Part1

5.8K 194 4
                                    

...Хэзээ нэг өдөр надад бусдад мэдрэгддэг тэр мэдрэмж төрнө гэж итгэнэ. Гэвч яаж ч хичээсэн 16 жил мэдрэгдээгүй тэр мэдрэмж цаашдаа ч мэдрэгдэхгүй байх. Энэ нь амар ч юм шиг заримдаа санагдах юм.
Намайг Хан Хэсү гэдэг. Сөүл хотод дунд зэргийн л нэгэн орон сууцанд ганцаар амьдардаг. Эцэг эхгүй, асрамжийн газар өссөн надад аз таарч Франц улсаас нэгэн баян гэр бүл эмзэг амьдралтай хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт  хамрагдаж сонгогдсон юм. Үүний ачаар л амьдрах байртай, сурах сургуультай, амжиргааны мөнгөтэй амьдардаг нэгэн. Гэвч миний ганц л асуудал зүгээр л зүрх сэтгэлгүй мэт... Багадаа аав, ээжийгээ нүднийхээ өмнө амь тавьж байхыг харсан болохоор тэр байх. 16 жил... 16жил хэнийг ч хайрлаж, хэнийг ч өрөвдөж үзээгүй нэгэн. Үнэхээр хааяа өөрийгөө хүн биш байх л гэж бодно.
Өнөөдөр зуны амралт дуусч би төгсөх ангийн сурагч болох гэж байна. Франц дахь асран халамжлагчид минь энэ жилийг үр бүтээлтэй байлгаж, шилдэг их сургуульд тэтгэлэг авахаар хичээ гэсэн учраас би баячуудын сурдаг сургуульд орохтой нүүр тулгараад байгаа юм.
  Хичээлийн эхний өдөр
Байгш: за намайг дагаад ороорой гэсээр нэгэн анги руу орлоо.
Би ч араас нь даган орлоо.
Багш: За анхаараарай гэхэд бүх л хүүхдүүд чимээгүй болон надруу харлаа.
Багш: Энэ жил шинэ сурагч шилжиж ирж байгаа. Өөрийгөө танилцуулаарай.
Би: Сайн байна уу, Хан Хэсү гэдэг
Багш: 2р салааны хойно очоод суугаарай.
Би: За гэсээр яван хамгийн хойно нэгэн охины хажууд суулаа.
Сүжон: Сайн уу
Би: Сайн Сайн уу
Сүжон: намайг Сүжон гэдэг чи хөөрхөн юм гээч
Би: мм баярлалаа
Баячуудын сургууьл гэхэд хүүхдүүд нь дажгүй ааш зантай бололтой. Хичээлүүд орсоор л. Үнэхээр сургалтын чанар өндөртэй бололтой. Надад ойлгохгүй зүйл их байлаа. Арай ядан хичээлээ ойлгох гэж мэрийсээр нэг л мэдэхэд цайны цаг боллоо.
Сүжон: хамтдаа цайны газар орцгооё, Би чамд сургуулийн талаар бага зэрэг танилцуулая.
Би: Мм тэгеээ гэсээр бид ангиас гаран цайны газар луу явах замдаа ганц, хоёр зүйлийн талаар яриа өрнүүллээ.
Сүжон: манай сургууль үнэхээр хатуу дэг журамтай
Би: мм тэгж сонссоон
Сүжон: чамд ганц л зүйлийг анхааруулахад бараг болох байх
Би: мм?
Сүжон: Зүгээр тэдний нүдэнд битий өртөөрэй
Би: Тэдний гэж? Гэж асуутал бид яг цайны газрын хаалгаар орж таарав.
Сүжон: Тэдний хэмээн нэг зүг рүү харахад би ч дагуулан харахад хэдэн хөвгүүд нэг ширээ тойрон сууцгааж байв.
Би: мм ойлголоо
Сүжон: за явж хоолоо авцгаая чамд танилцуулах хүмүүс байна.
