~~Chapter 18~~

455 34 3
                                    

Өглөө сэрэн одоо онгоцны буудал руу явах ёстойгоо маш сайн мэдэж байлаа. Тэгсэн ч би Harry-гаас холдолгүй зүгээр л түүнийг тэврээд л хэвтэхийг хүснэ. Даан ч энэ бүтэшгүй мөрөөдөл гэдэг нь илт. Harry-г чангаар тэврэн хэвтсээр л байлаа. Harry:
- Beez, чи сэрчихсэн байна уу?
- Ммхм..
- Босох уу?
- Би босмооргүй байна аа.
- Босохгүй бол болохгүй ээ. Одоо нисэх онгоцны буудал явах хэрэгтэй штэ?
- Тийм ээ, заза босьё гээд орноосоо өндийн угаалгын өрөөний зүг чиглэлээ. Нүүр гараа угаачихаад шүдээ угааж байхад ардаас Harry орж ирэв. Тэгээд миний ардаас тэврээд толинд ойлгож миний нүд лүү харж байгаад:
- Би чамдаа хязгааргүй их хайртай. гэв.
- Би ч бас. гээд инээлээ. Шүдээ угааж дуусаад Harry-г угаалгын өрөөнд үлдээгээд өрөө лүүгээ орон өөрийн мартсан, санасан зүйл байхгүй байгаадаа хэмээн шалгаж байлаа. Шүүгээгээ онгойлговол хамгийн доор нь бүдэг ягаан өнгийн зүйл байхыг харлаа. Надад бас ягаан өнгийн юм байдаг аа? гэж бодоод тэрийг харвал 'Mrs.Styles' гэсэн бичигтэй цамц авснаа саналаа. Цамцаа хараад инээд хүрээд өнөөдөр үүнийг өмсөөд явдаг ч юм билүү гэж бодлоо. Цамцаа орон дээрээ дэлгэж тавиад харж байтал Harry ороод ирлээ. Би цамцаа базаж аваад подволкон дотроо хийчихлээ. Яагаад ингэснээ мэдэхгүй ч нууж чадна гэж бодсон юм байлгүй. Harry:
- Юу юм?
- Юу юу юм гэж?
- Наад гэдсэнд чинь байгаа.
- Ааан. Хүүхэд. Harry:
- Хэний хүүхэд юм?
- Харин л дээ. гээд инээв. Harry:
- Миний хүүхэд үү? гээд над руу ойртон намайг тэвэрлээ. Би:
- Харин л дээ. гэхэд тэр гэндүүлж байгаад подволкондоо хийсэн цамцыг сугалаад авчихлаа. Би:
- Чи яаж байгаа юм бэ? гэхэд Harry цамцыг дэлгэж үзээд ' Mrs.Styles' гэсэн бичгийг хараад инээд алдав.
- Юундаа инээгээд байгаа юм? Алив өгөөтөх! гээд түүний гарнаас шүүрэх гэж оролдоход тэр гараа дээш сунган өндөрт өргөлөө. Би үсрээд үсрээд хүрсэнгүй. Тэгэхэд хаалганы тэндээс Niall:
- Ядаж зүүгдээчээ Beez. гээд дооглонгуу инээв. Harry бид 2 Niall-ыг хараад бантсандаа зүгээр зогсоцгоов. Harry-г гараа буулгасныг мэдээд түүний гараас цамцаа шүүрч аваад тохойгоороо түүнийг элэгдэв. Harry:
- Ёоо.. гээд гэдсээ барьж байснаа нэг гараараа миний хацрыг хоёр талаас нь шахаад:
- Чи яаж байгаа юм? гээд над луу харав. Би:
- Яадаг юм? Цохиж болохгүй юу гээд хэлээ гаргалаа. Тэгэхэд тэр намайг өөр лүүгээ татаад үнслээ. Niall цаанаас огиулж байгаа мэт дуу гаргалаа. Бид Niall-ыг байгааг бүүр мартаж орхижээ. Бид үнсэлцэхээ болиод Niall руу харан инээмсэглэлээ. Niall:
- Beez чи ер нь энд үлдэх юм уу? Чамаас бусад нь болчихсон шүү! гэхэд нь би:
- За одоохон, би удахгүй ээ.. гэхэд хаалга хаагдлаа. Би Harry луу хараад хэлээ гаргаад:
- Хурдлахгүй бол бас болохгүй ээ, нөгөө хэд боож үхнэ. гээд цүнхээ цахилгаандан ойр зуурын юмаа шалгалаа.
.
.
Буудлаас Zayn Bethany 2, Niall Louis Liam Laura 4, Harry бид 2 гээд нийт гурван машин нисэх онгоцны буудал руу хөдөллөө. Хүрэх ёстой газартаа очих хүртэл Harry бид 2 бие биенээсээ огтхон ч холдсонгүй.
.
.
.
Онгоцны буудал дээр.
Laura-тай цуг Matt явахаар болсон байв. Бид бүгд түүнтэй танилцлаа. Laura-д тэр гэнтийн бэлэг барьсан нь энэ юм байна л даа.
.
.
Онгоц нисэх цаг боллоо.
