ДӨРӨВ: ТАМД ТААРАЛДАЦГААЯ!

1.5K 168 1
                                    

  Тэхён гэртээ харих замд *flashback*
Тамхи асаан хэд соронгоо харанхуй тахир мухир гудамжаар алхалж энэ тэндээс үе үехэн нохойн хуцах чимээ дуулдана. Халааснаасаа утас, чихэвчээ гарган гэмтсэн гараа хөндчихөлгүй өрөөсөн гараараа арай ядан зүүгээд тамхиа тахин хүчтэйхэн соров. Чихэвчний дуу хамгийн чанга дээрээ, гудамжны гэрэл бүдэг бадаг.
Яагаад ч юм хэн нэгэн араас нь дагаад байгаа юм шиг санагдахад сойж боосон зүүн гарныхаа боолтыг хэнд ч үл мэдэгдэм байдлаар тайлаад энгэрийн халааснаасаа жижигхэн тонгорог гарган бэлдэв.
Гарцаагүй түүнийг хүн дагаад байна. чихэвчээ чихнээсээ сугалаад эргэн харав. Ард нь Жонгүк бас өөр 2 залуу зогсоно.
Тэхён: золиг гэж. Хүн айлгачихлаа. *санаа амарсан байртай* --яасан? Жимин ах дөхүүлээд өгчих гэсэн юм уу? Хэлэх хэрэгтэй шдээ. Ардаас ингэж дагахдаа яадаг юм!!
Жонгүк: би улаан өнгөнд дуртай *инээд алдах*
Тэхёнд түүний галзуу юм шиг хоосорсон нүд нь нэг л таалагдсангүй. Хэдийгээр нэг тал гэж байгаа ч тэр түүнээс яалт ч үгүй жийрхэж байлаа.
Гэтэл түүний ардаас хүн ирж байгаа юм шиг санагдаж эхлэв. Эргээд харвал Намжүүн бас 10 орчим залуус гарч ирээд бүсэлчихсэн зогсож байв.
Тэхён: сайн байна уу? Ахаа *намжүүнд ёслох* --ийм орой юу болоов? *аль болох бодож байгаа зүйлээ биш байгаасаа гэж залбирна*
Намжүүн: тэхён аа, ах нь чамд уг нь их сайн. Гэхдээ Жиминийг хөдөлгөх гэхээр нэг л болохгүй юм. Уучлаарай *инээмсэглэх*
Тэхён: юу яриад—
Түүний толгой дундуур том турбагаар хэн нэгэн цохиход тэхён шууд газарт унав. Арай ядан толгой өндийн босох гэвэл жонгүк хүрж ирээд түүнийг завсар зайгүй балбаж эхлэв. Тэхёны шархадсан мөрөн дээр дэвсэлж 10 гаран залуус тал талаас нь балбана. Ганцаараа, бас шархтай тэхён юу ч хийж чадахгүй баахан зодуулж байтал Жонгүк галзуу хүн шиг чангаар орилон түүнийг зодож байсан залуусыг цохиж, зодож холдуулж эхлэв. Тэгснээ өөрөө инээд алдсаар Тэхёныг заамдан чирсээр 2 хөл дээр нь босгоод 4 удаа хутгалан сийчив.
Өвдөглөн газар унасан тэхён хамгийн сүүлчийн хүчээ шавхан гартаа атгасан байсан хутгаа Намжүүний зүг шидэхэд тэр нь баруун гарынх нь шууг исгээд өнгөрлөө.
Намжүүн: аа, хараал ид. Алаач наадхаа *орилох*
Жонгүк: алах ёстой юм уу? *инээд алдах*
Тэр газарт унаж цус алдан хэвтэх Тэхёныг дээш нь харуулахад ам, хамраас нь бас хутгалуулсан газруудаас нь цус олгойдон урсаж байлаа. Жонгүк гартаа байсан том балиусыг тэхёнруу далайх үедээ хамгийн сүүлд харсан зүйл нь Тэхёны инээмсэглэл байсанд гайхшран нүдээ нээлттэйгээр үхсэн тэхёны дээрээс гөлрөнө.
Тэхёныг амьсгал хураасан нь баттай болсны дараагаар тэнд байсан залуус түүнийг өргөн дамнуурган дээр тавиад машиндаа хийн хөдлөв.
Тэдний ирсэн газар нь Жиминий орь дуу тавин уйлсан тэр газар байв.
*
Одоо үе.
