"30 seconds of my life" [III хэсэг]

296 21 9
                                    

-Жидигийн талаас-

Явсаар явсаар хотын төвд байрлах жижигхэн бүжгийн акдеми дээр ирлээ. Намайг дотогш ороход багийн найз Ёонбэ инээсээр угтлаа.

Тэяан: Сайн уу? Ойрд ямаршуу байв?

Би инээх аядаад: дажгүй ээ, өрөө төлөөд дуусчихсан болохоор акдеми-аа хаах талаар бодоод ч хэрэггүй шүү

Тэяан *инээх*

Би: муу муухай зүйлд их уруу татчих шиг боллоо

Тэяан: битгий их юм бодоо сүртэй зүйл биш гэсээр надад найруулсан аягатай цайгаа өглөө.

Би: Чи харин ямаршуу байв даа?

Тэяан: яахав, болж л байна гээд цайгаа ширтэж байснаа оочлон уусаар урагшаа харав.

Би Тэяан руу хэсэг ширтэж байгаад: Хёоринтой ахиад муудаа юу?

Тэяан: хосуудын харилцааны нэг хэсэг юм даа

Би: энэ удаад юунаас болчихсон юм?

Тэяан: Хёорин хурим хийе гэсэн

Би: Тэгээд юу гэж?

Тэяан:миний хувьд бэлэн биш байна гээд хэлтэл ууралчихлаа *инээх*

Би: тэнэг, бид одоо 30 нас хүрчихсэн хайр гэгчтэй ингэж хөнгөн хандах насан дээрээ яваа хүмүүс мөн билүү? Тэглээч чи ч бас хүсч л байсан биз дээ?

Тэяан: тиймээ, зүгээр л тэр надтай гэрлэвэл илүү л зовно. Одоогийн байгаа би тэр гайхалтай эмэгтэйг хангалттай жаргааж чадах хэмжээний хүчтэй биш байна шүү дээ

Би инээмсэглээд: Болж үз. Хёорин ухаалаг уян зөөлөн эмэгтэй. Чамайг мөнгөөр угжсангүй гээд гомдоллож бухимдах хүн биш. Бухимдах байсан бол энэ олон жил түүний хувьд зугтах зөндөө боломж байсан гэтэл бүүр түрүүлж хуримны талаар ам нээж байхад чиний ярьж байгааг ёстой нэг. Тэглээч чи сул дорой биш шүү дээ. Өдий болтол хэний ч гарыг харалгүй хөдөлмөрлөж өөрийгөө дээш зулгааж явна гэдэг гайхалтай зүйл гэж хэлээд чимээгүй урагш харлаа.

Нээрээ л тийм шүү дээ. Тэяан маш удаан хөдөлмөрлөсөн. Түүний амнаас энэ бүхий л хугацаанд нэг ч удаа хэцүү байна гэдэг үг унаагүй. Үргэлж л инээгээд "зүгээрээ бид чинь залуу хүмүүс" гэж хэлдэг. Би гэтэл энэ бүх хугацаанд өрнөөс өрний хооронд л үсэрсээр иржээ. Одоо арга ядаад хүнээс мөнгө авч охиных нь толгойг эргүүлэх талаар шаналж л суудаг...

𝐒𝐮𝐧𝐬𝐡𝐢𝐧𝐞&𝐌𝐨𝐨𝐧𝐥𝐢𝐠𝐡𝐭Where stories live. Discover now