ТАВ: ХЭРВЭЭ

3.8K 364 2
                                    

  Тэхён: тэгвэл энэ юу юм шиг байна?
Би: юу?
Намайг түүнрүү "юу" гэж асуун эргэх тэр мөчид Тэхён миний уруул дээрээс үнсэж орхилоо.
Хамаг бие минь хөшиж, нүд минь бүлтэлзэж түүнээс холдох гэж аргаш ухарсан ч Тэхён миний шилэн хүзүүгээр гараа оруулан бариад нөгөө гараараа билхүүснээс минь тэврээд намайг огтоос хөдөлгөсөнгүй. Ингэж болохгүй,.. би Жинд хайртай, гэтэл Тэхён намайг үнсэж байна гэж бодсон ч бие минь тархинаасаа тэс өөр урвал үзүүлж байлаа. Уруулнаас нь мэдрэгдэх халуун дулаан, уруулыг минь зөөлнөөр сорох тэрхэн үеийн мэдрэмж яг л хүйтэн өвлөөр халуун мантуун бууз идэж байгаа юм шиг, эсвэл хавар хамгийн анхны дэлбээлссэн тоорын цэцгийг олж харж байгаа юм шиг тийм л хачин хөөрсөн мэдрэмж... анхандаа эсэргүүцэж байсан гар минь ч сулбайн доош унжиж, тэгснээ бага багаар буцан дээшлээд түүний цамцны энгэрээс зөөлнөөр атгалаа. Үнэнийг хэлэхэд энэ миний анхны үнсэлт биш. 8-р ангид байхдаа Жимин бид 2 үнсэлцэж үзэж байсан. тэр үед зүгээр л кино хараад дуурайсан боловч одоо бол тэс өөр байна. намайг түүний өмнөөс зөрүүлэн үнсэж эхлэхэд Тэхён бага зэрэг инээвхийлсэн нь мэдрэгдлээ. Тэгсэн ч тэр үргэлжлүүлэн үнссээр, бид бараг 2 минут үнсэлцсэн гэж бодож байна. бидний уруул хоорондоо хагацах дургүй байсан нь ойлгомжтой байлаа. Миний доод уруул бага зэрэг доош унжин ам минь ангайсан байхад Тэхён харин өөдөөс ёжтой нь аргагүй инээмсэглэж байлаа. Зүрхний минь гүнд энэ үеэр дайн өрнөж байсныг хэлэх юун... догдлон, харамсаж, баярлаад байгаа шалтгаанаа үл ойлгон галзуурах шахаж байсан юм.
Тэхён намайг тавихад би аргашаа нэг алхаад юу гэхээ үл мэдэн харц минь Тэхён дээр тогтож чадахгүй далай, тэнгэр гээд тэнэж өгч байтал Тэхён харин чангаар инээв.
Тэхён: хэлээ биз дээ? Харж байна уу? чиний хайр гээд байгаа зүйл ердөө л ийм. Чи надад үнсүүлээд ингэж догдолж байж өөрийгөө Ким Согжинд чин сэтгэлээсээ хайртай гэж зүтгэсээр л байх уу?
Хорон хоолойгоор хэлсэн түүний үгс намайг цочроож, түрүүний үнсэлт бол тэр ердөө л өөрийнхөө зөв гэдгийг нотлох гэсэн үйлдэл байсныг ойлгов. Тэнгэр минь тэр ёстой галзуу амьтан юм. Намайг хариу үг ч дуугарч чадахгүй ангалзан зогсох зуур тэр дахин ёжтой нь аргагүй инээмсэглэн ам нээлээ
Тэхён: чиний хайр гээд байгаа зүйл ердөө л иймхэн зүйл байж. Ганц үнсэлтээр хувирч болох зүйл. Одоо ойлгосон бол цаашдаа тэр КИМ-
Би түүнийг алгадчихлаа. Маш чангаар, өөрийнхөө гарын алгыг халуу дүүгэн хорсож, түүний хацрыг улаа бутартал алгадаж орхилоо. Нүдэнд минь нулимс дүүрсэн ч би уруулаа хазлан тэвчиж, уур хилэнгээр дүүрсэн нүдээр түүнрүү ширтэн гараа чангаар атгах ч Тэхён харин надруу хараад инээнгээ алгадуулсан хацраа илэхээс өөр юу ч хийсэнгүй.
*
Одоо үе.
Өөрийнхөө нэрийг сонсоод эргэн харлаа. Нүдэндээ ч итгэмгүй юм. Тэр мөн байна. би суудлаасаа босоод түүний зүг харан зогсох зуур тэр ч бас надруу харлаа. Над шиг гайхаж балмагдсан зүйл байсангүй, харин ч инээмсэглээд миний зүг алхана. Хар хөх хослол өмсөөд дэгжин зангиа зүүн, гартаа цэцгийн баглаа атгаж. Өмнө минь ирээд гарт цэцгээ атгуулаад "удаан уулзсаншүй шүү Жи Юүн" хэмээгээд инээмсэгэлэв. Харин би итгэж ядан түүнрүү ширтсээр... тэр надруу харан инээмсгэлэн, өмнөх шигээ энгийнээр гарнаас минь атгалаа.
