•1•

4 1 1
                                    

Хүн үнэхээр маш муугаар өөрчлөгддөг гэж үү? Хуучин найз залуу тань хичээлээ хийж чамайг халамжилж үргэлж инээдэг байсан. Харин салсны дараа муу залуу болчихсон. Энэ байж болох уу?

Энэ газрыг аль хэдий нь бүрэнхий нөмөрчээ харин гудмаар нэг охин айдас дүүрнээр алхана. Хулгай хийсэн хүн шиг гэлбэлзэн чичирч айдастай байгаа аятай нүдэнд нь гүн нулимс үзэгдэнэ.

"Яагаад намайг ингээд байгаа юм битгий л дээ. Би чамаас гуйж байна би-би үнэхээр их айж байна" хэмээн үнэхээр л их түгшсэн хоолойгоор хэлнэ. Хөөрхий охин айснаасаа болоод хоолой нь ч үл чанга гарна.

"Рүми яаа чи буцаад надтай нийлчих . харж байна уу би үнэхээр хөөрхөн болчихсон. Охид муу залууст дуртай байдаг биз дээ. Чиний төлөө би өөрчлөгдсөн" сонсоход л түгшүүртэй мэдрэмж авахаар хоолойгоор үл таних залуу ийн хэлнэ. Тиймээ түүний хуучин найз залуу нь.

"Үгүй ээ би тийм биш. Чиний энгийн даруухан төрх надад илүү таалагддаг байсан."

"Тэгээд яагаад салсан юм. Чамд үхтлээ хайртай гэдгийг минь мэдсээр байж. Хараал идсэн н*вш гэж" аймшигтайгаар гудам цуурайттал орилон Рүми охины мөрнөөс чанга атгана.

"Дунён боль намайг тавь чи намайг өвтгөөд байна. Одоохон тавь цагдаа дуудна шүү" тэсэлгүй нүднээс нь сувд шиг үнэтэй нулимс нь урсана. Ямар ч сануулаггүй.

"Рүми-яаа би чамд хайртай бүр донтчихсон. Би яг галзуурхахнээ чиний уйлж байгаа чинь хүртэл хайр татам юм." Хэмээн түүнд улам л ойртоно. Бурхан минь хөөрхийлөлтэй охины хоолойг сонсож байна уу? Хичнээн их айж байгаа бол. Зэврүүн энэ бүрхэг оройг тэр мартахгүй нь лавтай.

Хаанаас ч юм хүн дугарах чимээ сонсогдоно. Тиймээ үнэхээр л хүн байна. Энэ харанхуй гудмыг гэрэлтүүлж байгаа цорын ганц хүн.

Рүми охин зориг гарган чангаар
"Туслаарай" гэж үлдсэн бүхий л хоолойгоороо чарлана. Түүнийг сонссон болов уу?
~

Pov~Rumi

Айдастай байна. Хэзээ намайг дагах бол хэзээ миний өмнө гарч ирж намайг айлгах бол гэхээс.

Одоо бурхан надад тусалж байгаа бололтой би шилжихээр болсон. Энэ газраас бүр мөсөн нүүнэ.

Дунён гэх хүний царайг одоо харахгүй үнэхээр их бүр үнэхээр их баяртай байна. Баярласандаа болоод яг галзуурхана
~
"Рүми чи наад хөгийн амьтандаа найз залуутай болсон гээд хэлчих" намуухан хоолойгоор түүний сайн найз Сүхи хэлнэ.

"Юу? Надад найз залуу байхгүй шүү дээ. Чи түүний занг мэдэхгүй байна. Тэр батлаж байж л санаа амарна"

"За сүртэй шдээ наад хөгийн амьтан чинь чам руу өдөр шөнөгүй сүрдүүлсэн чат явуулж байна. Болохгүй ээ утсаа өгч бай"
Сүхи утсыг нь аван түүн рүү зурвас бичиж эхэллээ

- Хөөё чи одоо боль би аль
хэдий нь найз залуутай болсон.

- Итгэхгүй байна

-үнэхээр шүү. Бас дахиж ийм
сүрдүүлсэн утгатай зурвас
явуулвал торны цаана сууна
гэж мэдээрэй

- За хонор оо боль доо. Тэгвэл би
уулзмаар байна чиний шинэ найз
залуутай чинь

-Шаардлагатай гэж үү одоо арил

Тэр ийм утга бүхий зурвас илгээгээд
"Маргааш чи манай ангид шилжиж ирэх байх аа амжилт. Ангийхан минь үнэхээр дужгүй хүүхдүүд шүү" ямар ч гэмшсэн зүйлгүй түүний утасыг буцааж өгөн ийнхүү хэлнэ.

"Хөөё найз залуугүй байж ингэхээр чинь баригдвал яах юм"

"Зүгээр дээ зүгээр интернэтээс ямарч хамаагүй хүний зурагийг нүүр зургаа бологчих"

"Заа"

Би түүний хэлснээр зураг хайна. Яг л надад тохирохоор хүн олдохгүй бололтой. Хүүе нээрээ ямар жинхэнээсээ үерхэх биш дээ. Тийм биз дээ.

Царай нь нээх сайн харагдахгүй ч царайлаг гэдэг нь тодорхой харагдах нэгэн хөвгүүний зургийг тавиад зөөлөн орон дээрээ бөх гэх ч нь унтана.

~
Өглөө сэрүүлгэний дуу биш Сүхи-н дуудлагаар сэрэв

"Байна уу" нойрмог хоолойгоор хариулахад тэр өөдөөс учир зүггүй л орилж гарна.

"Үгийг чинь сайн ойлгохгүй байна удаан ярь л даа"

"Бурхан минь гэж Рүми чиний ахлах сургуулийн амьдрал тэр чигтээ сүйрсэн. Чи манай сургууль биш өөр сургууль руу орсон нь дээр бололтой"

"Яагаад"

"Чиний тэр найз залуугаа гээд тавьсан хүн чинь манай сургуулийн танхай ЖОН ЖОНГҮГ"

"Юу?????"

"Хурдхан шиг устгаж үз. Чи ч одоо тайван амьдрахгүй л байх"
~

За анхны маань бичвэр хайрлаарай. Алдаа дутагдал их байх шүүмж сонсоно. Алдаагаа засна

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 21 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Түүний охинWhere stories live. Discover now