ингэж

2.7K 177 2
                                    

Хоёрдугаар бүлэг

Өглөөний утасны сэрүүлгээр сэрч доош өөрийгөө сэргээхээр кофе уухаар буулаа.

Өрөөнөөс гарч яваад ээж аавын өрөөгөөр өнгөрвөл дотор нь хүн байгаа шинж алга.

Би хаалгыг нь зөөлхөн түлэж орвол хоосон байв.
Доош гэрийн утсаар тэдний ажлын газрын дугаарлуу залгалаа.

Гурав дах дуудлага дээр нь хүн авав.

"Вени Хоппер байна. Юугаар туслах уу?"

"Ээж. Лили байнаа."

"Өө. Миний охин. Яасан?"

"Та хоёр өнөөдөр гэртээ хонохгүй байсан юм уу?"

"Уучлаарай, хонгор минь. Энд ажил ихтэй байсан болохоор амжсангүй."

"Мм. Заза. Тэгвэл орой уулзья."

"За. Баяртай. Болгоомжтой гэртээ ирээрэй."

"За," хэмээн таслаад хичээлдээ бэлдэн цайгаа уугаад сургуулийн автобусны буудал дээр очин зогслоо.

"Лили," хэмээн хажуугаас хүн орилон сонсогдов.

Хартал надруу Речил хамаг хурдаараа инээмсэглэн гүйн ирээд тэврэн авлаа.

"Речил. Сайн уу."

"Сайн. Чамайг их санаж ээ."

"Өчигдөр орой уулзчихаад сүртэй юм."

Речил инээн удалгүй автобус ирэв.

Бид хоёр хамгийх ард өөрсдийн суудал дээр очин суулаа.

Учир нь энэ бол хамгийн эхний буудал болохоор хаана ч сууж болдог юм.

Хүмүүс орж ирсээр удалгүй Лүкас орж ирээд бидний хажууд сул сандал дээр суулаа.

"Өнөөдөр юу хийцгээх вэ?" Речил асуулаа.

"Мэдэхгүй ээ," би цонхоор харан хэлэв.

"Хичээл тараад нөгөө кафед орж гоё юм авч идье," хэмээн Лүкас санал гаргалаа.

"Тэгье л дээ. Сайхан санаа байна. Харин чи яамаар байна," Речил надруу харан асуув.

"Яасан ч яах вэ."

Речил баярлан алгаа ташихад би түүнийг аравтай гэж хэлбэл итгэхээр боллоо.

Сургууль дээр ирээд таран явав. Учир нь бид өөр өөр хичээлтэй юм.

"Баяртай. Түүх дээр уулзья," гээд Речил Лүкас хоёр хамт яваад би нөгөө тийшээгээ ангируугаа явлаа.

Mockingbird (Дууссан)حيث تعيش القصص. اكتشف الآن