XXI

3.2K 286 19
                                    

⚜Мангасуудын ахлах сургууль⚜

Ёол: НАМИ БОЛЬ!!!

Ёолыг орилхыг сонсоод сая нэг Ринегээс харцаа салган Ёолруу хартал Рине ч зүгээр боллоо.

Би түүнийг харцаараа тарчлааж байсан бололтой. Надад гуравдагч чадвар байдаг гэж үү ??

Надад 3 дагч чадвар байдагаас гадна тэр нь ийм учир битүүлэг юм гэж үү???

Намайг түр садаарахыг анзаарсан бололтой Рине надруу дахин дайрлаа. Энэ удаад би түүнээс бултаж тэр надруу дайрсан эрчиндээ талбайгаас гарлаа.

Төвийн бүсийн баг яллаа 50 оноо

Дараагын үе энэ үед ялвал 100 оноо Учир нь талбайд эхний үед ялсан 3 оролцогч нэг талбайд тулалдах байлаа. Ёнгук Женни болон би. Бид 3 талбайн 3 хэсэг зогсоод эхлэх дохиог хүлээнэ. Би тэр хоёроос илүү 3 дагч чадвараа нээсэн хамгийн гол нь миний чадварын тоо олон ч би бүгдийг нь сайн ашиглаж сураагүй тийм учраас бүх чадлаараа хичээх хэрэгтэй.

Шүгэл тасхийж Женни могой болж Ёнгук гартаа мөс атгалаа. Бид 3 3 биенийхээ өрсөлдөгч байтал тэр 2 зөвхөн надруу дайрсанд нь би дэндүү их гайхлаа. Магадгүй тэр аль хэдийнээ хуйвилдаад намайг эхлэж хасаад дараа нь өөрсдөө үлдэхээр шийдсэн байх. Тэгвэл тэр 2 аль аль нь оноотой үлдэнэ.

Ёнгук Женнигын өмнүүр орон надруу дайрлаа би байдаг чадлаараа хичээсэн ч тэр надаас илүү хүчтэй байна. Намайг газарт унагаагаад дараа нь талбайгаас гаргахаар түлхэж байтал Женни намайг биш Ёнгукыг талбайгаас гартал нь түлхчихлээ.

Ёнгук талбайн гадна унасан ч түүнрүү үл итгэсэн харцаар харсаар. Энэ нь түүнийг урвасныг илтгэх шиг. Тэгэхээр одоо Женни бид 2 үлдлээ.

Би газраас босоод түүний нүдрүү харан өөрөө талбайгаас харчихдаг болоосой гэж бодоод ширтэж байтал түүний харц дальдчин бага багаар хойш ухасаар талбайгаас гарлаа.

Тиймээ миний 3 дах чадвар батлагдлаа. Миний харц хүмүүсийг удирдаж байна. Бас тарчлааж айлгаж байна...

Тэмцээн дууссаны дараа манай багын оноо 150

Өрнын багын оноо 150

Дорнын баг 100 оноотойгоор эхний  тэмцээн дуусаж байна.

Цугласан сурагчид тарж би ч өрөөрүүгээ явах гэтэл Ёол: Нами

Би юу ч дугарсангүй зүгээр алхсаар гэтэл тэр миний араас гүйж ирээд гараас минь атган: чи зүгээр үү

⚜MONSTER HIGH⚜Where stories live. Discover now