Би: Хэн юм гэсээр бид хоолоо аван нэгэн ширээ рүү явцгаалаа.
Сүжон: Охидуудаа юу байна даа гэсээр сандал татан суулаа.
Би ч бас нэгэн сандал татан хамтдаа суув.
Луна: тайван даа байдгаараа л харин энэ охин чинь хэн билээ
Сүжон: өнөөдөр манай ангид шилжиж ирсэн охин надад таалагдсан юмаа *инээмсэглэх* Хэсү танилц манай найзууд
Би: сайн уу, Хан Хэсү гэдэг
Вик: Сун Викториа таатай байна
Луна: Луна гэж болноо *инээмсэглэх*
Би: мм надад ч бас
Сүжон: өнөөдрөөс бидэнтэй нэгдээрэй
Би: юу
Луна: нээрээ юм уу Сүжонаа
Сүжон: мм яасан
Вик: чи хэр баргийн охидуудыг сонгож нийлдэггүй шдээ
Сүжон: надад Хэсү таалагдаж байгаа үнэхээр хөөрхөн болохоор
Луна: яахав надад ч бас тэр таалагдаж байна цаашдаа дотно болцгооё Хэсүяа
Би: мм орж ирээд л ингэж угтан гэж төсөөлсөнгүй шүү
Вик: чи азтай байна бусад хүүхдүүдийн хувьд энд орж ирээд анхандаа үнэхээр хэцүү байдаг юм шүү найз нөхөд олдохгүй
Луна: тийм шүү чи бидэнтэй нийлж байгаадаа баярлах хэрэгтэй
Хэмээн ойр зуурын юм ярьсаар хооллолоо.
Гаднаа инээх ч тэд надад үнэндээ байдаг л баян айлын охид шиг л санагдаж байна.
Хичээлийн цагууд дуусч ангиас гаран сургуулийн номын сан орон хичээлээ хийн суулаа. Би өөрийгөө гэртээ юу ч хийхгүй гэдгээ мэддэг учраас номын санд хичээлээ хийгээд сурчихсан гэх үү дээ.
Хичээлээ хийж байгаад ном авахаар номын тавиурнуудын хамгийн захад байрлах номын тавиуран дээрээс ном авахаар ортол нэг банди нэгэн охинтой үнсэлцэж байлаа. Би тоолгүй тэндээс номоо аван эргэн хартал тэд хийж байсан зүйлээ зогсоон надруу харж байв.
Би: үргэлжлүүл дээ би явлаа
...: чи одоо яв гэж нөгөө банди хэлэхэд охин нь бөхийн хурдхан шиг тэндээс холдов. Би ч мөн адил тэндээс явах гэтэл нөгөө банди намайг номын тавиурт шахан
Бэкхён: Намайг Бэкхён гэдэг. Чи хөөрхөн юмаа
Би: мм баярлалаа одоо би явж болох уу
Бэкхён: тайван юм гээч аль анги юм
Би: уучлаарай намайг сонирхоод байгаа юм уу
Бэкхён: үгүй ээ зүгээр чамтай танилцах гэсэн юм гээд ёжтой инээмсэглэлээ.
Би: Хан Хэсү гэдэг танилцахад таатай байна. Ингээд явъя даа гээд номоо барьсаар явлаа.
  Баячуудын амьдрал гэж охин хоргоосон л байдаг юм байна.
Цаг 3 өнгөрч би ч хичээлээ хийж дуусан сургуулиас гартал сургуулийн үүдэнд Сүжон, Вик нар зогсож байв.
Сүжон: Өө Хэсүяа хаана байсан юм явсан гэж бодсон юмсан
Би: номын санд байсан юм юу хийж байгаа юм
Вик: Лунаг хүлээж байна хамт дэлгүүр явах гээд нээрээ чи ч бас бидэнтэй хамт явах уу
Сүжон: нээрээ тийм одоо бидний нэг болсон юм чинь хамт явъя
Би: мм яахав болж байна гэтэл Луна нэг хөвгүүнтэй хамт ирж байв.
