∇∇MADNESS∇∇ "13"

1K 68 6
                                    

Ачааны галт тэрэг түүний цээжийг нэвтлэх гээд зүтгээд байгаа мэт л түүний зүрх түгшүүртэй нь аргагүй ТҮГ ТҮГ хийнэ. Энэ мэдрэмж үнэхээр ядаргаатай санагдаж
Тэр арай хийж л өөрийнхөө бодлыг сонсож байлаа."Зугтах төлөвлөгөө"бишээ зугтаалгах эсвэл хулгайлах гэж нь илүү оновчтой байж болох юм
Шөнөжин айж бас санаа зовсоор цурам ч хийсэнгүй.
Айсан
Санаа зовсон
Орондоо ийш тийш хөрвөөн толгойдоо гунигийн төгсөлттэй кино зохиол зохиож бодсоор байгаад өглөөтэй золголоо
Түүнд эрх чөлөө санал болгоно гэдэг өөр зүйл ч түүнийг гадаа гаргахыг хүсэх гэдэг бас нэг өөр зүйл

Чичирч сандарсан гараа нуух гэж ширээний өнцгөөс зуураад нэг гүнзгий амьсгаа аваад
Хүлээн авах гэсэн хаягтай ширээний ард суух сувилагч эрэгтэйд хандан
-өршөөгөөрэй гэж хэлэн аль болох дулаанаар инээмсэглэхэд хяналтын камерын олон дэлгэц ширтэн суух сувилагч түүн лүү хараад
-за, танд юугаар туслах вэ?гэхэд Люлин ичиж эсвэл ичсэн мэт царайлан үсээ чихнийхээ араар хийгээд
-би өөрийнхөө энгэрийн тэмдгийг алга болгочихлоо та надад туслахгүй биз гэж хэлж дуусахтай зэрэгцэн үүдний харуул
-эрхэмээ хэмээн тансаг костюм өмссөн эрийг харан мэндлэхэд
-хатагтай Люлин та надад хаалга онгойлгоод өгөөч гэхэд Люлин
-мэдээж гэсээр хүрэм болон цүнхээ барьсаар өнөөх эрд хаалга онгойлж өгөөд тэд хамтдаа эмнэлгээс гарлаа
Жиюн инээн
-хамгаалалтын албаныхан үнэхээр мал юм аа тийм үү?
Люолин эргэж харахад өнөөх залуу  юу ч болоогүй мэт зөвхөн идэх гэж буй хачиртай талхандаа анхааралаа хандуулж байх нь тэр
Люлин-би тэрэнд таалагдсан хэрэг тэгээд л гэхэд Жиюн инээгээд
-би таалагдаагүй гэсэн үг үү? гэж тоглож асуухад Люлин инээмсэглээд толгойгоо сэгсэрлээ.
Жиюн-чиний энгэрийн тэмдэг чинь байрандаа байгаа юм шиг л харагдаад байна даа гэж тэмдэг лүү нь заахад
Люлин-зүгээр л  энэ талаар ярихаа больж болохгүй  юу? гэж хэлээд ичсэндээ өөр тийшээ харлаа
Жиюн  алхаагаа удаашруулж хоолойг нь боож байгаа зангиаг мултлан
-чиний нөхөр үнэхээр хөгийн муухай үнэртэй юм аа гэж хэлэн ярвайхад
Люлин түүнлүү муухай хараад
-салсан нөхөр гээч гэхэд Жиюн  гараа өргөн бууж өгч буй мэт царайлаад  бөхийн ёслох нь яг  л буруу хэрэг хийчихээд загнуулж буй жаал шиг харагдана
Жиюн-гэхдээ л энэ хослол хэтэрхий үнэтэй бас би яг л харамч хямсгар баян өвгөн шиг харагдаж байгаа гэж мөрийцье хэмээгээд Люлин луу харахад тэр зүгээр л инээлээ
Жиюн-н хувьд бүх юм сонин бас шинэ байгаа шүү дээ
Люлин түүнд  салсан нөхрийнхөө хамгийн  үнэтэй хослолыг өмсүүлсэн байв
Люлин-ноён квон та манай салсан нөхрийн хамгийн хайртай бас хамгийн үнэтэй хослолд болгоомжтой хандаарай гэж шоолсон өнгөөр хэлэхэд
Жиюн нүдээ том болгон гайхсан царай гаргаад
-Өөөөх тэгвэл би маш болгоомжтой байх хэрэгтэй юм байна гэж хэлээд инээхэд Люлин ч бас инээлээ
Люлин дотроо түүнтэй өөр орчинд өөр нөхцөлд учирсан бол түүний энэ зан чанарт  аль хэдийн дурлачихсан байх байсан даа гэж бодож байхад Жиюн энийг нь яг ойлгов уу гэлтэй түүн лүү гэгээлэг инээмсэглэлээр инээнэ

∇∇MADNESS∇∇(Дууссан)Where stories live. Discover now