүн: цаашаа л даа! Надаас үнэтэй хана шт!
- - - - - - - - - - - -
Happy 11th Anniversary! ✨Надад өчигдөр болсон явдлыг энд сийрүүллээ. Эрчүүдээ гэж. Гомдох нь хурдан хүмүүс шүү. 🤭