2. annoying guy

61 16 1
                                    

Би замаа ч харалгүй явж байсан учир түүнээс бөхийн уучлал гуйхад тэр юу ч хэлсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би замаа ч харалгүй явж байсан учир түүнээс бөхийн уучлал гуйхад тэр юу ч хэлсэнгүй. Би гайхан түүн рүү харж байтал "Замаас холдооч дээ тэгээд" гэв.

Гэхдээ тэр миний төсөөлснөөс шал өөр хүйтэн нэгэн байсанд үнэхээр цочирдож орхилоо. Би ч сандран холвол тэр шууд л дээгүүр хараад цаашаа явчих нь тэр.

Миний түүний талаарх бодол бүр навс уначих шиг болов. Гэхдээ түүнээсээ илүү түүний гэрэл цацарсан царай л харагдаад байлаа. Уг нь царайлаг, өндөр нуруутай, чадварлаг, авьяастай. Даан ч тэр ааш гэж авах юм алга.

Би ч амандаа үгэлсээр цааш сургуультайгаа танилцах аялалаа үргэлжлүүллээ.

4 давхарт бүжгийнхэн байдаг бол 5 давхарт захиргаа удирдлагууд байдаг харин нэг давхарт сургуулийн сайн дурын клубууд үйлчилгээний хэсгүүд байршина. Ямартай ч сургуультайгаа танилцаад явж байгаад нэг эелдэг хөвгүүнтэй танилцсан юм. Түүнийг Хёнсог гэх бөгөөд манай дээд бүлэг ч гэсэн нэг жилийн чөлөө аваад энэ жилээс дахин суралцаж байгаа гэнэ.

Бас түүний найз Жихүн гэх залуутай гурвуулаа жаал ярьж яваад нэг хичээлд суухаа олж мэдээд ангиа зүгэллээ.

"Чи ингэхэд яагаад Солонгост ирсэн юм?" хэмээн Жихүн асуухад нь би инээмсэглээд "Би цэвэр Япон хүн бишээ. Яг үнэндээ би Солонгосын иргэншилтэй хүн" гэхэд тэд гайхан

"Гайхалтай. Тэгээд Японы тэр нэр хүндтэй сургуулиа орхиж энд ирсэн гэж үү?" гэхэд нь би инээмсэглэсээр

"Тиймээ. Би чинь бас Солонгос хүн шүү дээ. Эх орноо мэдмээр байсан юм. Ээж минь ямар газар өсөж торнисон, яадаг байсан талаар нь мэдэхийг хүссэн" гэвэл тэд "Гоё юмаа. Танай ээж аав их царайлаг хүмүүс байдаг байхаа тийм ээ? Чи их царайлаг юм байна" хэмээн Хёнсог ах асуув.

Би жаахан ичин "Ү-үгүй ээ. Би тийм царайлаг биш. Хүндэтгэлийн самбар дээр байдаг Жүнгюүгийн хажууд юу ч биш" гэхэд тэд дуу нэгтээ санал нэгдлээ. Жихүн "Тэр ч тийм шүү. Жүнгюү маш хүйтэн зан чанартай, хэнтэй ч ярьдаггүй өөрийнхөө найз Жэхёг, Дуёон хоёртой л ярьдаг байх. Сургуулийн бүх охид Жүнгюүгийн араас гүйдэг байх. Түүний хуучин найз охин бас үнэхээр хөөрхөн охин байдаг" гэв.

Би яагаад ч юм гонсойчихлоо. Тэр төсөөлснөөс минь өөр байсан болохоор уу? Эсвэл найз охинтой байсан гэдгээс нь болоод уу? Юм бодож явсаар ахиад л хэн нэгнийг мөргөж орхиход дахин өнөөх SUPREME. Би дотроо 'Баларлаа' гэж бодож байтал тэр над руу хараад "Ахиад л чи юу? Ядаргаатай юм" гэх нь тэр. Ахиад л гонсойчихлоо...

Oroin mend. Tegeheer unuudr ahiad neg shine heseg ugchihy. Bugdere saihan amraarai 🩵

Love at first sightWhere stories live. Discover now