Хана бүхэн чихтэй

8 2 2
                                    

Жиён Рэе хоёр Ёнжүныг дуудаж тэд хамтдаа энэ бүхний учгийг тайлах оролдлого явуулж байв.

Гэсэн ч бүтэлтэй зүйл үнэндээ тэдэнд олдсонгүй .

Тэнэг Ёнжүний гайхшрал ямар хөгийн байсан талаар би үнэхээр их ярихыг хүсэж байгаа ч .. энэ тийм ч хамааралтай биш л дээ.

Миний уншсанаар бол Альто Румын түүхэнд байсан хамгийн хүчтэй шидтэн Мендельсон Грэе хамгийн анх тэрсүүд сарны онолын тухай таамаглал бас бусад түүнээс хамааралтай шидийн хүчийн үүсвэрүүдийг нээсэн байдаг.
Тэрсүүд сарны онолын хүчээр маш олон хүн бус биетнүүд биежиж ,тоо томшгүй олон гажуудсан асуултууд бий болсон.
Альто Румд ч тэрний үр дагаврууд цөөнгүй ирж бас буцсан.

Жишээ авбал нэлээн хэдэн жилийн өмнөх гүйдлүүд.

Аймшгийн кино аятай хаа сайгүй юмс түчигнэж эмэгтэй хүний муухай орилох чимээ хонгилоор нэг хадаж ,хажууханд хүүхэд амь нэхэн уйлдаг . Сурагчид хий юм харж сүүлдээ солиоронгоо алдаж энгийн хүмүүсийн эмнэлэг рүү шилжсэн түүхтэй. Гүйдлүүд үнэхээр л биетэй болох зорилгоор ирсэн үү эсвэл ямар нэгэн зүйл тэднийг дуудчихсан уу ? энэ бас л их төвөгтэй байгаа биз. Өөр үнэхээр юу цаана нь байгаа болох нь сонин.

Рэе Николай багштай уулзаж бас Август профессорыг тагнаастай.

Ёнжүн бид 2 шиг тэнэг царайлсан хүмүүс энэ сургуульд үгүй бололтой.

Ёнжүн өмссөн хүрэмнийхээ халаасыг ухангаа надад хандан
- Чи санаж байна уу ?

-Юу тэр вэ ?

- Манай дээд үе... Нөгөө Аёонтой үерхэж байсан европ залууг

-Аан шаргал үст Петер ! Бурхан түүнд сайхан шанаа заяасан нь атаархмаар юм.

-Тэр залуу ойрдоо их сэжигтэй байгаа. Бид урьд нь шившлэгийн хичээл дээр хамт сууж байсан юм . Август профессор түүнийг байнга зараалдаа явуулж ойгоос ургамал цуглуулдаг тухай тэр надад ам алдчихсан. Ургамал гэхээр чи л үүнийг сайн тайлбарлах байх. Үүнийг Рэед хэлэх хэрэгтэй.

- Ургамал... Петер ургамлын шидийн хичээлдээ сайн. Август профессор ч тэр. Хувиргалтын хичээлүүдээ үргэлж амьд ургамал дээр туршуулдаг. Магадгүй бид Петерийг олж уулзах хэрэгтэй байх.

Ёнжүн ойлгосон бололтой намайг орхин цааш явлаа.

Ойрд үнэхээр хачин сонин юм их болсон.
Сурагчдын тэмдэглэл, номнууд ижил нэг өдөр алга болсон. Питт зүүдэндээ явж байгаад Альдимус Вэйрон захиралын өрөөнд очоод цонхыг нь маажсан. Тэгээд эвхрээд уначихсан гэсэн. Бүр хамгийн хачин нь ... Манай өрөөний цонхоор шөнө харагддаг болсон хүн дүрстэн.

Би ихэвчлэн иймэрхүү зүйлсийг аргалчихаж дөнгөдөг ч ... Энэ тийм ч амар байгаагүй. Шөнө болгон хэн нэгэн чамайг унтаж байхад чинь тас ширтэнэ гээд төсөөл дөө ! үнэхээр бие арзаймаар. Шившлэг ч дарж дөнгөдөггүй хачин зүйл. Арга ядсандаа Юнгигын найз охин Минниег дуудаж байхав дээ . Минние хар шидийн хичээл дээ их сайн.

Иймэрхүү зүйлсээс гадна өөр зөндөө хачин зүйлс болсон ба одоогоор хамгийн сонин нь Рэед ирсэн эзэнгүй захидал.

Түүний юу хийх гээд байгааг захианы эзэн мэдчихсэн байсан. Бид гурваас өөр хүн мэдэх учиргүй ч үнэхээр арга ядахад хана бүхэн чихтэй бололтой.

Захианд :

Хүндэт Рэе

Сар нар солигдон өдөр шөнө давхцаж харуй бүрий цагаар тантай уулзахаар би эндээ цаг мөчөө тоолно.
Урьдын багш Николай хайрт шавь болох чамайг хар дарсан зүүдний биелэлээс
сургуулиа авруулах гэж их хүчин зүтгэн суугаа харагдана.
Хуучны Август профессор юу сэдсэн мэдэх гэж тархиа чи зовооно уу ?
Гүүрэн доорх салбадайг хай!
Гаргүй хүн гахай багалзуурдана.

Хөөх яасан сонирхолтой юм бэ... Чөтгөр гэж би юу ч ойлгосонгүй. Ухаант Рэе үүнийг ойлгоно л гэж найдъя.

Рэе одоо л нэг юм завтай болж бид номын санд уулзалдав.

Би хэсэг тээнэгэлзэж байгаад
- Рэе магадгүй тэр гүүрийг олох хэрэгтэй байх...

- Шууд утгаараа юу.. Эсвэл Август профессорын хийсэн толгой эргүүлэлт үү? Бид үүнийг мэдэхгүй.

-Гэхдээ оролдоод үзсэн нь дээр. Бид ингэж суугаад юм хожихгүй .

-Альто Румтай ойрхон бүх гүүрийг шалгаж үзэцгээе .

-Ойлгомжтой би Ёнжүнийг дуудъя.  Хамтдаа явцгаая !



















Oilgomjte oilgomjgu ywdl c ih bndaaa ... gehde ta nar min oilgh geed bas ylgaagui tolgoigoo ajluulh hereg garah ni.. ymr c bsn hmt baigaaraaiii .. Tsaasha yu boloh gedeenaaaa?!

Dear. YouthDove le storie prendono vita. Scoprilo ora