ДОЛОО: ХАМТДАА ҮХЬЕ!

3.4K 414 10
                                    

Миний мэдэх тэр нэгэн өмнөхөөсөө өөрчлөгджээ. Миний амьдралын хамгийн том хар толбыг гэрчлэх тэр нэгэн хүн. Юнжэ ах. Илүү том хүн шиг, илүү хүчтэй хүн шиг... тэр надруу удаан ширтэж би ч түүнрүү итгэж ядан харна. Харин Юнги гараас минь тавьсангүй.

Юнжэ ах бид 2 нэгэн кафед өөд өөдөөсөө харан сууж харин Юнги зэргэлдээ ширээнд ганцаараа сууна. Би Юнжэ ахруу зогсолтгүй ширтэх ч тэр харин надруу ганц удаа эгцлэн харсангүй.
Би түүний энэ хулчгар төрхийг шоолмоор санагдаж

- Өөрчлөгдөж гэж бодсон, буруу байж ээ гээд худлаа инээхэд Юнжэ ах сая надруу харж, үг эвлэхгүй байгаа амаа хүчлэн нээх мэт удаанаар хөдөлгөсөөр

- Суни... би үнэндээ, миний энд ирсэн нь...гэх мэтээр түгдэрнэ.

- Таныг цагдаагын сургуульд орсон гэж сонссон. Баяр хүргье гэж намайг хэлж дуусав уу үгүй юу Юнжэ ах суудлаасаа босоод миний өмнө өвдөг сөхрөн духаараа шал мөргөх нь тэр. Үүнийг харсан Юнги гайхсан ч харин би огт гайхсангүй...
***

Өнгөрсөн жилийн 8 сар. Сөүл хот
Юнжэ Сунигын гараас хөтлөн нэгэн хаалгаар орвол дотор нь Юнжэгийн ангийн хэдэн хөвгүүд архи уугаад сууж байлаа. Суни ийм дүр зураг хараад гайхан хэсэг зогссон ч Юнжэ хамт байгаа болохоор зориглон дотогш оров. Тэдний байгаа газар нь танхай хүүхдүүд цугларч архи уудаг хуучин орон сууц бөгөөд оройжин ууж суусан хүүхдүүд хөгжилтэй нь аргагүй тоглож байтал хаалгыг хэдэн хүмүүс чангаар саван орж ирлээ.
бүх хөвгүүд год үсрэн босоод орж ирсэн залууст хүндлэл үзүүлэн бөхийв. Тэдгээр залуус 20 гаран насны хараажаар танхай этгээдүүд байх бөгөөд 5уулаа явж байлаа. Бүгд согтуу, архи, тамхины үнэр сэнх хийлгэсээр орж ирээд ахлах сургуулийн жаалуудыг хумьж эхлэв.
Энэ үйл явцыг харж зогсох Суни Юнжэгийн аруур нуугдан зогсох зуур танхай ах нарын нэг нь Сунигын гараас угз татан ургаш гаргаж ирлээ.
- одоо бүр хүүхэнддэг болоо юу? дүү нар юм суржээ гэсээр инээлдэж харин Юнжэ тэдний өмнө бүлтэлзсээр

- Ахаа, энэ миний найз охин. би зүгээр л дагуулаад ирсэн юм.

- Зүгээр л гэнээ? Ямар ч зорилгогүй юу? итгэхэд хэцүү л юм даа гэсээр Суниг дээрээс нь доош шунал, бохир хүслээр дүүрсэн согтуу эс бөгөөс мансуурсан харцаар төөнөхөд Суни түүнээс гараа татахаар оролдсоор

- Намайг тавь л даа гэвэл өнөөх нь

- Зүгээр бай, ах нь муу хүн биш гээд өөртөө түүнийг хүчлэн татаад хүзүүг нь үнэрлэхэд айсан Суни өнөөх залуугын шилбэрүү өшиглөж орхиод хаалгаруу ухас хийсэн ч өөр нэг нь үснээс нь зулгаан газарт унагаав.

ХЭРВЭЭ ДЭЛХИЙ ГУРВАЛЖИН БАЙСАН БОЛ (ДУУССАН)Where stories live. Discover now