Юмэ Зуслан

17 3 1
                                    

Маргааш бид нар Юмэ зуслан явах гэж байгаа. Өмнө жил их гоё байсан учир энэ жил илүү гоё байх болно гэдэгт би итгэлтэй байлаа.

"Яагаад Юмэ зуслан гэж?" гэж та нар бодож байгаа байх. Үнэнийг хэлэхэд манай сургууль Юмэ зуслантай гэрээтэй болохоор явж байгаа юм.

Юмэ зуслан ч өөрөө их стандартыг хангасан гоё зуслан болохоор манай сургуулийн хүүхдүүд дуртайяа явдаг.

...

Өглөө эрт зуслан руу бид нарыг хүргэж өгөх автобуснууд ирэв. Есөн цаг болж автобуснууд хөдөллөө.

Гурван цаг гаруй явсны эцэст зуслан дээр ирсэн. Бид нарыг зуслангийн багш нар болон өмнөх ээлжийн хүүхдүүд угтаж авлаа.

Бид нарыг бууж дуусмагц зуслангийн ахлах багш Хирито бүлгүүдийн багш болно тэдгээр бүлгүүдэд орох хүүхдүүдийг танилцуулсан. Яг л өмнө жил шиг манай ангийнхан нэг бүлэгт буюу 2-р бүлэгт оров.

Бидэнтэй хамт нөгөө салбарын дүү нар цуг 2-р бүлэгт оров. Ер нь бол танихгүй хүүхдүүд байсан. Гэхдээ л би тэдэнтэй хурдан дотносохыг хүссэн.

Бүлгийн багш нараа дагаад бүлгийн байр луу гаа явлаа. Өрөөнүүдээ хувиаралсаны дараа Сүзүмэ багш бүлгийн бүх хүүхдүүдийг дуудаж, "Өөрсдийгөө товч танилцуулъя" гэлээ.

Бүгд тойрч суугаад өөрсдийгөө танилцуулж эхлэлээ. Сандраад байсан учир сүүлд нь өөрийгөө танилцуулахаар болов.

Гэнэт яагаад ч юм хэн нэгэн хүн миний талаар яриад байгаа юм шиг мэдрэгдсэн.

Тэр хүн хэн юм болоо...

Say Yes to Heaven | Sakura Сувд-******Where stories live. Discover now