Хэсэг 1

218 77 7
                                    

-Чи яагаад ийм харанхуй шөнө ганцаараа явж байгаа юм?

Газар сөхрөн өвөртөө гудамжны муурыг тааламжтай гэгч нь илэн суух миний урд надаас 5 6 ах болтой ахлах сургуулийн залуу явган суун гудамжны мухарт байх надруу жигшиж зэвүүцсэн харцаар биш... Их л сонирхсон мэтээр ширтэж байгаа нь анхны удаа байх..

Би түүнээс болгоомжлон ардаа байх жижиг савааруу гараа удаанаар түүнд мэдэгдүүлэхгүй явуулах бөгөөд харин тэр ах надруу хэсэг чимээгүй ширтэж байгаад цүнхээ ухан жигнэмэг болтой их л гоёмсог боолттой амттанг надруу сунган

"Идмээр байна уу?"

Би саваагаараа түүний гарыг цохих үед тэр дуу алдан жигнэмэгээ газар унагах бөгөөд би ч түүнийг надад ойртохгүй байхыг сануулах шиг дээш босон саваагаа түүнлүү ойртуулна. Харин тэр гараа барин ярвайж байснаа дооглонгуй инээмсэглэн

"Би чамайг энд олон удаа харж байна. Чамд гэр байдаггүй юму?"

Би уруулаа зуун түүнлүү аль болох хамгийн муухайгаараа харвал тэр одоо л намайг ганцааранг минь орхих гэж байгаа бололтой хойш 2 3 алхангаа

"Эмэгтэй хүүхэд гудамжинд хонох аюултай юмсан... Хэрвээ ямар нэг зүйл болвол намайг Бэкхён гэдэг" гэсээр гараа даллан харанхуй гудамжруу тэр уусан алга болох шиг..

Би ч газар байх жигнэмэгийг аван идэх эсэхдээ эргэлзэж байсан ч олон хоног амттай зүйл идээгүй болохоор нэг л мэдэхэд задлачихсан амаа олохгүй идэхдээ хажууд байх муурандаа хүртэл өгч амжив..

Ээж гэх эмэгтэй өөр эртэй суун алга болсноос хойш сүүлийн 1 жил би гудамжаар хонож эхэлсэн... Энэ жил миний 14 насны төрсөн өдөр тохиох байсан юмсан.. Энэ нэг жилийн хугацаанд сайн болон муу хүмүүстэй их таарсан.. Харин өнөөдөр таарсан ахлах ангийн залуу. Түүний инээмсэглэл тэднээс үнэхээр өөр байсан. Яг л чин сэтгэлээсээ надруу инээж байгаа анхны хүн шиг..

"Тэр дахиж ирэх болов уу?"

Энэ өдрөөс хойш тэр сургуульдаа явах тарах үедээ хажуугаар минь албаар өнгөрч нэг бол урд минь санаатайгаар ундаа ус жигнэмэг гээд идэх зүйлс унагааж зөрдөг болов. Тэгэх бүртээ тэр надруу өнөөх л инээмсэглэлээ гаргана..
Энэ удаад тэр өөр зүйл өгөхөөр төлөвлөсөн бололтой урд минь ирж зогссоноо хэдхэн зоостой саванд минь үсний хавчаар болтой зүйл хийснээ

"Чамайг охин гэдгийг мартах шахаж байгаа болохоор энэ бэлэг шүү" гэсээр үг хэлэхийн завдалгүй найзуудынхаа зүг гүйн тэдэнтэй инээд алдсаар цааш явна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 20 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

YOUTIFULWhere stories live. Discover now