5.Битгий яваач...

2.1K 243 20
                                    

Rachel's P.O.V

Нэг л ухаан орон хартал би гарыг минь атгах хэн нэгний гарыг ширтэн алхаж байлаа.

Бид компаний үүдээр дөнгөж орохтой зэрэгцэн тэр гарыг минь агаарт савж орхиод "Дагаад яв!" гэж хэлчихээд урд минь гаран алхахад би түүнийг шинэхэн захирал Жон Жонгүг болохыг танив. Би чимээгүйхэн түүнийг дагаж явсаар өрөөнд нь орон юу хийхээ мэдэхгүй дэмий л шал ширтсээр "Сая яах гэж тэгсэн юм?

Жонгүг өөрийн ажлын ширээний ард суун хийж байсан зүйлсээ янзлах зуураа "Харин л дээ би өөрөө ч сайн мэдэхгүй байна"

Тэр ингэж хэлээд гарандаа байх бугуйн цагруураа харан "Түүнийг явахаар хангалттай цаг өнгөрсөн гэж бодож байна. Маргааш Ча туслах чамайг дуудах байх. Тэр чамд шинэ ажлыг чинь зааж өгөх болно. Одоо өрөөнөөс минь гар, чи дэндүү ядаргаатай юм

"Шинэ ажил? Ямар ажил юм. Би буцаад загварын багт ажиллаж болно гэж үү?

Саяхан л бодолд автсан байсан нүд минь сэргэсээр ийн асуух аж.

Жонгүг: "Загварын хэлтэс биш ч чи өөрийн хамгийн сайн чаддаг зүйлийг хийх болно. Одоо гарч үз!

Юм л болвол гар, яв гэж байх юм. Муу их зант!

-Маргааш нь-

Rachel's P.O.V

Сохён: "Ихэнхдээ гоё загвартай хувцаснууд жижигхэн байдаг. Би бага зэрэг махлаг болохоор гоё хувцас өмсөж чаддаггүй

Мими: "Бас ихэнх өмднүүд урт байдаг. Бидэн шиг намхан охид өөрт таалагдсан өмднөөсөө илүү зүгээр л өөрт таарсан өмдөө өмсөхөөс өөр сонголт байдаггүй

Би үзгээ амандаа ойртуулан барьсаар зөөлөн толгой дохин "Тийм юм байна

Биднийг ийнхүү ярилцаж байтал утас минь дугарах нь тэр. Цочсондоо зүрхээ дарсаар үзвэл танихгүй дугаар байсанд эргэлзсэнгүй утсаа авлаа.

"За Юн Рахел сонсож байна

"-сайн байна уу би Жон захирлын туслах Ча Жинсү байна. Та яг одоо компани дээр ирэх боломж байна уу

"Аан тийм ээ боломжтой

"-За тэгвэл их сайн байна. Та компаний нарийн бичгийн хүлээлгийн өрөөнд ирээд надтай холбогдоно уу

"За

Би утсаа таслаад шууд л сургуулийн урдаас такси барин компанируу яаравчиллаа. Компаны урд ирэх хүртэл бүх хугацаанд би яг л анх ажлын ярилцлага өгөх гэж байгаа аятай догдлосоор таксинаас буув. Нарийн бичгийн өрөөнд орон Ча туслахруу залгаад түүнийг ирэхийг хүлээн зогсож байтал хар хослол өмссөн өндөр залуу миний зүг алхаж байснаа зөрөн өнгөрч ийш тийш хэн нэгнийг хайн харлаа. Тэгэхээр тэр Ча туслах бололтой. Би түүний урд очин:

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now