Миний мэдэхгүй чиний арьс

333 13 0
                                        

Би чиний гарт хүрч үзэхийг хүсдэг. Тэгээд тэндээ үүрд үлдэхийг бас. Чухам анх чамайг харсан тэр өдөр гарны чинь эвлэгхэн байдал намайг чамд татаад орхисон. Би яахав дээ татагдаад л үлдсэн төдий.
Зүүдэнд минь чи ирээд гараа атгуулах гэтэл сэрчихсэн. Одоо шөнийн гурван цаг болж байна. Өглөө хичээлтэй хэдий ч чиний гарт хүрч үзэх хүслээсээ болоод эргээд унтаж чадахгүй нь.
Чи над руу гараа сунгахад би чам руу  гараа сунгав гэх өгүүлбэрийг амандаа арав хэлсэн байхаа. Уг нь худал үгийг ингэж олон давтвал үнэн болдог гэдэг. Гэхдээ надаас хичээл зүтгэл гарахгүй болохоор биелэхгүй байх.
Өглөө чи миний хойноос гүйж ирээд уучлаарай чи балаа орхичихсон байна лээ гээд гараа над руу сунгав. Би балаа чиний гарнаас авах гээд өөдөөс чинь бас гараа сунгаж байна гээд бод доо.

Гар (Дууссан)Where stories live. Discover now