1

46 7 1
                                    

"Чи халагдсан".

Сынгван нэг.. хоёр.. гурван удаа нүдээ цавчин, хөдлөхөө болив. Юм хэлэх гэж амаа ангайснаа хэлж чадах зүйлгүйгээ мэдээд буцаагаад хаалаа. Зүүн тал руугаа харахад хөвөн зөөлөн үүл, нөгөө тал руугаа харсан ч илүү зөөлхөн үүл.. Одоо л дөнгөж юу болоод байгааг ойлгох шиг болох ч бодит эсэхэд эргэлзсээр л.

Тэр бодсоноос зөөлөн хоолойгоор "Юу?" хэмээн асуулаа.

Өмнө нь сууж байгаа Сынчол гэх залуу "Чи өмнө сард анхааруулга авсан шүү дээ." гээд шургуулгаасаа нэг цаас гаргаж ирэн, цагаан ширээн дээр тавив. Жижиг үсгүүдийг нь харахад хэтэрхий хол сууж байгаа ч, томоор бичсэн АНХААРУУЛГА гэх бичгийг бол харахтайгаа байх Сынгван юу гэдгийг нь гэнэт саналаа. "Энэ цаасан дээр байгаачлан чи дүрмийг дахин зөрчвөл халагдах ёстой гэсний дагуу..."

Сынгванд ийм зүйл болохгүй гэж итгэсэн хэд хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд ийм зүйл болж байсан талаар тэр хэзээ ч сонсож байгаагүйд оршино. Хоёрт. Хамгийн том асуудал нь Сынгван компаниас гадуур юу болж байгааг мэддэггүй учир. Энэ зүгээр л нэг ажил биш билээ. Энэ бол түүнийг тодорхойлох ганц зүйл. Сынгван дахиад л нөгөөх том үсгүүдийг ширтэхдээ, үлдсэнийг нь уншихад хэтэрхий аймхай гэдгээ мэдэрнэ. Сынчолын гар тэр цаасыг таваас илүү секунд барьснаас болж багахан чичрэх аж.

Сынгван багахан айдастайгаар "Гэхдээ би ажлаа л хийж байсан шүү дээ." гэв. Сынчол түүн рүү өрөвдөнгүй харцаар харах бөгөөд, тэр нэмэн "Би маш сайн ажигласан шүү дээ. Энэ үнэхээр бүтнэ гээд байхад. Эхэндээ удах ч гэлээ, эцэст нь бүтнээ. Тэд үүрд хамт байх болно." гэлээ.

"Сынгван аа.." Сынчол ийнхүү хэлээд Сынгванаас илүү их зовж байгаа мэт санаа алдана. Тэр үргэлжлүүлээд "Би ойлгож байна л даа. Гэхдээ түүнийг өөр хүнтэй нийлүүлэх ёстой байсан шүү дээ. Чи тогтоолыг зөрчсөн. Тэд чамайг тогтоолыг дахиж зөрчихгүй байхыг л хүссэн байхад чи ахин энэ үйлдлээ давтсан учраас халагдалгүй яах вэ дээ" гэв.

Сынгван Сынчолын хэлсэн үгсийг удаанаар хүлээн авах бөгөөд, секунд өнгөрөх тусам цээжээрээ хөндий мэдрэмжийг мэдэрнэ. Тэр суудалдаа илүү тухлан, хойшоо налах ч Сынчолоос нүдээ салгасангүй.

"Арай— Өөр хүний доор ажиллах боломж— Эсвэл—"

"Сынгван". Өмнөхөөсөө хамаагүй захирангуй сонстоно. "Би үнэхээр их оролдсон юм шүү. Чи хоёр зууны турш манай компанийн шилдгүүдийг нэг байсан ч гэлээ зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө дүрэм зөрчсөн. Чи тэр дээр сая сая жилийн турш байсан нөхдүүд ямар байдгийг мэднэ биз дээ? Өөрсдийнхөөр нь л байхгүй бол болохгүй гэдгийг."

