1. First

160 21 1
                                    

Сэрүүлэгний дуу зогсолтгүй хангинаж дуг нойрноос минь сая нэг сэрээлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сэрүүлэгний дуу зогсолтгүй хангинаж дуг нойрноос минь сая нэг сэрээлээ. Өнөөдөр бол Солонгост ирээд сургуульд явах анхны өдөр болохоор нэг их нойрмоглолгүй босохоор өндийв.

Дотуур байранд ороход өрөөний хамтрагч маань ирээгүй байсан бөгөөд одоо ч түүнийг хараагүй байгаа. Нүүр гараа угааж хувцсаа угааж өмсчихөөд доошоо гал тогоо руу бууж ус аваад дээш буцаж гарлаа.

Угаас өглөөний цай ууж хэвшээгүй тул ногоон цай уучхаад цүнхээ үүрэн сургууль руу гаа алхлаа.

Сургууль минь үнэхээр гоё орчин, сургалтын чанар сайтай сургууль учраас шалгалт өгч тэнцэж байж орсон. Ямартай ч энэ удаа бүх зүйлийг сайн хийнэ гэж бодож байна.

Сүрлэг том сургуулийнхаа хаалгыг татан ороход томоос том шат бас таримал ургамлууд угтлаа. Яг л цэцгийн хүлэмж шиг.

Би ч эхний цагийн хичээл үгүй учраас эрт ирж сургуультайгаа танилцахаар ирсэн тул урд минь байх шилэн шатаар өгссөөр 2 давхарт гарч ирэхэд урд маань хүндэтгэлийн самбар угтлаа.

Тэр самбар дээр байрлах зургуудаас хамгийн доод эгнээнд яг урд минь байрлах нэгэн хүүгийн зураг анхаарлыг минь татав. Түүний зураг доорх тайлбарыг уншвал Солонгос улсад болдог "Өсвөрийн продюсер"нэвтрүүлэгт тэргүүн байрны шагналт, алдарт Эм Мюз компанийн продюсер Ким Жүнгюү гэсэн байлаа.

Миний дотор нууцхан түүнтэй хамт хөгжим хийх хүсэл төрж байсан. Түүнтэй уулзах хэцүү байх л даа гэхдээ л би хүсэж байсан юм.

Би самбарыг гүйлгэу нэг харчихаад хоёр давхраар явж ерөнхий план гаргаад амжлаа. 2 давхарт жүжигчдийн ангийхан байдаг гэдгийг анзааран шатаар өгсөж гуравдугаар давхарт ирлээ. Харин энэ давхарт Моцартын том хөрөг угтлаа. Энэ давхарт хөгжмийнхөн байдаг юм байна.

Хонгилоор алхан ангиудын хаягуудыг уншиж байлаа. Хэрэглээний хөгжим, дуурь, сонгодог хөгжим ийн уншиж яваад буланд ирснээ мэдэлгүй чигээрээ алтал хонгилын үзүүрээс гарч ирэх нэгэнтэй мөргөлдөж орхилоо.

Эхлээд түүний SUPREME гэх цамцыг нь харчихаад дээш харвал хүндэт самбар дээр байсан залуу урд минь зогсож байх аж. Бурхан минь түүний царай гэрэлтээд байна. Түүнээс гэрэл цацраад байгаа юм байх даа? Яагаад юм бол?

Hi! za tegeheer bi ni huurhun BL short storytoi irlee. Short story bolhor one day one part geed yvnaa. Sain setggdel uldeej uguurei 🩵

Love at first sightWhere stories live. Discover now