- Зожиг Эмэгтэй -

23 3 0
                                    


- Жин авхай хөл хүнд болсноор зөвхөн Вангийн эхнэрүүдэд бус, бусад алтан ургийн агь нарт ч хүнд зүйл болжээ. Учир нь 2р хүүгээс өөр хэний ч эхнэр хараахан хөл хүнд болоогүй. Тэр төдийгүй улсын гэг нарч ихэнх нь хүнтэй суугаагүй, хүүхэдгүй тул Жин авхайн тээсэн үр удам эзэн хааны анхны ач, улсын хүү болох нь. Энэ явдлаас болж 1р хүү КанЖао болон 3р хүү ГуанИн нар өөрсдийн татвар хатдаа хөл хүнд болгохоор оролдож байгаа юм. Ойрхон хөл хүнд болгож чадвал аз нь таарч өмнө нь төрөх ч юм билэв үү... Хэрцгий цаг үед дутуу мэндэлсэн байлаа ч, дөнгөж төрсөн нярай ч төрийн золиос болж болох хойно...

     - Аяга цагаан будаа, 4,5хан ширхэг далайн байцаатай суух Шивэгчин Пин турж эцсэн гараараа хулсаар хийсэн муу савхаа бариад хурдан гэгч нь амруугаа чихнэ. Оройн цайны хэдэн хоромдоо амжихгүй бол ичих ч үгүй булааж хураагаад авчихна шүү дээ. Нэг овогтын хүмүүн уучилж боломгүй эсвэл дээдсүүдийн өөдөөс тэрслүү хэрэг хийвэл түүнийгээ үе удмаараа төлж боол хэмээх нэр аван баян айлд шивэгчин, тайган болж зарагдана. Пин шивэгчинд ч мөн ийм золгүй зүйл тохиожээ. Өвлийн дунд сар, нэмээд бүрэнхий болж, салхи ширүүссэн үед даарч чичирсээр сэмэрсэн дээлээрээ хоол идсэн аягаа арччихаад яаран босож Вангийн ордонд байрлах хамгийн зүүн булангийн жижиг асартаа очин хэдэн шивэгчин охидын хажуугаар орон нимгэн хөнжлөө нөмрөөд унтлаа. Ки татварын шивэгчин тэр эзнийхээ түргэн уур уцааранд байсаар нэг мэдэхэд жаахан чимээнээс айж, дахиад нэг мэдэхэд зэмлүүлэхээс айн чичирч уйлагнан байх болжээ. Ингэсээр байтал туулайн зүрхтэй тэрнийг шоглох бусад шивэгчид их болж өглөө, өдөр, оройн зоог нь нохойны хоолноос ч дор байх. Ийм зүйл туулахдаа тэр дөнгөж 13 хүрч байгаа аж...

      - Дахин нэг өдөр эхлэх үед ордондоо хоригдсон Ки татвар гарч иржээ. Хэний ч барааг үзэлгүй удсан тэр улам ааш зан нь эвдэрч, царай алдаад эвгүй харагдана. Хөл хүнд болсноор эрх мэдэл, дархан эрх нь нэмэгдсэн Жин эхнэр түүний жаахан цалинг хасаагүй ч, үстэй өвлийн дээлийг нь хурааж өвлийн адаг хүртэл нимгэн зуны дээлээрээ гангар гэсэн аж. Тэгэхдээ сайхан сэтгэл гаргаж ганц зузаан хөвөн хөнжлийг нь үлдээжээ. Ингэвэл үлдсэн өвлийн турш Ки татвар нүүрс түлж дулаацуулсан өрөөнд, хөвөн хөнжилдөө хэвтэхээс, зуны нимгэн дээлтэй гарч чадахгүй гэснийх. Хүйтэн агаараар уушгаа дүүргэж уурандаа багтарч ядах Ки татвар нулимс дуслуулсаар даарч бээрэн буцаж орно. Зуны ногоон дээл нь түүнд тун сайхан зохих боловч өвлийн хүйтэнд зуны дээлтэй гадаа явсан гэвэл тэр өөрийн өргөөний арван хэдэн боолуудад шоолуулах биз. Хэдэн долоо хоног хоригдох хугацаанд цуг байсан бага насны шивэгчин Пин эзнээсээ ч нимгэн дээлтэй тул чичигнэн зогссоор гал түлнэ. Эзнээ хэсэг сахих шаардлага гараагүй даварсан шивэгчид худлаа мишээсээр эзэн дээрээ орж ирээд хөвөн хөнжлөөр нь хучиж Жин эхнэрийг муулцгаана.
      - Жин авхай хөл хүнд гээд манай авхайд дэндүү хатуу хандах юм~ хэдий дургүй байлаа ч ингэх нь зүй бус! Та Вантанд хэлээч дээ~
      - Цалин хассан хэрнээ одоо бүр дээл ч хураачихлаа! Өвлийн турш манай авхайг хөлдөн үх гэсэн утга! Та бүү тэвчээч!
          Нялуун хоолойгоор айлгүйтэх шивэгчид хэдий муухай сонсогдох ч хэдэн долоо хоног хоёулахнаа байсан Ки татвар зожиг болон дуусжээ...

     - Жин эхнэр бусдаас ирсэн хамгийн үнэтэй бэлэг болох алтан гинжтэй титмээ нандигнах боловч шивэгчид нартаа хэлэхээс ч болгоомжилж байв. Учир нь нөхрийн их эхнэр амьд мэнд байхад титэм бэлэглэх нь их эхнэрээ даван, илүү эрх мэдэл олж, их эхнэрийг унагаан өөрөө тэргүүнд суугаарай гэсэн далд утгатай зүйл хэрэг. Доод түвшний хэдэн танилуудаас ирсэн хэсэг хатаасан цагаан гаа, хоёр уут ногоон цай, хүүхдийн жижиг өлгийнүүд...тэд бүгд рүү жишим ч хийж харалгүй хээв нэг шидчихээд бадмын үндэстэй цайгаа ууна.

    - Их эхнэр сарын эхэнд өгөх ёстой цалин мөнгө пүнлүүгээ тооцон суухдаа вантай хамтардаг хэдэн хүмүүсийн шан харамжийг ч үл мартав. Ганц санаа зовох зүйл нь Шү татвар байх бөгөөд хамгийн хурдан хөл хүнд болно гэгдэж байсан тэр хожимдоод хөл хүнд бололгүй үлдсэн тул их л ааштайхан байгаа аж. Ки татварыг дурсах ч зүйл биш. Дээлээ хураалгаад нэмээд зожиг болчихсон тэрний сэтгэл санаанд сэв суусан бололтой. Удаан тэсэхгүй харагдана. Тун удахгүй хадан гэртээ  морилохыг хэн бай гэхэв....
  

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 30, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

·˚ ◌༘͙A Nobleman's wife [Chapter 1] ! ˊ Where stories live. Discover now