Ховч: би чинь ховч хусог. Надад мэдэхгүй юм байх уу? Эртний анд минь. Зөв ангаа агна. Би хүлээж байя. *таслах*
Тасарсан утсаа хагалах шахам чанга базсан Жиминий нүүрэнд шийдэмгий байдал тодрон харагдана. Удалгүй инээд нь хүрэв. Толгойгоо илэн тачигнатал инээнэ. Бүр аймшигтай инээдмийн онигоо сонсчихсон юм шиг элгээ тэврэн хөхөрч байлаа.
"Ийм л байх ёстой юм байлгүй. Одоо ер нь хэнд хамаатай юм."
Түүний хачин байдлыг харсан Жисү өмнө нь сөхрөн суугаад өрөвдөлтэйгөөр түүнрүү өлийн харж өвдөгнөөс нь зөөлөн барин шилбээр нь тэврэв.
Жисү: чи зүгээр үү?
Жимин: үнэхээр зүв зүгээр *инээмсэглэх* --гэхдээ хоёулаа жаахан зугаалах уу? Би уйдаад *
*
Жимин нэг л хачин байгаа нь Жисүд илт байгаа ч инээмсэглээд л яг л юу ч болоогүй юм шиг аашлан өмнө нь байгаагүйрээ инээмсэглэн жолоогоо барих нь бага зэрэг айлгаж байлаа. Тэд явсаар хөдөөний нэгэн жижигхэн тосгонд ирэв. Хажуухандаа далайтай тэр тосгонд үүр дөнгөж хаяарч байлаа. Тэр 2 өглөө болохыг хүлээн далайн эргийн ойролцоо машинаа зогсоогоод бууцгаав.
Жимин пиджакаа тайлж Жисүг өмсгөөд өөрөө араас нь тэврэн үүр цайн хөхрөх тэнгэрийн хаяаруу ширтэж далайн салхийг хацартаа мэдрэнэ.
Жимин: би нэг тийшээ явчихаад ирнэ. Чи энд манай ээж, дүү нартай хамт намайг хүлээж байвал эргэж ирэхдээ би өөр хүн болсон байя.
Жисү: хаашаа явах гэж байгаа юм?
Жимин: найзтайгаа уулзхаар.
Нар мандаж зуны дулаахан өглөө эхэллээ. Жимин гэрлүүгээ Жисүг хөтлөн ороход гэрийнхэн нь баяр хөөр болон угтав. Нэг их томгүй ч гэсэн яг таарсан тохилог байшин дотор жаргалтайгаар инээлдэн бужигнах өнөр гэр бүл. Тэднийгээ дахин дахин харан байж Жимин машинаа асаан хөдлөв. Толинд нь ээжийнх нь гараа даллах үзэгдэж Жисү ээжийг нь тохойноос нь түшин гэрлүү нь оруулах ч харагдав.
Одоо түүний очих газар, одоо түүний хийх зүйл хамгийн сүүлийнх нь байх болно. Харцанд нь ямар ч эргэлзээ байсангүй.
*
Жимин нэгэн газар доорхи хонгилруу орвол хаа сайгүй сонингийн хаачилбарууд наасан, бүдэг гэрэлтэй огтны нүх шиг өрөө угтав. Таазнаас дүүжлээтэй гэрэл яг л мөрдөн байцаалтын өрөөнийхийг санагдуулам, хаалга хаагдах үед савлах нь өрөөг цухас цухас гэрэлтүүлж ширээний ард суугаа туранхай залуугын нүүрийг харуулна.
Тэр бол гэмт хэргийн гэлтгүй ер нь аль ч салбарын бүхий л мэдээллийг хэнээс ч түрүүлээд мэдчихдэг айхтар хакер төдийгүй цагтаа буудлагын спортоор олимпд бэлтгэгдэж байсан нэгэн. Жон Хусог буюу Ховч. Мөнгө л байвал ямар ч мэдээллийг хэнд ч өгдөг учир ийм хочтой болсон хэрэг.
Хусог: хурдан ирж байна шүү
Жимин: мэдээлэл. *сандал татан ширээний өрд хусогын өөдөөс харан суув*
Хусог: би Тэхёнд үнэхээр сайн байсан. тэр хүүхэд ер нь хэн ч гэм хийж үзээгүй байх. Хайр татам...
Жимин: би Намжүүнийг ална. *тайвнаар*
Хусог: сайхан сэтгэлийн тус- би хамт явна. Ким ах ч намайг хэд хэдэн удаа хэлтрүүлсэн. Ачийг нь хариулж буян үйлдэж байна гэж бодог. *инээх* --би чамайг хүлээгээд бэлдэж байсан юм. *ширээн доороосоо том хар цүнх гаргаж ирэх*
Дотор нь гар буу бас баахан сумтай дайзнууд байв.
