Түнэр харанхуйд хоёулханаа

18 5 0
                                    

Ингээд дараа долоо хоногийн амралтын өдөр болоход би Атамигийн тэнгисийн порт дээр ирсэн байлаа. Би Аарисын хэлсэн шумбагч онгоцны жолоочийг хүлээж байсан юм. Гэтэл жолооч биш Аарис өөрөө намайг порт дээр тослоо.

"Та заавал өөрөө ирэх хэрэг байгаагүй шдээ." гэж намайг хэлэхэд

"Портод ажилладаг хүмүүс харамсалтай нь энэ сард их завгүй байгаа юм байна. Тийм болохоор өнөөдөр би заагаад өгье." гэлээ

"Өө, та манай багаас хэн нэгнийг нь гуйчихгүй дээ."

"Харамсалтай нь тэд өнөөдөр Германы багтай тэмцээнтэй байгаа."

"Нээрээ тийшдээ. Яаж мартаж чадваа" гэж намайг аяархан хэлэхэд Аарис инээлээ. 

Ингээд бид хоёр Шинкай-6500 дотор ороход Аарис хөлгийг битүүмжлэх асаахаас эхлээд дэлгэц самбаруудын үзүүлэлт гээд бүгдийг нь надад зааж өгч эхлэв.

Хамгийн гол нь дараа нь намайг ойлгосон эсэхийг шалгаж байгаа нь их гоё санагдлаа. Надад нэг хүнийг санагдуулсан хэрэг л дээ. Юу, нэг бурхан гэх гэсэн юм.

Эхний нэг цагийн турш бид гүн рүү нь шумбаад л байлаа. Тэнгисийн ус шөнийн тэнгэрээс ч илүү харанхуй бас гүн байлаа.

"Раяли, тэгэхээр танай эцэг эх ямар хүмүүс байсан юм?"

"Манай ээж Мэйнд далай судлаач хийдэг. Харин аав маань, одоо байхгүй л дээ, гэхдээ бас л далай судлаач байсан."

"Надад харамсалтай байна."

"Зүгээр дээ."

"Тэгэхээр чи багаасаа далайг сайн мэддэг байсан байх нь ээ"

"Тиймээ, ер нь бол тийм шүү."

Энэ үед бид өмнөх ирсэн газраа бараг очсон байсан ба би хөлгийг арайхийн жолоодож байлаа. Энэ үед би дахиад л солонгон туяа харж эхлэв.

"Чи ямар нэгэн юм харж байна уу?" гэж Аарис асуулаа. Түүний энэ үгийг сонсоод миний биеэр зараа гүйх шиг болов.

Зурагнаас гараад ирсэн юм шиг өө сэвхгүй царайнаас нь эхлээд Аарисыг бурхан байхыг үгүйсгэх аргагүй. Би энэ нөхцөл байдлыг Шинкай-6500 дотор орохоосоо өмнө л сайн бодох ёстой байж. Гэтэл одоо яах билээ? Үнэхээр бурхан бол би яах вэ? Би үнэнийг хэлэх хэрэгтэй юу? эсвэл нуух хэрэгтэй юу?

"Үгүй ээ." гэж хариулахад Аарис толгой дохиод туяа гарч буй газар луу заагаад

"Тэр чигт яваад байгаарай." гэж хэллээ. Солонгон туяа руу дөхөх тусам би усан доорх хотын бүрхүүл нь солонгорч цацраад тэгэж харагдаад байсныг ойлгож амжив. Товчхондоо тэрхүү далайгаас гарч байсан туяа яг үнэндээ хот байж шүү дээ.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now