Сүжон: Л-Луна
Сухо: сайн уу хөөрхнүүдээ
Вик: сайн сайн уу
Сухо: би өнөөдөр Лунатай болзох болохоор түр зээлчих үү
Сүжон: Луна?
Луна: Сухо бид өнөөдөр чухал ажилтай болохоор..
Сухо: надад татгалзах гээд байгаа юм уу гээд хөмсгөө зангидлаа.
Би: Хүүхэд хүсэхгүй байна шүү дээ хэмээн Лунаг дургүйхэн байгааг ойлгож байгаа тул ийнхүү ам нээлээ.
Сухо: ухаалаг юм гээч өмнө нь та 3 өөр охинтой нийлж байхыг хараагүй юм байна шинэ үү
Би: мм тиймээ
Сухо: дагаад яв гээд гараа халаасандаа хийн сургууль руу орлоо.
Би тоолгүй охид руу хартал тэд тийм гэхийн аргагүй харцаар харцгааж байв.
Луна: чамд баярлалаа гэхдээ чи дагаад явсан нь дээр байх хэмээн дэргэд шивнэлээ.
Хараал ид энэ сургуульд ямар гээч дүрэм нь үйлчилдэг юм бэ?
Би: яах юм
Сүжон: зүгээр л өөдөөс нь битий юм дуугараарай
Би: хэдүүлээ зүгээр л явцгаая гээд эргэн алхах гэхэд сургуулийн хаалгаар хэдэн хөвгүүд гарж ирцгээж байлаа.
Вик: Охидоо хэмээн аажуухнаар бидэнд хэллээ.
Тэднийг сайн харвал нэг нь өдөр номын санд байсан хөвгүүн, бас нэг нь түрүүн Лунатай хамт байсан хөвгүүн харин нөгөө 2 нь танихгүй царай байлаа. Тэд явсаар бидэн дээр ирэн алхаа нь зогслоо.
Сэүн: чамайг эсэргүүцсэн гэж сонслоо. Чи дүрмийг умартсан бололтой.
Луна: ю-юу гээд ээрэн доош харлаа.
Лухан: чи дүрмийг мэднэ эсвэл мартчихсан уу
Сүжон: тэрнийг уучлаарай гэхдээ тэрнийг зүгээр орхиж болохгүй гэж үү хэмээн итгэлгүйхэн хэллээ.
Тэдний энэ байдлаас харахад тэд өдөр цайны газар Сүжоны тэдний нүдэнд битий өрт гээд заасан хүмүүс мөн байлаа. Тэд сургуульд нилээн нэр нөлөөтэй хүмүүс бололтой.
Бэк: чи түрүүн номын санд байсан охин байхаа хэмээн надад хандан хэллээ.
Сухо: бас сая миний өөдөөс үг дуугардаг
Би зүгээр үг дуугаралгүй зогсоно. Асуудалд орохыг хүсээгүй учир зүгээр л тэднийг сонсоно.
Лухан: шинэ болохоороо мэдээгүй байх энэ удаа чамайг тайван үлдээе гээд Луна руу харсанаа эргэн надруу харж харин эхний удаа чамд дүрмийг сануулаад үлдээе дараагийн удаа араа мэдэж яваарай
Сэүн: та нар үүндээ дүрмийг хэлж өгөөрэй хэмээн охидод хандаж хэллээ
Вик: ойлголоо баярлалаа
Бэк: харин би бол зүгээр орхимооргүй байна гээд миний үсийг чихний ардуур хийлээ.
Сухо: андаа явцгаая гэсээр тэрээр эргэн алхлаа.
Бэк: чи одооноос минийх гээд нэг ёжтой инээмсэглэн гараа халаасандаа хийгээд явлаа.
Би: юу вэ
Вик: Хэсүяа...
Сүжон: Луна яаж яваад тэдний нүдэнд өртчихдөг юм болохгүй гэдгийг мэдсээр байж *уурлах*

●Impossible●Where stories live. Discover now