Хусог: энэ удаа зүгээр л нудрагаар шийдчихэж болохгүй биз дээ? *инээмсэглэх*
*
Мин ахын ганц хүү галзуу нохой хочит Мин Юнги шатсан гэрийнхээ үүдэнд тамхи татан сууна. Ээж аав, дагалдагчид гээд 20 орчим хүн үхсэн энэ гэрийн үүдэнд ийм тайвнаар тамхиа сорон суух нь түүнийг даган явах хэдэн залуусын гайхшийг төрүүлэн басгүй айлгаж байв.
Юнги: хөөе, *нэг дагагчаа дуудах*
Залуу: за ахаа *хажууд нь ирээд 90 хэм бөхийсэн чигтээ зогссоор*
Юнги: хэн ингэсэн гэлээ?
Залуу: ким ахын Пак жимин. Ахаа. Та 12 дахь удаагаа асууж байна.
Юнги: тийм үү? *жуумалзах* --явж архи уух уу? *босох*
Залуу: ахаа, оршуулах ёслол—
Юнги: би архи уумаар байна. новш минь *тамхиа гар дээр нь унтраах*
Тэр үнэхээр нэр шигээ галзуу харагдана.
*
Жимин саяхан баригдаж ашиглалтанд орсон казиногийн хамгийн дээд давхарт байх намжүүний байнга суух болсон пабруу алхана. Түүний замд залуус таарсан ч 90 хэм бөхийн ёслож байв. Жимин харин тэдннийг огт тоосон шинжгүй үргэлжлүүлэн алхахдаа пиджакнийхаа энгэрийн товчийг, зангиагаа, дараа нь ханцуйныхаа товчийг тайлна. Пабийн үүдэнд зогсох 4 залуу түүний замыг хаан хөндөлслөө.
Залуу 1: намжүүн ах одоогоор хэнийг ч битгий оруул гэсэн.
Жимин: тийм үү? *инээмсэглэх* --чамайг хэн гэдэг билээ?
Залуу 1: Бан Юүхён. *бөхийх*
Жимин: Юүхён аа, гэр бүлтэй юу?
Залуу 1: тийм ээ, саяхан би хүүтэй болсон. *ах нь өөрийг нь тоож юм асуусанд баярлан инээмсэглэнэ*
Жимин: тийм үү? Баяр хүргье. *эелдэгээр инээмсэглэх*
Түүнийг ингэж хэлсний дараа нэгэн бөглүүлхэн чимээ гарч өнөөх залуу газарт үхэтхийн унахад нөгөө 3 нь учрыг үл ойлгон самгардав. Жимин гартаа байх дуу намсгагчтай буугаар нөгөө 3г нь ч гэсэн тэр дор нь буудан унагаав.
Эргэн тойрон нь хэн ч байхгүй, улаан хивс, тансаг зургаар дүүрэн хонгилд цусаа урсган хэвтэх 4 залуугын дээрээс жимин дахин хэд хэдэн удаа буудаж алсан эсэхдээ итгэлдээ болов. 4 талаараа онгойдог том модон хаалгыг түлхэн итгэлтэйгээр дотогш ороход бүдэг гэрэл, жазз хөгжим, тансаг шилэн эдлэлүүдээр чимэглэгдэж шил толь болсон тэнхимд энд тэнд таран суусан 10 орчим залуус бас хамгийн хүнтэй суудалд 6 хүүхнээр хүрээлүүлэн суух Намжүүн, текнийхээ ард хундага орчин зогсох бармен залуу, танхай этгээдүүдэд архи зөөн үйлчлэх 2 үйлчлэгч залуус гээд энэ өрөөнд нийт 23 хүн байв. Жимин тэднийг эхнээс нь анхааралтай нь аргагүй тоолно. Харин түүнийг харсан Намжүүн бага зэрэг сандарсан ч тэрийгээ нуун гараараа нэг тийш дохиход Жексон, Жонгүк 2 сууж байсан ширээнээсээ босон намжүүний өмнө ирж зогсов.
