Парт 5

527 23 5
                                    

...Би ч очоод нээх гэснээ болиод дурангаар харвал нэг масктай хүн байлаа.

Би: хэн бэ?

##: ...

Би: хэн бэ??

##: хаалгаа нээ

Би: уучлаарай өөрөө юун хүн билээ?

##: хаалгаа нээхгүй бол хүчээр нээгээд орно шүү гээд хаалганы бариул татаад байв. Би сандран утасаа аваад цагдаа дуудлаа. Дараа нь эгч рүү залгавал утасаа авсангүй. Тэгээд яахаа мэдэхгүй байсан болохоор Жонгүг багш руу эргэлзэлгүй залгаж хэлвэл удахгүй очлоо гэсээр таслав.

Би хаалган дээр очоод дурангаар дахин харвал тэр байсаар л байлаа. Удалгүй цагдаагийн дууд дохио хангинахад тэр шууд л амандаа хараал урсгасаар зугтчихлаа. Тэгээд цагдаа нар ирэн зугтсаныг нь сонсоод яваад өглөө. Би одоо гайгүй байх гэж бодоод тайвшираад сууж байтал утас дуугарлаа. Харвал Жонгүг багш.

Би: байна багшаа

Жонгүг: танайх хэдэн давхарт юм

Би: 3 давхарт би хаалгаа онгойлгочихъё гээд таслаад хаалгаа онгойлгох үед нөгөө масктай хүн орж ирээд намайг шууд л унагаагаад цохиж эхэллээ.

Би: ахх.. боль. Туслаарай~~

Тэр хүн: чи л яваагүй бол өдийд ийм юм болохгүй байх байсан юм. Муу өлөгчин

Тэр хүн намайг нэлээн хэд цохиод байж байтал ардаас нь Жонгүг багш орж ирээд тэр хүнийг надаас холдуулаад зодолдож эхэллээ. Тэр хүн ч сүүлдээ зугтаад алга болчихлоо. Багш хаалга хааж түгжээд намайг тэврэн буйдан дээр суулгана.

Жонгүг: уучлаарай оройтчихлоо

Би: айсан. Ингээд л үхчихлээ гэж бодсон гээд уйлж эхэлвэл багш намайг тайтгаруулна. Уйлсаар байгаад нойр хүрэн багшийн өвдөгийг дэрлээд нам унтчихлаа. Энэ үеэр багш миний цус болсон зарим хэсгийг цэвэрлэнэ. Уруул хамар гээд цус гарсан хэсгүүлийг маань арчаад тос түрхэж өглөө. Дараа нь намайг тэврээд өрөөнд маань оруулан хэвтүүлээд өөрөө миний хажууд хэвтэнэ.

Өглөө багш миний духан дээр зөөлөн үнсэж сэрээвэл хичээлдээ явах цаг аль хэдийнээ болчихсон байлаа.

Би: хурдлахгүй бол автобуснаасаа хоцрохнээ

Жонгүг: би байхад автобус чамд ямар хэрэгтэй юм гээд цай бэлдэхээр өрөөнөөс гарлаа. Би босох гэвэл хавиргаар хатгуулж өвдөнө. Өчигдөрийн новш арай л хүчтэй хөшиглөөд байсан юм. Тэгсэн ч хичээлдээ явах хэрэгтэй гээд хүчлэн боссоор хувцасаа өмсөөд өрөөнөөс гарвал багш өндөг шараад тавьчихсан өөрөө нойл орсон байв. Би ч өндөгийг нь идэн явахдаа бэлдвэл багш гарч ирээд бид хоёр хамт сургууль руу явна.

Багш бид хоёрWhere stories live. Discover now