Би Niall, Lou, Liam, Zayn гээд бүгдэнг нь тэврээд хамгийн сүүлд Harry-г маш удаанаар тэвэрлээ. Тэр миний духан дээр үнсээд:
- Удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна. гэлээ. Би түүн лүү харж байгаад:
- Би чамайг маш их санах байх даа. гээд түүнийг тэвэрлээ. Harry намайг хариу тэвэрлээ. Энэ үед түүнээс үнэхээр холдмооргүй санагдаж нүдэнд нулимс цийлэгнээд явчихав. Тэр намайг уйлж байна гэж мэдсэн юм уу яасан юм мөрнөөс минь барьж миний нүд рүү хараад нулимсыг минь арчин:
- Битгий уйл л даа. Надад хэцүү байна шүү дээ хонгор минь. гэв. Би толгой дохиод:
- Зүгээр дээ, би уйлахгүй. гээд нулимсаа арьчлаа. Эргэн тойрноо ажвал Niall, Lou, Liam 3 залхсан байртай зогсож байв. Яагаад гэвэл эргэн тойронд нь хосууд нялууралдаад байсан юм. Zayn Bethany 2 бас л холдож чадахгүй байгаа нь мэдэгдэж бие биенийгээ тас тэврэн зогсоно. Харин Laura Matt-тайгаа цуг явна гэсэн шиг инээлдэн юм ярьцгааж байв.
Би: Баяртай. гэж хэлээд Harry-гийн уруул дээр зөөлхөн үнслээ. Bethany ч мөн адил Zayn-ы уруул дээр үнсэн холдоцгоов. Бид 3 хойш харж даллан онгоцондоо суухаар явлаа. Matt:
- Та нарыг ийм од хүмүүстэй найзалдаг гэж мэдсэнгүй шүү. гээд инээхэд л Laura ганцаараа тачигнатал инээгээд байв.
.
.
Бид онгоцондоо суун цонхоор харвал нөгөө 5 доор байв. Би буруу хараагүй байгаа гэж бодон тодруулж харлаа. Тэгээд Bethany-д хэлэхэд тэр сандран цонхоор харлаа. Тэгээд л Zayn лүү алсын зайнаас үнсэлт илгээж байв. Би Harry-г олж хараад гараа даллан явахыг зөвшөөрөн гараараа дохиж байлаа. Тэгэхэд Harry 2 гараараа томоос том зүрх үүсгээд цааш явлаа. Би тэднийг булангаар эргэн явах хүртэл араас нь харж байлаа. Онгоц хөөрөхөд бэлэн болжээ.
Harry's POV:
Түүнийг тэврээд явуулмааргүй санагдаж, чангаас чанга түүнийгээ тэвэрч байлаа. Тэр "Баяртай" гэж хэлээд миний уруул дээр үнсээд цааш явлаа. Эргэж нэг харан даллаад онгоцондоо суухаар явав. Би яахаа мэдэхгүй дэмий л гараараа оролдон байхад Zayn:
- Онгоцных нь доор очьёо! гэсэн санааг гаргалаа. Нөгөө 3:
- За боль л доо. гэцгээж байв. Би:
- Тэгье. Сайхан санаа байна. гээд Zayn-г даган алхлаа. Нөгөө 3 ардаас үгээ хэлсээр алхана. Онгоцных нь доор ирээд тэднийг харлаа. Beez суудал дээрээ суугаад л цонхоор харахад бид байсан гэдэгт итгэж ядан тодруулан харах шиг болно. Тэгээд цааш харж хэн нэгэнд хэлэхэд цаанаас нь Bethany ухас хийн гарч ирэх нь Niall-ын инээдийг хүргэсэн бололтой. Би Beez рүү харан инээмсэглэсээр байлаа. Beez гараараа яв яв гэсэн дохиог өгнө. Би толгой дохиод гараараа томоос том зүрх гаргаад цааш эргэж явлаа.
Бид бэлтгэлийн өрөөнд уулзалдья хэмээн тохироод Lou миний машинд суун, Niall ганцаараа, Liam Zayn 2 цуг явцгаалаа.
.
.
Бэлтгэлийн өрөөнд.
Миний толгойн дотор зөвхөн Beez л бодогдоно. Түүний инээд, түүний над руу харах харц нь...
Харин бусад маань ямар нэг зүйлүүдийг ярин инээлдэнэ. Дуулах гэсэн ч болж өгөхгүй үгээ хольж хутгаад болохгүй байлаа. Ийм байдалтайгаар 3, 4 цаг бэлтгэлийн өрөөнд өнгөрөөв. Хэсэг амарцгаах санаатай ус уун буйдан дээр Lou, Niall бид 3 суун, Liam сандал дээр Zayn харин газар сууж байлаа. Миний зүгээргүй байгааг Lou анзааран:
- За Harry боль л доо. Тэгж их санаад байгаа юм бол араас нь яваач дээ. гэв. Би Lou рүү хараад:
- Тийм ээ, чиний зөв би явлаа. гээд гадуурхаа аван хаалганы зүг алхлаа. Ардаас Zayn:
- Би ч бас гээд над дээр хүрч ирэв. Zayn бид 2 гар гараа цохилцоод нисэх онгоцны буудал руу явлаа.
---------------------------
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Unexpected love••Harry Styles••MongoliaWhere stories live. Discover now