Би: яагаад? Яаж энд ирсэн юм?
...: чамайг энд байгаа болохоор л
*
:12 жилийн өмнөх үеийн үргэлжлэл:
Тэр үед Тэхёноос салаад шуудхан гэртээ харин бүхэл шөнөжин уйлж билээ. өөдгүй амьтан гэж хараах уу? эсвэл өөрийгөө тэнэг гэж хараах уу? үнэндээ будилмаар явдал болсон юм. Сүүлдээ бүр аргаа бараад тэрийн хэвтэж байсан орон дээрээсээ осоод хичээлнийн ширээндээ суун чийдэнгээ асаалаа. Тэгээд шургуулгаа нээн тэмдэглэлийн дэвтэрээ гаргаж ирэв. Энэ бол миний өдрийн тэмдэглэл. Хаа хамаагүй нэгэн хоосон хуудас нээгээд дээрээс нь эхлүүлэн цэгцтэйгээр бичиж эхэллээ. "би Жинд хайртай, би Жинд хайртай, би Жинд хайртай...." гээд л...магадгүй тэр шөнө би 10 хуудас дүүртл тэгж бичсэн байх.
*
Тэхён гэрийнхээ тагтан дээр тамхи татан суух бөгөөд орныхоо дэргэд хэвтэх Юүний дүрэмт хувцасыг харан бага зэрэг мушилзсанаа өмднийхөө халааснаас өнөөх Жинд зориулж бичсэн захидлыг гарган ирэв. "өөрөө хаясан юм чинь би уншлаа гээд муу юм болохгүй биз дээ?" гэж амандаа үглэн тамхины утаагаа үлээгээд дугтуйг цэвэрхэн гэгч нь задалж эхлэв. 2 хуудас захидлыг үнэрлэхэд зөөлхөн үнэртэй сүрчиг сэнгэнэж Тэхёний нүүрэнд инээмсэглэл тодров. "романтик охин юм" гэж инээвхийлээд захидлыг уншиж эхлэлээ.
"хүндэт КИМ СОГЖИН
Би Жи Юүн байна. хэрвээ та энэ захидлыг уншиж байгаа бол намайг битгий шоолоорой, бас миний сэтгэлийг битгий үгүйсгэх гээрэй. Би мэдэж байна аа, би таны шавь, та харин багш. Гэсэн ч миний таньд гэх сэтгэл ердөө нэг хүүхдийн шохоорхол биш юм шүү. Би таньд чин сэтгэлээсээ хайртай. Анх харсан мөчид л дурласан. Мэдээж тэр үед би таныг үлгэрийн ханхүү л гэж бодоод өсвөр насны охины сэтгэлээр шохоорхсон төдий ч байж мэдэх юм. Гэхдээ таныг надтай хамт химийн лаброторийн аягануудыг угаахад, далайн эрэг дээр тааралдахад, хатдаа ундаа уухдаа, наадамд бэлдэж завгүй ажиллаж байхдаа, надад сүнс эмэгтэйн түүхийг ярьж өгөхөд гээд... таны гаргасан царай төрх, таны хоолой, таны үйл хөдлөл бүр намайг өөртөө татан улам бүр дурлуулж байсан. энэ бол миний анхны хайр, бүтнэ гэж найдахгүй байгаа. Гэхдээ хэрвээ ядаж надад 0,0001 хувь ч болов найдвар байгаа бол та надад хэлээрэй, гуйж байна. бас ахин дахин гуйя, энэ сэтгэлийг минь жаахан хүүхдийн шохоорхол хөнгөн хийсвэр дурлал гэж битгий дуудаарай.
Таньд хайртай Юүн-аас."
Уншиж дуусаад Тэхён захидлыг гартаа атган далайн зүг өнөө л хоосорсон харцаараа ширтэх бөгөөд зуны халуун салхи одоо ч үе үе үлээн хацрыг нь илж өмссөн нилхэгэр майкыг нь сэвэлзүүлнэ. "тэнэг охин" гэж амандаа үглээд тэр тамхиа тагтныхаа доод талд тавьсан үнсний савандаа дарж унтраагаад захидлыг дугтуйнд нь буцаан цэвэрхэн гэгч нь хийгээд өрөөрүүгээ орж, ханандаа өлгөөтэй байсан өөрийн дүрэмт хувцасныхаа энгэрийн халаасанд шургуулаад орон дээрээ таван хошуу болон хэвтэхэд таазны чийдэнг нь тойрон дэнгийн эрвээхий, шумуул зэрэг эргэлдэн үзэгдэж, далайн давалгаа чихэнд нь хадна.
