2

16 3 0
                                    

Шидэт амьтан гэх нэрээ алдахад төлөөс шаардагддаг билээ.

Хамгийн ичгүүртэй нь ч гэх үү, эхнийх нь бол цахилгаан шатаар буусны дараа дэлхийн хатуу гадарга дээр улаан нүүрээрээ газардах юм. Хүний нүдэнд харагддаггүй ч гэлээ, цахилгаан шат газрын гадарга хүртэл явах шаардлага байдаггүй байлаа. Сынгван нисээд л, газарт зөөлнөөр хөлөө тавьдаг байсан боловч, энэ удаад нүүрээрээ шууд унан, амандаа шороо амтлав.

Дараагийнх нь, ажлынхаа хувцастай гадуур явж болохгүйд байлаа. Яагаад гэвэл түүний гуя хүртлээ зүүсэн цагаан даавуу нь хүн төрөлхтний хувьд энгийн зүйл биш учраас юм. Нисэж чадахгүй юм бол, үл үзэгдэгч болж чадахгүй билээ. Сынгван сая амталсан шороогоо нулимчхаад, өөрийн бохирдсон даавуугаа чадахаараа цэвэрлэн, хаана байгаагаа мэдэхээр эргэн тойрноо харав.

Хамгийн хэцүү болох гурав дахь нь, тэр алхах ёстойд байлаа. Үнэхээр ядаргаатай. Тэр өөрийн байнуудтайгаа ойртох гэж хааяа хүмүүс дунд холхидог байсан ч, арваас илүү минут алхаж үзсэнгүй. Сынгван алхсаар л байгаа боловч, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Азаар ойгоос гарах цементэн зам олж, түүнийг дагаж алхан, сүүлийн хэдэн арванд харж дассан өндөр барилгуудыг харна гэж найдсаар..

Эхнийх шиг ичгүүртэй дөрөв дэх төлөөс нь хүмүүс Сынгваныг харж чадах гэдэгт байв. Сынгван өөрийн гадаад төрхдөө анхаарах ихээхэн дуртай ч, ажиллаж байх үедээ нээх тоодоггүй байлаа. Ажиллаж байхад нь хүмүүс харж чаддаггүй юм чинь. Гэвч нүүрээрээ дүүрэн ээмэг зүүсэн, цэнхэр үстэй охин "Дажгүй cosplay байна!" гэж хэлэх хүртэл.. Юу ч гэсэн үг юм. Тэр ийнхүү хэлэхдээ жаргалтай харагдаж байсан болохоор Сынгван шүдэнд нь шороо наалдаагүй байгаасай хэмээн найдаад, түүн рүү инээмсэглэсэн билээ.

Сынчолын хэлсэн дэлгүүр рүү явах замдаа чадахаараа л нүднээс далдуур явах гэж хичээнэ. Тэнд үнэхээр л шидэт амьтадад аюулгүй юм бол ажилчид нь хүмүүс шиг түүнийг ширтэхгүй биз. Өмнө нь Сынгваны олон удаа ирж ажиллаж байсан газарт дэлгүүр байдаг болж таарсан тул хаашаа, аль гудамжаар явахаа тэр сайн мэдэж байлаа. Удалгүй тэр хүрэх газраа очив.

Нөгөө газартаа очиход хоёр охин инээлдсээр шатнаас бууж ирэх ба Сынгваныг анзаарах ч үгүй ажээ. Сынгван шатаар өгсөхдөө хаягийг нь дахин нэг нягталчхаад, хоёр давхар руу гарах замдаа юу гэж хэлэхээ толгойндоо төсөөлнө. Сынчол өөрийнх нь нэрийг хэлээрэй гэсэн болохоор ямартай ч түүнийг дурдах ёстой билээ.

Naabot mo na ang dulo ng mga na-publish na parte.

⏰ Huling update: May 20 ⏰

Idagdag ang kuwentong ito sa iyong Library para ma-notify tungkol sa mga bagong parte!

дурлалын бурханд дахин олгосон боломжTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon