14. First...

7.7K 700 30
                                    


Сургуулийн хурлын танхимд математикийн түргэн бодолтын тэмцээн эхлэхэд бэлэн болжээ. Сүүлийн гурван жилийн туршид аврага болсон Лэе ахлагчтай Альфа бүлгийн баг нэгдүгээр ширээнд сууцгаах бөгөөд нэг гишүүн нь солигдсон нь Миёон байв.

Харин хамгийн захын ширээнд Омегагын баг байх бөгөөд тэд жил бүр сүүлийн байранд ордог ч багш нь тэдний багыг үргэлж шилдэгт шалгаруулж нэгдсэн тэмцээнд оруулдаг. Бусад хүмүүс шалтгааныг нь мэдэхгүй ч Багш нь тэдний сайн мундаг даанч өөрсөддөө итгэлгүй учраас зөв бодсон ч буруу байх гэж эмээгээд хариугаа хэлэлгүй оноо алддаг гэдгийг нь мэддэг ажээ.

Багш: за бүх багууддаа амжилт хүсээд тэмцээнээ эхлэцгээе!

Тэмцээний дүрэм маш энгийн нэг баг 4 гишүүнтэй. Тэмцээн нийт 4 үетэй. Үе бүрт хоёр баг хасагдаж сүүлийн үед 2 баг шалгаран үлдээд гишүүн тус бүр нэг нэгээрээ халз түргэн бодолт хийж нийт хугацаагаараа хамгийн бага байсан баг нь ялна.

Миёон тэмцээн эхлэхээс өмнө Омегагынханруу харан инээмсэглээд гараа зангидан хөдөлгөж амжилт хүсэж буйгаа илэрхийлэхийг харсан Лэе: чи яагаад тэр азгүй амьтадтай ийм сүрхий байгаад байгаа юм

Сэүн: чшшш эхлэцгээе

Том дэлгэц дээр эхний үеийн бодлогууд гарч эхэллээ. Нийт 8 бодлогыг хамгийн богино хугацаанд бодсон багууд дараагын үед үлдэнэ.

Омега

Крис: бид энэ удаад заавал түрүүлэх хэрэгтэй тэгэж байж л бид шинэ гишүүдтэй болж бүлгэмээ аврана

Тао: тийм шүү. Өөр нэг гишүүнтэй болж би гэртээ унтаж тэр миний оронд энд байхыг хармаар байна

Тэд энэ удаад үнэхээр бүгд маш ихээр хичээж нэг л мэдэхэд Альфагын хамтаар сүүлийн үед тунаж үлдлээ.

Лэе: хөөх энэ жил багууд яасан сул байх юм. Очиж очиж Омега үлдчих гэж

Миёон Лэеруу муухай харж: тэд ч бас хүн шдээ. Зарим нь бараг биднээс ч сайн  юм байна даг

Лэе: хммм эд нарт л ялагдахгүй юм шүү

Сүүлийн үе эхлэж оноолтоор эхний халз бодолтод Миёон Крис хоёр таарлаа. Хоёул индэр дээр гарч ирээд өөд өөдөөсөө харан зогсоод Крис: амжилт хүсье

Миёон: баярлалаа чамд ч бас

Бодлого дэлгэцэнд гарч Миёон түрүүлж дууссан ч хараахан дуусаагүй байгаа Крисыг нүднийхээ булангаар хараад хэсэг хүлээж байгаад түүнийг дуусаж хонхоо дарах үед нь яг зэрэг дарлаа.

♂ ЗЗӨТ ♀Where stories live. Discover now