One

575 29 3
                                    


Жавартай тэнгэрийн хаяаг ширтэхдээ чиний байгаа газрын тухай бодол хийлэх юм.

Таягдаж үлдсэн хэрнээ улаа бутрах хацрыг чинь санагалзаж чамтай хамт жаргалтай амьдрах хугацааг нүдээ ширгэтэл хүлээнэ.

______________________________

"Жон Жонгүг. Ааа гээрэй!"

"Аливээ эмээ уулдаа..."

Хар цагаан эрээн эмнэлэгийн хослолдоо түүртэх залуу нүдээ нарийсган толгой сэгсэрлээ.

"Ахад чинь хэлнэ шүү! Тэр чам дээр ирэхээ болино доо."

Сувилагчийн сүрдүүлгэнд өртсөн тэрээр нүдээ тас анин гашуу оргиулах эмийг хоолойгоороо давууллаа.

"Одоо ах ирнэ!"

"Тийм ээ ах чинь одоо ирнэ. Томоотой байгаарай!"

Сувилагч эмийн тавиураа тэрэг рүү зөөж түүнийгээ түрсээр өрөөнөөөс гарах үед 88 дугаартай өрөөний хүү төмөр сараалжтай жижигхэн цонхоороо гадна байх хаалгыг тасралтгүй ширтэнэ.

Өмнө жилийн өвөл түүнийг эргэж ирсэн ах нь холбоо сураггүй болоод 362 хоногыг үдээд буй. Цаг алгасалгүй тоолох түүнд энэ бүхэн яг л галзуурлыг нь дарах чадалтай нойрны эм шиг.

Уусан хэдэн эмэнд дарагдан нүд нь анилдах тэрээр сэрэх үед нь ах нь дэргэд нь байгаасай хэмээх чин хүслээ бурханд уламжлан залбирна.



























Өнгө өнгийн гэрэлд цэнгэн бүжих залуус нүд эрээлжлүүлж хөл чичиргэх нүсэр их чимээ шуугиан чих таглана. Залуусыг даван харанхуй хонгилын үзүүрт үзэгдэх хар хаалга нам гүм байх нь тэр.

Татаж хүчрэхгүй болов уу? гэмээр хүнд хаалга автоматаар онгойн бүсгүйчүүдийг найрсагхан оруулна.

Нэг шөнийн дэнгийн эрвээхэйнүүдийг хүлээн авах дэнлүүний эзэд хачин жигтэй харц солилцоцгооно.

Эелдэгхэн эхэлсэн хундага тулгалт эрээ цээрээ алдсан янаг гиншилт болон хувирах үед цаг хэдийн шөнө дундыг заах аж.

Өнөөх их цэнгэлийг таслан зогсоож тараан бусниулах залуу ууртайхан алхалсаар хар хаалгыг нүдэж эхлэв. Тэгээд хоосон хонгилд түүний хашхирах цуурайтна.

"Пак Жимин! Наад завхайрлаа зогсоогоод хувцсаа өмсөхөд чинь хоёр минут өгье."

Цагаан саарал үсээ хааш яаш янзалсан залуу гартаа атгах хаалганы картыг дарах гэж байж ядан хоёр минут хүлээгээд шууд л хүлээн авагч дээр картаа дарлаа.

Түүнийг орохтой зэргэцэн зөрөн гүйлдэх хагас нүцгэн эмэгтэйчүүд энэ залуугаас хэчнээн их айдаг нь илт.

Шилэн хундагатай бор дарсаа тамшаалан сорох шар үст түүний ууртай царайг хараад дооглонгуй инээлээ. Хөхрөх үед нь даган чичрэх түүний цээж болоод татагдах хэвлий нь арааны шүлс асгаруулам булчинг тодотгож эр эмгүй түүний араас хөлөө хугартал гүйдэг шалтгааныг тодорхойлж өгөх шиг.

Өмдөө л өмсөж амжсан тэрээр хөлөрсөн нуруугаа арьсан буйданд наалдахыг мэдэхдээ дээш босон ширээрүү бөгтийв.

"Жаргах замын садаа минь бас яах гэсэн юм?"

Жимин стакантай архиа ширээрүү чулуудаад шулуухнаар ийн асуусанд үүнд нь уураа барах залуу уруулаа зуусаар гараа чангатган.

"Хараал идсэн завхарлаа дуусга! Жон ноён ирэх сурагтай байна."

"Өхх яадаг билээ!"

Саяхнаас эхлэн дуугаа хорьж байсан Тэхён сандарч буй дүр үзүүлэн амаа дарлаа. Түүний дараа Жиминтэй харц солилцон тас тас хөхөрсөөр.

"Жимины ядаргаатай бяцхан дүүг авчрах хэрэгтэй болчихжээ?"

Тэхён түүний бага зэрэг зангирсан хөмсгийг үзэхдээ ийн тоглоом хийсэнд өнөөх нь инээхээ зогсоон.

"Ахх! Лайтай юм."

"Намжүүнаа суулдаа уу!"

Тэхён эвлэгэхэнээр ийн урьсанд Намжүүн ярвайгаад.

"Одоо уух талаар бодох зөв гэж үү? Та хоёрын тарьсан балаг их байхад."

"За яавал гэждээ! Тэр хүний мөнгө байсан байгаагүй сайхан амьдарчихна."

"Хуц! Энд мөнгөний тухай ярьсан хүн алга. Энэ салбараас бүр мөсөн арчигдах гээгүй л бол Жонгүгыг олж ир!"

Тэр арьсан буйдан дээр лаг хийн суусаар ярих бол Жимин санаа алдсаар духаа  алгадан.

"Тэр сэтгэцийн эмгэгтэй гажигтай учраа олно гэж бодохгүй л байна шүү!"

"Яасан бэ? Тэр чамд хайртай шдээ! Хайр хайр хайр..."

Тэхён түүний янзыг үзэх мэт ийн мөрөө сэгсрээд инээсэнд Жимин уурлах аядан гар далайв.

Харин Намжүүн орилсоор босож ирэх үед тэдний гайхсан харц түүн рүү туслаа.

"Ахх новшнууд минь энэ хэний чинь үрийн шингэн бэ?"

Намжүүн нэвчсэн өмдөө барьсаар ийн орилох бол хоёр залуу пир хийн инээв.
 

Rain's DateWhere stories live. Discover now