Намжүүн: гэнэт юу чамайг энд аваад ирэв? Чи Мин ахынхныг яаж байгаа юм бэ? Арай л дураараа юм. *хундагатай вискинээсээ томоор балгалах*
Жимин: зүгээр л. Найзтайгаа уулзхаар ирлээ. Бид чинь найзууд биз дээ? *инээмсэглэх*
Намжүүн: найз минь. Тэгээд ирээд суу л даа *гараа дэлгэн урих*
Жимин: надад нэг хундага виски өгөөч *бармений дэргэд очих*
Бармен түүнд виски хундаглах зуур тэр паб дотор хэн ч юу ч дуугарсангүй. Бараг огтхон ч хөдөлсөнгүй. Бүгд Жиминрүү анхааралтай харцгаана.
Жимин вискиг авч нэг үнэрлэж, доторх мөснүүдийг нь хэсэг эргүүлснээ Намжүүнрүү харав.
Жимин: чи хамгийн анх хүн алж үзсэн үеэ санаж байна уу? Нэг мөрдөгч эмэгтэй байсан санагдана.
Намжүүн: би биш чи л алсан биз дээ? Гэнэт юу болоов?
Жимин: тийм юм байна. би алсан. *инээх* --тэр мөрдөгчийн нэр хэн байлаа даа? Би огт санахгүй юм. За байз --*их бодол болсон төрх*
Намжүүн: Ёон Жэхи. Аавын ажлыг шиншлээд байхаар нь ал гэсэн тушаал авсан биз дээ *жуумалзах* --чи ч үнэхээр хүний үнэргүй амьтан шүү. Тэр дүүг нь хүртэл алж л орхидог
Жимин: би алсан билүү? *инээх* --мартчихжээ. Би дэндүү олон хүн алсан. Алийг тэр гэхэв. *инээхээ болин Жонгүкрүү харах* --чи хэдэн хүн алсан бэ?
Жонгүк: зөндөөг *инээд алдах*
Жимин: тийм л байх л даа. *мушилзах* --за байз. Энд чинь цонх юу билээ? *заалан дундуур алхах*
Түүний үйл хөдлөл бүрийг бүгд нэгд нэгэнгүй харна. Зөөгч зөлуус байдал биш байгааг ойлгосон бололтой барменийхаа дэргэд очин текний араар орцгоов. Жимин намжүүний сууж байгаа газраас яг эсрэг талд байх цонхны дэргэд очив. Өндөр байшингийн цонхоор Сөүл хотын шөнө өнгөлөг бөгөөд сайхан харагдана. Жимин гартаа байх хундагатай вискигээ удаанаар шимэн уув. Яг энэ мөчид түүний өмнө байсан цонхоор бууны сум нэвтлэн орж ирээд Намжүүнийг хамгаалан зогссон Жексоний цохоор дамжин тархийг нь нэвтлэн задлахад тэр сарвагнан газарт унаж намжүүний дэргэд байсан хүүхнүүд орилолдон шуугиж эхлэв. Нүднийх нь өмнө тархи нь зад үсэрсэн Жексонруу айсан харцаар харах Намжүүн суга үсрэн босоход өрөөнд байсан залуус бүгд Жиминрүү дайран ирцгээлээ.
*
Байшингийн дээвэр дээр холын тусгалтай, дурантай бууныхаа дурагнаар харан хагас хэвтэр Ховч цонхны дэргэд зогсох Жиминийг бас өрөөнд байгаа бүр хүмүүсийг нэгд нэгэнгүй харан Жиминий дохиог хүлээж байлаа. "нэг нэгээр нь, алим түүгээрэй, олон олон алим идээрээ" хэмээн хүүхдийн дууг амандаа алан бохио жалир жалир зажлангаа Жиминийг хундагатайгаа уухыг харуутаа Жексоныг буудан унагаав. "том улаан алимнууд" –эргэн тойрон хотын чимээ, түүний буун дуу хэнд ч үл сонсогдоно. Жиминрүү дайран ирэх залуусыг тэр нэг нэгээр нь буудаж эхлэв. "нэг алим, хоёр алим" хэмээн дуугаа аяласаар.
Түүний харж байгаагаар Жимин хоёр залууг буудсаны дараа бүгд түүнээс бага зэрэг холдон зогсоцгооно. Хүүхнүүд сандал буйдангийн ардуур нуугдажцгааж Намжүүн харин Ширээнээсээ босоод хананд наалдаж аль болох Жиминээс холджээ. Зөөгч залуус гарах гэсэн ч хаалгийг гаднаас нь автомат түгжээгээр түгжээд зөвхөн гаднаасаа л онгойхоор тохируулж дотроос ганц ч хүн гарч чадахааргүй болж.
