1-р бүлэг/ Бурхад/

11 1 0
                                    




-/Үхэгсдийн бурхан/ Түүний сүнс дахин төрөх цаг нь болж...

-/Үржил шимийн бурхан/Гэхдээ одоо түүнийг явуулбал түүх давтагдаж болзошгүй.

-/Гоо үзэсгэлэнгийн бурхан/Тэгж болохгүй ээ. бид үүнийг хэр удаан хүлээсэн билээ дээ.

-/Мэргэн ухааны бурхан/ Бид түүнээс асууж болно. Үүнийг шийдэх хүч түүнд байгаа гэж эртнээс таамаглаж байна.

- /Тэнцвэрийн бурхан/ Мэргэн ухааны бурхан болохоор чинь итгэж байгаа ч түүнд ямар нэг муу зүйл болхийг би тэвчиж чадахгүй. Та нар ч бас адил биш гэж үү?

- /Дайны бурхан/ Айж байна гэвч дахиад л хуучин алдаагаа давтмааргүй байна. Энэ удаа түүнийг алдаж болохгүй.

-/Мэргэн ухааны бурхан/ Гэрлийн бурхантай ярилцсан. Энэ хамгийн аюул багатай арга...

-/Зугаа цэнгэлийн бурхан/ Гэснээс нөгөө жаал яасан?

-/Ховдоглолын чөтгөр/ Бид түүнийг байх ёстой газар нь сайн шийтгэж байгаа...

Хаалга нүдэх*

-Муу бандааш минь 7 минутын дотор бэлэн болохгүй бол би түрүүлээд явлаа шүү!!!

-Рүүд чи дүүдээ жоохон аятайхан хандаач

-Наадах чинь өөрөө л шөнөжингөө тоглож оройтож сэрээ биз дээ. Энэнээс болж би хоцрох ёстой юм уу?

-Би уг-г-аас аа сэр-с-сэн байсан.

Гарч явах*

Намайг Кита гэдэг. 16 настай ээж ахын хамт амьдардаг. Хичээл дээ дундаж, жоохон царай муутай хөгшин хоолойтой, ээрүү ер нь авч гийгүүлээд байх ганц ч юмгүй нэгэн. Миний хажууд ах маань одоо од. Тийм миний амьдралд ганц л нар байдаг...

-Миса ирж байна.

-Хүн яаж ийм хөөрхөн байдаг байна аа?

Миса миний анхны хайр

-Би явлаа. сургууль дээр битгий намайг таньдаг царайлаад байгаарай!

-Рүүд ахаа та яахаараа дандаа Китад муухай ханддаг юм? Сайн уу? Кита

-С-Сайн /өнөөдөр ч хөөрхөн байна шүү/

-Сайн уу Рүд?

-Мм

Царай ч олигтой биш байж ядаж олигтой хэл амтай, ухаантай ч биш намайг сургуулийн минь дагина л тоох юм. Тэр ч сахиусан тэнгэр шүү. Ах шиг ээ байсан ч болоосой.
Ангид:

...-Нөгөө мангар чинь ирж байна чимээгүй байгаарай

Кита орж ирхэд сандалын оронд төмпөн, ширээн дээр нь шалны алчуур тавьсан байлаа.

Төгс нэгэнийг нуух ньWhere stories live. Discover now