Бүтэн зүрх

8 4 2
                                    

Хаа сайгүй холхилдсон олон хүмүүс.
Ухаан жолоогүй.. юуг ч бүрэн дүүрэн ойлгоогүй ч Жoнгүгт хайртай гэдэг минь илт давуу байсан болохоор одоо би эмнэлэгт байна.

Тэхён гарандах савтай хоолоо надад бариулаад
- 114 .. Жонгүг тэнд байгаа..
Хэсүгийн найз залуу эндхийн их эмч болохоор тэр сайн эмчилгээ хийж байгаа.. Харамсалтай нь тэр огтоосоо хоол идэхгүй байгаа... За за.. Сэид энэ асуудлыг даатгалаа. Ашгүй ингээд эцэст нь та хоёрыг уулзсанд баяртай байна.

Толгой дохин муухан инээмсэглээд 114 гэх дугаартай өрөөг зорив . Яасан их сандрал вэ..

Зүрх цээжиндээ чичирч үнэхээр л байж суух газраа ололгүй тэмтчинэ.

Өрөөнд ойртох тусам буцаад зугтах хүсэл төрөх ч .. тэнд байгаа нэгэн намайг амьсгалуулдаг.

Хаалгыг зөөлөн татан орвол эмийн эхүүн үнэр сэнгэнэж оронд дээр цааш харан хэвтэх Жонгүгийг олж харав.

Бэх асгасан цаасан дээр нулимс дуслуулан сийлсэн мянган бодролын минь эзэн ... тэнд байна.

____________________________

Сэи нулимсаа тэвчин намуухан дуугаар
-Жонгүг ?

Хэсэг чимээ аниргүй.. Гэсэн ч Жонгүг эргэж харсан.

Хараад гайхаж байгаа бололтой хөшиж орхив. Хараад л байсан.
Жонгүгийг хичнээн хором ширтсэнээ үл мэдэх ч хөлөө арай ядан зөөсөөр өрөөний мухардах ширээн дээр савтай хоолоо тавиад намайг тасралтгүй ширтэх
түүн рүү дөхөв.

Нулимс цийлэгнэнэ. Тэгтлээ их хайрладаг байсан энэ нүд..

Жонгүг гэнэт хурдхан босож ирээд намайг өөр лүүгээ татаад тэвэрчих нь тэр.

Дулаахан.. энэ үнэрийг, энэ тэврэлтийг..
Бас түүнийг их санаж...

Тэвэрт минь байсан түүний мөр удалгүй чичирхийлэн ,мөрөнд минь нойтон зүйл мэдрэгдэхэд би түүнийг уйлж байгаа гэдгийг ойлгов.

-Жонгүг.. Тайвширдаа одоо би энд байна. Зүгээр.. бүх юм зүгээр..

Нурууг нь зөөлхөн илж өгөөд хэсэгхэн түүнийг тайтгаруулан зогсов.

Зүрх нийлэх шиг... Бүр сүүлдээ одоо л нэг бүтэн амьсгаа авж чадаж байгаагаа ойлгов.

_____________________________

Жонгүг бүхнийг тайлбарласан.

Хий хэрэггүй гомдож өнгөрүүлсэн миний хуучин он жилүүд..

A BOTTLE OF PEARL'S [Completed]Where stories live. Discover now