20230925

18 0 0
                                    

Бороо шиврээгүй ч нар ч үгүй яг л миний дотоод сэтгэл шиг ертөнц.

Би айж байна. Жинхнээсээ хайртай болчихсон бололтой. Учир нь тэр хүнээс болж зүрх минь өвдөөд байна шүү дээ. Яагаад надад дургүй юм бол?

Инээмсэглэвэл дагаад инээж, хөгжилтэй зүйлс ярьвал хариу барихыг хичээдэг би ч ухаангүй хүн юм аа. Харин тэр хүн өчигдөр, өнөөөдөр гээд яг л өөр хүн шиг болчихож. Би дургүй зүйлийг чинь хийсэн юм уу? Эсвэл ар гэрт чинь асуудал гарсан юм уу? Асуучихаж чаддаг харилцаатай байсан бол шалтгааныг нь олоод таныг инээлгэх юмсан.

Ийм болохоор л хайрыг би үзэн яддаг. Тэнгэрт хөөртөл догдлуулдаг хирнээ газар доогуур ортол шаналгаж чаддаг хорвоогын хамгийн хүчтэй зүйл болохоор. Сул дорой төрх, гунигтай харц, харахаас үзэн ядмаар царайгаа харуулахыг хүсэхгүй байна.

Би дасахгүй нь ээ. Анхнаасаа намайг өөртөө татах хэрэггүй байсан юм. Гэхдээ энэ бүгд миний л буруу. Ийм хүйтэн, хайхрамжгүй, өөрийгөө л бодсон нэгэн гэдгийг нь мэддэг хирнээ хэсэгхэн байсан ч хамаагүй гэж итгүүлээд зүрхээ чөлөөтэй тавьсан болохоор. Харин одоо миний зүрх, сэтгэл шантарч байна. Хэзээ ч эргэж бүтэн харахгүй нэгний араас хальт толгойгоо эргүүлэхэд нь боломж бий гэж найдаж дэндүү хол явсаар эцэст төөрч орхижээ.

Би хэрвээ дурлаагүй байсан бол саарал тэнгэр, зэврүүрэн цаг агаар, таны хүйтэн ганцаардмал төрх надад нөлөөлж нүднээс минь нулимс урсахгүй би хийдгээ хийгээд инээхгүй юм аа гэхэд гомдож тунихгүй байх байсан юм.

Гэхдээ би үзэн ядаж чадахгүй байна. Буруутан нь би болохоор. Сонирож бүр болоогүй дурлаж, ахин дахин шархалсан ч хөл алдан тэмүүлсэн нь миний л буруу.

Яагаад ийм дуугүй, гунигтай байгаа юм. Надруу яагаад нэг ч харахгүй зөрөөд байгаа юм? Би тийм үзэшгүй нэгэн гэж үү? Би мэднэ ээ царай муутай гэдэг ээ гэхдээ та л миний ирээдүйд багтана гэвэл засах байсан. Хэрвээ надаас болж уур чинь хүрч, урам чинь хугарсан бол уучлаарай. Би таны амьдралд байх ёсгүй хүн юм байна. Зүгээр л өмнөх шигээ чимээгүй зөрцгөөе. Хэдэн хоног магадгүй хэдэн сар би тэсэх байх тэгээд ч чадахгүй бол би түрүүлээд явнаа.

Заавал жаргалтай амьдраарай. Халамжтай, хөгжилтэй, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь таныг надаас ч илүү хайралдаг нэгэнтэй учраарай.

Би дасчихсан. Яг л dejavu шиг мэдрэгдэж байна. Би эдгэнээ. Нөхөөстэй зүрхээ дахиад ганц л нөхчихье. Дараагын удаа сүүлчийнх нь байгаасай.

Хэн хэн нь хоёр талд хичээж хувь тавилангийн эрхээр энэ газар уулзлаа. Би догдолсон бас хайралсан тэгээд шаналсан. Тиймээ хангалттай. Энэ бүх мэдрэмжийг мэдрүүлж өгсөн чамдаа баярлалаа.

Сэтгэлд минь нахиалсан цэцэг дэлбээлж амжихаасаа өмнө хагдарлаа.
Зүрхэнд минь үүрээ зассан шувуу дулаан үзэлгүй буцлаа.
Хайраа шавхаад чамд барьсан юмсан.
Хангалтгүй санагдсан бололтой өчүүхэн миний сэтгэл.

Нүүрээ буруулж чи минь зөрлөө.
Нүдэндээ нулимстай араас чинь ширтлээ.
Хөнгөн инээмсэглээд чи минь намайг орхилоо.
Хангалттай гэж сэтгэлээ би хуурлаа.

Эргэж битгий хараарай(Буцаад алхахгүйгээс хойш).
Дахиад бүү инээмсэглээрэй (догдолчихож магадгүй).
Хайртай юм шиг бүү хуураарай(Ахиад шархалчихна).
Хамт байхад тухтай нэгэнтэй учраарай.

Хэсэгхэн хугацаанд жаргал бэлгэлсэн ч ийм хурдан гунигт автуулана гэж төсөөлсөнгүй.
Бид нэгхэн алхамын зайтай хирнээ урд, хойд мөсөн далайгаас ч хол юм.
Өөрчилж болохгүй тавилан, удирдаж болохгүй зүрх гэж байдаг юм байна.

Яг энэ төрхийг чинь эцсийн удаа хантлаа нэг харья. Харин маргаашаас эгцэлж харахгүйгээр үүрд мартахыг хичээе. Богинохон ч догдлом зун байлаа. Бидний алхаа нэг удаа ч болов нийлсэнгүй. Зүгээрдээ догдолсон л юм чинь би инээмсэглээд дурсамжаа хааяа нэг сөхөөд, хөнгөн инээмсэглээд ирээдүйлүүгээ алхая.

Урдаас минь ямар ч царайны хувиралгүй суух чи миний амьдралд үлдээгүй нь ашгүй дээ. Бид хэн хэнийгээ хэмлэх л байж. Хэсэгхэн догдлолдоо сохорч орхижээ.

Баяртай...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 25, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

NOTESWhere stories live. Discover now