𝚋𝚕𝚘𝚗𝚍𝚎

187 23 2
                                    

Цагийн зүү хичээл эхлэхээс хоёрхон минутын өмнөхийг зааж байх үед ахлах дамжааныхан шуудхан л лекцийнхээ танхим руу орцгоох бол шинэ элсэгчид сонгосон хичээлийнхээ танхимыг хайн коридороор алхаж зарим нь бусдаас асууж байгаа харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Цагийн зүү хичээл эхлэхээс хоёрхон минутын өмнөхийг зааж байх үед ахлах дамжааныхан шуудхан л лекцийнхээ танхим руу орцгоох бол шинэ элсэгчид сонгосон хичээлийнхээ танхимыг хайн коридороор алхаж зарим нь бусдаас асууж байгаа харагдана.

"Энэ бололтой"

Шинэхэн оюутан заасан дугаартай тэнхимийг олон найзынхаа хамт дотогш орж хамгийн урд талаасаа хоёр дахь ширээнд суугаад дэвтрээ гарган тавив.

"Оюутан болоод сууж байгаа анхны хичээл гэж бодсон чинь..."

"Сандарч байна"

"Оюутан болж байгаад чинь баяр хүргэе Шин Рюжин"

"Чамд ч бас Чүэ Бомгю"

Хоёр найз ихэд бахархалтайгаар гар барин өөд өөдөөсөө харах хооронд хаалгаар нэг л танил хүн орж ирэх нь харагдах ажээ.

"Тэмцээний удирдамж аль хэдийн гараад зарлалын самбар дээр хадагдчихсан байна билээ. Чи орох юм байгаа биз дээ?"

"Би орохгүй бол сургууль хамраараа газар хатгах биш үү?"

Шаргал өнгийн үстэй өндөр залуу өөр нэгэнтэй ийн ярьсаар орж ирэх ба тэнхимийг нэг сайн тойруулж хараад нөгөө хоёроос өөр хүн суугаагүй хоёр дахь ширээнд очин "Жаахан цаашлачих" гэх ба тэд ч үгээр нь зай тавьж өгөв.

"Шинэ оюутнууд уу?"

Хар үстэй нь тэдэнд хандан асуухад Рюжин "Тийм ээ, би Ансаных" гэж команд авсан цэрэг шиг хариулах нь тэр.

Хар үст түүнийг өхөөрдөх шиг болон толгой дохин инээсээр хэлэх ажээ "Аан... Ансаных байх нь ээ? Гоё юм аа..."

Харин шаргал үстийн нүдэнд өөр нэгэн өртөх агаад Рюжинийг даван Бомгю рүү харж "Чи намайг танина, тийм үү?"

Өөрийг нь мартчихсан байгаасай гэж хүсэж байсан Бомгю сандарсан ч зөөлөн толгой дохилоо.

"Чүэ Бомгю. Чиний нэр байх аа?"

"Тийм ээ, мөн"

"Энд таарна гэж санасангүй шүү. Эсвэл... миний энд байгааг дуулаад ирээ юу?"

Шаргал үстийн нухацтай царайнд аажмаар ёжилсон инээмсэглэл тодорч ийн асуухад Бомгю гэнэт гаргаж тавьсан дэвтрээ тэврэн цүнхээ үүрч "Рюжинаа, өөр газар сууя" гээд босоод явчих аж.

"Хэн юм? Шинэ оюутныг ийм сайн таньж байхыг чинь мэдэхгүй юм байна"

Хар үст гайхасхийн асууж шаргал үст эвгүйхэн инээмсэглэл тодруулан "Бидний дунд нэг нууц байдаг гэх үү дээ" гэх нь тэр.

Багш орж ирэн өөрийгөө танилцуулж, хичээл ямар хөтөлбөрөө яаж явагдахыг тайлбарлаж, хичээлээ хэдийн зааж эхэлсэн ч Бомгюгийн нүд шаргал үст дээр л буугаад байх бөгөөд эхний өдрөөсөө л хичээлийг уйлуулна гэсэн зорилго нь талаар болох нь тэр.

"Бомгю, тэр ах хэн юм?"

Рюжин хэдий тэр шаргал үстийг Бомгюгийн хувьд таагүй сэдэв гэдгийг хараад ойлгосон ч тэвчиж чадалгүй асууж орхив.

Харин Бомгю хариулахыг хүсэхгүй байгаа бололтой түүнээс харцаа салган буруу харах аж.

Эхний өдөр тийм ч таатай өнгөрсөнгүй. Бомгю гэртээ ирээд өрөөндөө орон юу ч юм хайн өрөөгөө онгичиж эхлэв.

Тэгээд цэнхэр өнгийн хавтас гаргаж ирэх агаад нээвэл өдөрхөн таарсан шаргал үстэй дээд курсийн ах нь байх ба ихэд хичээнгүйлэн зурсан нь харагдана.

Хараал идсэн их зант Чүэ Сүбин! Тэр үед л дуусгаад мартах байсан юм.

Тэр өнөөх хавтсаа буцааж хаагаад ширээнийхээ дэргэд байх хогийн сав руу хийж орхив.

Гурван жилийн өмнө.

"Чи чадна аа... Чүэ Бомгю, чи чадна"

Ахлах сургуулийнхаа дөнгөж хоёр дахь жилийг төгсөх гэж буй хүү зүрхэн хэлбэрийн савтай шоколадны цуглуулга тэврэн буланд зогсох ба үе үе булан эргэн сэм харна.

Хэдхэн алхмын цаана өөрөөс нь бараг 10 см өндөр төгсөх ангийн ах нь зогсох агаад олон охин тойрон зогсож тус бүр шоколад сарвайх аж.

"Та нар шиг охидоос юу гэж авах юм? Энэ сургуульд би байхад"

Гэнэт хаанаас ч юм урт хар үстэй барби шиг царайтай өндөр охин гарч ирэх бөгөөд өнөөх олон охидын дундуур зүсэн алхаж Сүбиний өмнө очоод гартаа байх шоколадыг түүнд өгөхөөр сунгав.

Сүбин хоёр гараа өмднийхөө халаасанд хийчхээд ёжлон инээмсэглэх агаад нүдээ эргэлдүүлэн дээгүүр харна.

"Чам шиг охиноос бол бүр ч авахгүй"

Гэнэт зориг ороо юу гэлтэй Бомгю өнөө охины хажуугаар орон хайрцагтай шоколадаа сарвайлаа.

"Юу вэ? Хачин амьтан чинь. Эрэгтэй хүнээс авна гэж-"

Сүбин түүний үгийг дуусахаас өмнө Бомгюгийн шоколадыг авчих ба үг дуугүй тэдний дундуур гаран булан эргэн алга болов.

Охидын ам газар хүртлээ ангайж харин Бомгю өөрөөрөө бахархаж харагдана.

Хэзээ ч билээ дээ... яагаад заавал Ёнбин эсвэл Тэгю байх ёстой юм гэж бодогдоод Сүбин Бомгю хоёроор бичвэр драфтдаа эхлүүлчхэж билээ. Одоо л оруулчихъя даа🤭❤️

𝐄𝐱 𝐂𝐫𝐮𝐬𝐡ˢᵍWhere stories live. Discover now