Яах Вэ, Сынгваны хувьд тэдний арга буруу санагддаг л даа. Сынгван саяхныг хүртэл дээд албан тушаалтнуудаасаа магтаал сонсох гэж ажлаа гүйцэтгэдэг байсан ч, түүний нийлүүлсэн хосууд удахгүй салж байсныг хараад буруу арга гэдгийг нь анзаарсан билээ. Тэгээд л даргынхаа хэлсэн хүмүүсийг нум сумдаад байлгүй, өөрт оноогдсон нэгнийг сайтар судалж байгаад, зөв хүнийг нь олж өгдөг болов. Мэдээж шууд үр дүн нь гардаггүй боловч, удаандаа сайхан хосууд болдог байлаа. Ингэж аз жаргалтай хосуудыг бий болгох нь даргыг нь баярлуулна л гэж бодсон хэрэг.

Гэхдээ бүтээгүй л дээ.

Эцэст нь бодит байдалд эргэн ирж, Сынгваны цээж хөндүүрлэнэ. Тэгээд Сынчолын ард байх үүлийг ширтлээ.

"Тэгээд би одоо яах билээ?" Бусдад гэхээсээ илүү өөртөө хандаж хэлэв.

Сынчол зөөлнөөр "Тэнгэрийг орхи" гэлээ. Сынгван түүн рүү бүлтэлзэн ширтэнэ. "Халагдсан бол энд үлдэж болохгүй. Уучлаарай.."

"Тэгэхээр би..."

Сынчол Сынгваныг юу гэж хэлэхийг мэдэж байсан мэт толгойгоо дохисоор "Дэлхий рүү яв." гэв. Яг л өөр хүнд ингэж хэлж байсан мэт.  "Доош очоод тэнд шинэ амьдрал ол. Харин чи нум сум болон үнэмлэхээ алдана."

Түүнээс өөр Сынгванд юу ч байсангүй. Сынгван гэх хүнийг бүтээдэг бүх зүйлс. Сынчолын бодлыг өөрчлөх өөр юу хэлэхээ ч мэдэхгүй.. Яг үнэндээ Сынчол ч үүнийг шийдэж чадахгүй биз.

Сынгван сандрахгүйг хичээн хөмсгөө маажингаа "Таныг доош очин ажил хийдгүйг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид тийш очихоороо чухал л биш бол ярьдаггүй учраас хэнийг ч танихгүй. Тэгэхээр хаашаа явахаа мэдэхгүй гэсэн үг" гэлээ.

Тэдгээр үгс Сынчолыг өрөвдөх гэхээс илүү бодоход хүргэв. Сынгван хамгийн өрөвдөлтэйгөөрөө муурын нүд гаргаад хэдэн секунд болоход Сынчол эцэст нь нэг юм дахин шургуулгаа нээгээд, жижигхэн карт гаргаж өглөө.

"Би тусалж болохгүй ч гэсэн.." гээд хурдхан ширээнийхээ эргэн тойрныг харснаа, Сынгван руу бөгтийв. "Сөүлд шидэт амьтадад зориулсан зүйлс зардаг дэлгүүр бий. Тэнд ажиллаж байгаа хэнд ч байсан хамаагүй би энэ газрыг зааж өгсөн гэвэл тэд чамайг хүн болж амьдрахад чинь туслах болно."

Сынгван Сынчолын хувийн үүлэн хэсгийг орхиход түүнд картаас өөр юу ч үлдээгүй байлаа. Түүний нум сум, үнэмлэх Сынчолын гарт үлдсэн бөгөөд одоо Сынгванд тэнгэрт ажиллаж байсан гэх дурсамж л байв.

Цахилгаан шатаар доош бууж байхдаа ажлынхан руугаа цухас ч харсангүй.

Санаа алдсаар, Сынгванд дэлхий дээр шинэ амьдрал эхлэхээс өөр сонголт үлдсэнгүй.

t/n: ug ni oneshot. ghde wattpad 3000-s deesh ug bichuuldeggui bolohoor 20+ hesegtei bolno shu. ymartai ch mni unshij baisan hamgiin goy ficuudiin neg bolohoor chadahaaraa goy orchuulah gej hicheej bainoo🥹 ydaj baihad sonin2 mongol helen deer buuhgui ugnuud olontoi bolohoor chadahaaraa utgachlaad orchuulj bga shu oilgooroi🙏

дурлалын бурханд дахин олгосон боломжWo Geschichten leben. Entdecke jetzt