Case - 6

307 33 2
                                    

Наёны талаас

Одод тэнгэрт түгэж сарны гэрэл орчныг гэрэлтүүлж байхад нойрноосоо сэрлээ.

Эргэн тойрноо харахад намайг тойрон есөн хүн унтаж байв. Би өндийн суун үйлдвэрийн хаалга руу харан дараа нь бүхнийг мэдээд байсан, ороод үх гэж хэлж байсан тэр өвгөнийд очих санаа гаргаж ганцаар үйлдвэрийн хашаанаас гарлаа. Түрүүхэн Сэхүн гарч чадахгүй байсан тэр хаалгаар би зүгээр л гараад явчих нь тэр.

Хачин юм!

Илүү тайвнаар, илүү удаанаар урагш алхсаар байшингийн урд ирж зогсоход хаалга онгойн тэр мэдлэгтэй өвгөн биш миний насны залуу гарч ирэн: Хэн бэ?

Би: Нөгөө энд амьдардаг өвөө хайччихсан юм бол?

Залуу хажуу тийш алхан зам тавьж өгөн: Эхлээд ор!

Хачин юм! Дэндүү хачин!

Би тэднийд орон буйдан дээр суухад залуу надад ус хийж өгөн: Бекхён!

Би: Наён!

Бекхён гэх залуу өөдөөс минь харж суун: Чи өвөөг минь харсан юм уу?

Би толгой дохиход Бекхён: Сонин юм тэр үхээд жил болж байна шүү дээ!

Би түүнийг толгож байна гэж бодон: Ээе! Тоглоом хийхээ боль л доо!

Бекхён ширээн дээр гараа хүчтэй тавин: Би тоглоогүй! Жинхэнэ тоглоом харин тэнд чинь болоод байна!

Би гайхширан: М-мэддэг зүйлээ хэлээд өгөөч!!

Бекхён хойш сандалаа налан: Чи тоглогч болчихож~

Би: *толгой дохих*

Бекхён: Үйлдвэрт арван хаалга бий! Тоглогчид ухаан мэдрэлгүй болж үйлдвэрт ордог. Орсоны дараа нэг нэг хаалганы өмнө зогсоод сэрдэг юм. Гэрэл анивчиж хаанаас ч юм хэн нэг ярихад тоглогчид ухаанаа алдаж хаалганы өмнө зогсон ухаан ордог.

Бекхён гүнзгий амьсгаа аван: Дараа нь та нар шоог олох ёстой! Шоог олсоны дараа бүгд хаян тооны дагуу урагш алхсаар өгсөн даалгавар бүрийг биелүүлэх ёстой! Мэдээж амар биш! Амархан зүйл нэг ч байхгүй!!

Би: Яаж хожих вэ? Яаж тэр газраас амьд гарах вэ?

Миний асуултыг тэр сонсоод инээн: Хожих? Бүгд үхдэг юм! *жуумалзах* гэхдээ ухаантай нэг нь амьд үлдэнэ! шийдвэр гаргаж чаддаг нэг нь амьд үлдэнэ!

FINAL DESTINATION /Дууссан/Where stories live. Discover now