17. Анхны төрөлт

2.3K 161 14
                                    

-Гэгээ-

"Үнэхээр үү?" Жэжүүн намайг том нүдээр ширтэн, гуяыг минь даган урсан шингэнийг хуруугаараа арчлаа. Энэ үрийн шингэн шиг өтгөн биш байсан болохоор тэр миний зөв гэдгийг мэдлээ. "Новш гэж"

Гэхдээ тэр бага зэрэг сандралаа харуулах юм бол би илүү их айна гэдгийг мэдэж байсан болохоор огтхон ч сандарсангүй. Бас би сандрахаараа амьсгалд нөлөөлдөг өвчтэй, төрөхөд сайн зүйл лав биш. Тэгэхээр оронд нь тэр нойтон алчуур аван, миний өгзөгнөөс өргөн, доор минь алчуураа тавилаа.

"Эмнэлэг явъя" Тэрээр яаралтай дуугарав.

Жэжүүн хувцас гаргаж өгсөөр цохилохтой зүрхтэйгээ түүнийг харна. Би өөрөө хувцасаа өмсөж, Жэжүүн эмнэлэг явахад хэрэгтэй гэсэн бүх зүйлээ бэлдэхээр болов. Тэрээр духан дээр минь үнсчихээд өрөөгөөр тойрон, эмнэлэг явахад бас эмнэлэгт байх зүйлсээ бэлтгэж эхэллээ.

"Хаа нэг газар өвдөөгүй биз?" тэрээр торонд хувцасыг минь хийсээр асуухад би толгой сэгсрэн, түүнийг тайвшруулах гэж инээмсэглэлээ.

Жэжүүн бүх зүйлээ хийж дуусаад над руу сандрангүй харав. Намайг босоход тэрээр гүйж ирэн гарнаас минь барилаа. Бид өрөөнөөс гаран, шатаар буусаар Хиро бидний араас догдлон гүйх аж.

"Болгоомжтой муужгайхан минь" Жэжүүн шивнэн, бэлхүүсээр минь ороон тэврэнэ.

Бид гэрээс гарахаасаа өмнө хэдхэн цагийн дараа төрөх шинэхэн найзаа хүлээж суугаа мэт хэлээ гарган, сүүлээ годгонуулан суух Хирог харлаа.

...

Жэжүүн намайг өвдөлтөндөө орилж, хөлрөхийг харсаар нүдэнд нь асар их санаа зовнил, өвдөлт тодроно. Бид эмнэлэгт ирснээс хойш гурван цаг өнгөрөх агаад одоо жинхнээсээ өвдөлт эхлэсэн юм. Нүдэнд минь нулимс хуран, Жэжүүн уруулаа жимийн уйлахгүйг хичээх аж. Тэр хэзээ ч намайг уйлж байхад дуртай байгаагүй, ялангуяа өвдөж уйлахад бүр ч дургүй. Гэтэл би одоо өвдөж бас уйлж байна.

"Төрөх өрөөнд ормоор байна уу?"

Намайг орилоход Жэжүүнд сувилагчид хариулах ч цаг гарсангүй. "ТИЙМ ЭЭ!!" Түүний уруул бага зэрэг инээмсэглэв. "Нөхөр маань-" Би гиншихгүйг хичээн "Надтай хамт байгаарай, гуйя"

Тэр нусаа татан, энэ удаа яалтач үгүй нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. Сувилагч толгой дохиод миний хэвтэж буй орыг төрөх өрөө рүү авч яван, Жэжүүн хажууд минь гарнаас атган явах ажээ. Би сувилагчийг хүлээлгэн, Жэжүүн төрөх өрөөнд орохоор халад өмслөө. Биднийг өрөөнд ороход хүүхдийн толгой аль хэдийн умайгаар минь гарч ирж байв. Одоо хараал идсэн аймшигтай өвдөж байсан болохоор чангаар орилж, уйлж байлаа. Намайг орилж байхад эмч болоод сувилагч дүл, амьсгалаарай хэмээн хэлж байхад Жэжүүн хэлэх үггүй болон зогсоно. Өөрөөсөө хүн гаргаж байх хоёр цаг үүрд мөнх шиг л санагдаж байлаа. Жэжүүн намайг зоригжуулах үг мөн хайртай гэдгээ хэлж байсан ч намайг уйлж байхад тийм ч их үг хэлж чадахгүй зогсоно.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now