36 - Юүри

148 37 6
                                    


"Гүнж минь хаалгаа тайлж болгооно уу.."

"Дээдэс минь.."

"Гүнжтээн.."

"Цаг орой болж байна.. Шивэгчин нь танд зоогийг тань авчирлаа~~"

"ИХ ХАТАН ЗАЛРАН ИРЛЭЭ.."

Ду тайганыг ийн чангаар хэлэхэд гүнжийн өргөөний гадаа бөхөлзөж байсан авхай, шивэгчин нар цөм бүгд даруй зай тавьж өгөх аж. 

Мөн их хатан нилээн санд мэнд ирж буй бололтой амьсгаа дарчихсан гүйнгээ алдаж ирээд шууд л гүнжийн өргөө рүү яван орлоо. 

Харамсалтай нь хаалгыг нь татвал түгжээтэй байх нь тэр.

"Ээж нь ирлээ.."

"Жинжү хаалгаа нээгээрэй.." 

Их хатныг аяархан ингэж хэлэхэд өргөөний төмөр цоож "Торр" хийтэл тайлагдав. Гүнжийн өргөөнд үйлчилдэг тэд бүгд одоо л нэг амьсгаа авахтайгаа болсон нь энэ. Мэдсэн бол аль эрт л их хатанд хэл хүргүүлж дууддаг байж.

Одоо магад дээдэс гарч ирээд эртхэн хэлсэнгүй гэж уурлачихаж мэдэхээр байлаа.

Учир нь гүнж өдөржин өргөөнөөсөө гаралгүй уйлсан юмсанж.

Их хатныг гүнжийн өргөөрүү дотогш яван ороход гүнж бүлцийсэн нүдээрээ хатан эхрүүгээ харав. Өдөржин хөнжилөөр өөрийгөө ороочихоод уйлж суусан гүнж эхийгээ харав уу үгүй юу дахиад л өмөлзөөд ирэх аж.

Эхдээ одоо ч нялхаараа.

Яг л ээж шигээ.

Усны тусгал мэт.

"Миний охин юунд ингэж уйлаа вэ?.. Чамд минь уйлах юу болов.."

"Ээждээ хэл дээ.."

Их хатан үүнийг хэлж байхдаа алгуур охиндоо дөхөж очоод түүнтэй хамт хөнжил дотор нь хамт суулаа. Охин ч эхийнхээ энгэрийг налж дахиад л уйлаад эхлэв. 

"Г-гадуур н-амайг т-аны охин б-биш гээд байна"

"Ииииии ииии"

Үнэхээр л их гомдож буй нь уйлж буй энэ чимээнээс нь илт. Харин түүний хатан эх охиныхоо хэлсэн зүйлд тийм ч их цочирдсон харагдсангүй.

Аргагүй дээ.

Тэр өдөр ордон даяар тархаад байгаа цуу яриаг хэдийн сонсчихсон байсан шүү дээ. Бас яаралтай арга хэмжээ авч энэ яриаг гаргасан хүмүүсийг шийтгэхийг ч даалгачихаад нааш ирсэн.

Энэ хэргийн учрыг олох гэж л тэр охин дээрээ эрт ирж чадаагүй юм. 

"Миний охин чинь хатан эхийнхээ л охин шүүдээ.."

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now