Хуурамч мөнгө

2.9K 145 7
                                    

Хэн нэгний харцыг мэдрэх хүртэл би анхаарлаа бодит ертөнц биш чихэвчээр хангинах дуунд хандуулж байлаа. Тэр яг миний хажууд сууж буй саравчтай малгай өмссөн залуу буюу нэгэн зорчигч байв.

Би ч түүнрүү толгойгоо эргүүлж харц тулгарахыг хүссэнгүй. Нэгэнт дараагийн буудал ойрхон ирж байгаа юм чин гээд тэр чигтээ гүрийхээр шийдтэл гэнэт гуяаар халуу оргин, дуугарах нь бүү хэл хөдлөхөд ч эвгүй мэдрэмж биеийг минь бүчин авлаа.

Ядаж богино шорт өмссөнийг ч хэлэх үү. Би хурдхан гарыг нь барьж зогсоон байдгаараа муухай харсаар-Гаж донтой юм уу? гэж хэлээд галт тэрэгнээс буув.

Тэндээс буугаад саяны гаж донтой янзын амьтаныг бодлоо. Тэгтэл гар хөнгөрөн хэн нэг нь хажуугаар салхи татуулан гараад гүйх нь тэр.

Хүлээгээрэй...

Би нөгөө залууг цүнхийг минь барьчихсан урдуур гүйж байхыг хараад сая нэг юм ухаан орон"МИНИЙ ЦҮНХ"гэж хашгирлаа

Би ахиад чанга орилон"ТЭР ХУЛГАЙЧИЙГ БАРИАД АВААРАЙ" гэсэн ч хүмүүс намайг төдийлөн анзаарсангүй. Тиймээс өөрөө өөрийнхөө цүнхний араас хөөцөлдхөөр араас нь гүйв.

Гэхдээ тэр хэтэрхий хурдан байна. Бүр арай л хурдан юмаа. Намайг түүнээс ганц хоёр метрын зайтай гүйж байтал тэр галт тэрэгний зам дээгүүр харайн нөгөө талд нь гарчихлаа.

Би-Чөтгөр алгад,новш,хараал ид!

Тэр ганц гаж донтонгоор зогсохгүй хажуугаар нь бас мундаг хулгайч бололтой.

Товчхондоо надад тэрнийг замын эсрэг талаас хараахаас өөр сонголт үлдсэнгүй.

Түүний нүүрний тал хэсгийг саравчтай малгай нь сүүдэрлэн таглах бөгөөд доогуурх ил хэсэгт тийм гэхийн аргагүй ёжтой инээмсэглэл тодорсоор бид хоёрын урдуур галт тэрэг сүнгэнэн халхаллаа.

***

Хэн нэгний талаас

Би-Залуусаа

Тэр хоёр дөнгөж сая л намайг анзаарсан бололтой сандлаасаа ухасхийн босцгоов.

Би цүнхээ ширээрүү шидээд-Суу

Тэхён Жимин хоёр бие биентэйгээ цүнхээ булаацалдан доторх гаднахгүй бүгдийг нь шинжиж эхэллээ.

Би-Хэд болж байна

Жимин-Утас, үнэмлэх,бичиг баримт, өө хөөрхий минь гэрийн түлхүүр нь явж байна. За даа 200вон хангалттай байлгүй

INNOCENTМесто, где живут истории. Откройте их для себя