Сase - 1

948 59 0
                                    

Өнөөдөр миний хамгийн азгүй өдөр... Учир нь би ажилаасаа халагдчихлаа. Өөрийгөө халагдах болсон шалтгааныг мэдэхгүй байна. Гомдолтой байна. Хорвоо надад хатуу~ хэт хатуу хандаад байгаад нь гутарч байна. Би сургуулийнхаа шилдэг оюутан байсан гэтэл... гэтэл амьдрал надад үнэхээр хатуу хандаж байна. Орсон ажил бүрээсээ долоо ч хонолгүй халагдах юм? Миний юу болохгүй байгааг хэлээд өгөөч!!

Урд минь өндөр хар машин ирж зогсоход би бодлоосоо салан хойш үсрэхэд жолоочийн суудлаас 30 хүрэх гэж байгаа аятай нэг ах гарч ирэн гарнаас минь татлаа.

Би сандран түүний гарлуу цохин: А-ахаа яах гээд байгаан бэ? Гар тавиач!

Тэр ах гэнэт хойш харан: Тэжү гэж дуудаж болно! гуйя энд чамаас өөр хүн алга! охиныг минь харж байгаач!!

Түүний гэнэтийн асуултанд гайхширан: Ю-юу гэсэн бэ? Т-Тэжү!

Тэжү гэх хүн машиныхаа хаалгыг онгойлгоход 3, 4 настай гэмээр охин өөдөөс минь харах бөгөөд ах машиныхаа хаалгыг улам том дэлгэн: Хоёр цаг~~ бишээ ганцхан цаг~~

Би том нүдэлсээр нэг мэдэхэд толгой дохин түүний машинд бяцхан охины гараас атган сууж байлаа.

Машин явсаар нэгэн алсландсан үйлдвэр дээр ирчихлээ. Би энэ үйлдвэрийн талаар сонсож байсан. Ажилд орсон хүн болгон алга болдог гэсэн болхоор ажилд орох ч хүнгүй болж албан хүчээр татан буугдсан Тэнжин үйлдвэр....

Би охины гараас чанга атган: А-ахаа! Та энд яах гэж байгаан бэ?

Тэжү ах хойш харан охиныхоо толгойг илэн: Хүлээж байгаарай! Аав нь удахгүй ээ! гэж хэлээд надруу харан: Хүлээж байгаарай! гэж хэллээ.

Намайг үг хэлэхээс өмнө тэрээр буун гүйгээд явчих нь тэр.

Би явмаар байсан ч охиныг үлдээж чадсангүй. Хоёр цаг өнгөрөхөд ах ирсэнгүй охин уйлж эхлэхэд би инээмсэглэн үсийг нь илэн: Охин минь~~

Охин уйлан: Мм?

Би: Чамайг хэн гэдэг вэ?

Охин: Мари! *уйлах* Ким Мари!

Би охиныг тэврэн: Мари! Аав дээрээ очих уу?

Охин хурдан толгой дохиход би түүнийг тэвэрсээр машинаас буун дээш харлаа гэгээ аль хэдийн тасарчихжээ.

Охины гар миний хүзүүгээр ороон хүзүүнд минь шигдэхэд би хоёр тийш харсаар урагш алхлаа. Урагш алхах бүр нэг л айдас төрөм санагдаж байна. Явсаар үйлдвэрийн хаалга гэх зүйлийг өмнө ирэхэд би гацаж орхилоо.

FINAL DESTINATION /Дууссан/Where stories live. Discover now