*
Жиминний бууных нь сум дуусаж дараагийн дайзаа энгэрээсээ гаргаж ирээд солих гэтэл Жонгүк түүнрүү үсрэн ирэв. Тэр 2 гартаа хутга дамжуулан шидлэж уруулаа долойно. Газраар 6 эрийн цогцос хөглөрч үлдсэн амьд залуус тэднийг хаа нэгтээгээс буудаад байгаа мэргэн буучаас айсандаа ширээ, багана зэрэг зүйлсийн араар нуугдацгаажээ. Жонгүк харин үүнээс огт айсан шинжгүй байв.
Жимин: чи Тэхёныг алсан гэсэн. *инээх*
Жонгүк: хөгжилтэй байсан *гажиг инээд*
Жимин: тийм үү? Тэгвэл чамайг алах бас хөгжилтэй байна байх
Жонгүк: үхэх гэхдээ хөгжилтэй санагдахгүй байна.
Тэр 2 зодолдож эхэллээ. Жимин хэдийгээр сайн зодолддог ч Жонгүкийн хэвийн биш гэмээр хөдөлгөөнүүд, зогсоо зайгүй дайралтуудад олон удаа өртөн ам, хамраас нь цус гоожив. Гэсэн ч тэр дээр нь гарч суусан Жонгүкийг түлхэж холдуулаад тийрэн босоод буундаа шинэ сумтай дайз хийж амжив. Түүний буутай болсныг харсан жонгүк инээд алдан хутгаа барьсаар түүнрүү улам улангасан дайрав.
Жимин: тэхёны өмнөөс *гуянд нь буудах*
Буудуулсан ямар ч шинжгүй Жонгүк Жиминрүү дайран хутгаа хүзүүнд нь тулгахад Жимин арай дан тогтоов. Хутганы ир хоолойг нь багахан исгэж Жимин хамаг хүчээрээ буудсан хөлрүү нь жийхэд Жонгүк арай хийн өвдөг дээрээ сөхрөн унав.
Жимин: өөрийнхөө өмнөөс *цээжрүү нь буудах*
2 дахь суманд оногдсон Жонгүк хойшоо саван унав. Тэр дээш таазруу харан хэвтэхэд өөртөө мэдрэгдэж байгаа өвдөлтөө ойлгож ядах гэсэн мэт нүд нь эргэлдэнэ.
Жонгүк: өвдөж байна.... *өрөвдмөөр хоолой*
Жимин түүний дэргэд очиход түүнрүү өөр 3 залуу дайран ирэв. Нэгийг нь Жимин тархинд нь буудан унагаахад нөгөө 2г нь ховч буудаж алав.
Жонгүк: би үхэх юм уу? *нүднээс нь нулимс гоожих* --өвдөөд байна ээжээ...
Тэр яг л бцхан хүүхэд шиг орь дуу тавин уйлж амнаас нь цус садарч байв. Эргэн тойронд нь хагарсан шил элдвийн архи дарс асгарсантай цус нь холилдож өөрийнх нь тийчигнэсэнээс болж тэрүүгээр нэг улаанаар эргэлдэв.
Жимин түүнрүү харин ямар ч сэтгэл хөдлөлгүй харцаар харан буугаа чиглүүлэхэд Жонгүк айсандаа чангаар орилж эхлэв. Яг л гэмгүй бяцхан хүүхэд шиг.
Жонгүк: би одооноос сайн хүүхэд байя -*амнаас нь цус нөжрөн гарах* --би үхмээргүй байна. би өвдмөөргүй байна *уйлсаар*
Жимин: тамд уулзацгаая *толгойруу нь буудах*
Жонгүкийн тархи ч бас задарлаа. Одоо өрөөнд 1 бармен, 2 зөөгч, 6 хүүхэн бас Намжүүн Жимин 2 үлджээ. Хаа сайгүй цус нөж, цогцох хөглөрсөн үхлийн паб дотор өнөөх л жазз хөгжим эгшиглэх ч хагархай цонхноос хотын чимээ, айсандаа уйлалдах хүүхнүүдийн уйлах дуу нэмэгджээ. Бүдэг гэрэлтэй тэнхим, гартаа буу барьж нүүр ам нь цус болж гар нь цусанд будагдсан Жимин, эсрэг талын барилгын дээвэр дээр амандаа дуу аялан хэвтэх Ховч, өрөөний буланд урдаа нэгэн хүүхнийг барин өөрийгөө хамгаалах Намжүүн...   

БОХИР ЕРТӨНЦ (дууссан)حيث تعيش القصص. اكتشف الآن