*
Тэхён маргааш нь өглөө эртлэн Юүний гэрийн гадаа дугуйтайгаа ирэхэд үүр дөнгөж хаяарч байлаа. Тэр уутанд хийсэн Юүний дүрэмт хувцасыг хаалганых нь бариулаас өлгөчихөөд хонхыг нь 2 дарааллуулан дарсныхаа буцаж дугуйндаа суун цааш хурдлан жийх зуур Юүний эмээ гарч ирээд өнөөх ууттай дүрэмт хувцасыг аваад буцан оров.
Тэхён үргэлжлүүлэн жийсээр өөр нэгэн жижигхэн ногоон байшингийн газаа ирээд хашааг нь налан зогсоод тамхиа асаан хүлээж эхлэв. Тэр бараг бүтэн цаг тэгж зогссон байх, ойр хавьд айл гэх зүйл байхгүй, хадан хясааны орой дээр байх энэ байшингийн үүднээс мандаж байгаа нар үнэхээр сайхан харагдаж аж. Дахин нэг тамхи гаргаж ирээд амандаа хийгээп асаадгын даваан дээр хэн нэгэн өнөөх тамхийг нь амнаас нь сугалан авхад Тэхён инээвхийлээд өнөө хүнрүү харвал Ким Согжин зогсож байлаа.
Жин: сурагчид тамхи татаж болохгүй, ялангуяа багшийнхаа гэрийн үүдэнд
Тэхён: найзууд шиг байцгаая. Та ч тэгэх дуртай биз дээ?
Жин: манай гадаа юу хийж байгаа юм?
Тэхён: өгөх зүйл байна. гэхдээ эхлээд асуултанд хариул
Жин: юу тэрэв?
Тэхён: ухаан муутай хэрнээ хор шартай, болхи хэрнээ царайлаг, ганцаардмал нэгэн мөртлөө хамгийн сайхнаар инээмсэглэдэг нэг эмэгтэй байна гэж бод. Тэр эмэгтэйд юу хийх вэ?
Жин хэсэг бодож Тэхёнруу харвал тэр өөдөөс нь нүд салгалгүй ширтэж байлаа.
Жин: хайрлана. Өөр яах ёстой гэж?
Тэхён: болж байна. золиг гэж, энийг ав
Түүний өгч байгаа зүйл захидал байхыг хараад гайхсан Жин "гэхдээ би эрэгтэй хүн сонирхдоггүй" хэмээн доогтой хэллээ.
Тэхён: Жи Юүн өөрт чинь өнөөх завхарсан наадмын үеэр өгөх гэж байсан юм. Гэхдээ би авчихсан, тэглээ гээд надад хэрэг байхгүй болохоор жинхэнэ эзэнд нь өгөх гэж ирсэн юм. Болсон болохоор одоо явлаа.
Тэхён дахин нэг мушилзсан болоод гайхаж хоцорсон Жинийг орхин дугуйндаа суугаад толгодын уруу хурдлан давхих зуураа уруулаа хазлан инээд алдах ч үнэндээ яг уйлах гэж байгаа хүүхэд шиг харагдаж байлаа. Тэр маш хурднаар уруудах бөгөөд удагүй 2 гараа удаанаас жолоон дээрээсээ аваад нүдээ анин алгаараа зүсэн ирэх салхийг мэдрэн байлаа. Гэсэн ч уруу, донсолгоотой замд жолоогүй дугуй удалгүй онхолдож тэр өтгөн ургасан зүлгэн дээр дугуйндаа даруулан дээш харан уналаа. "тэнгэр ёстой НОВШИЙН цэлмэг байх шив" гэж чангаар орилоод тэр галзуурсан мэт ганцаараа баахан инээд алдан хэвтсээр байв.
Харин Жин гал тогооныхоо ширээнд суугаад урдаа кофе тавьсан чигээр Юүний захидлыг анхааралтай нь аргагүй уншиж сууна. Захидлаас үнэртэх зөөлхөн үнэр кофений үнэр холилдон үнэртэж, Юүний сэтгэлээ шингээн бичсэн захидлыг уншаад Жин түүнийг энэ захидлыг бичихдээ хэрхэн догдолж, өөрийгөө илэрхийлэх гэж хэдэн цаас базаж хаясан тухай, үсээ хэрхэн боогоод урууландаа үзгээ хэрхэн хүргэн байж шөнөжин суун бичсэн тухай төсөөлөн байлаа.
*
Тэр өдрөөс хойш бүтэн 3 сар өнгөрч одоо 12 гараад бараг сүүлээ шавхарч байна. би дахин тэр галзуу Тэхёнтой харьцсангүй, харин Жиний хувьд тэр надаас үргээд байгаа мэт санагдаж, өдөр хоногууд яг л тамын тогоон доторхи шиг үргэлжилж байсан юм. Тэхён одоо 1р салааны хамгийн ард суугаад үргэлж л унтаж байдаг болсон. Яг над шиг ангид найз гээд хэлчих хүн байхгүй, тэр бүр хэзээ хэн хамгийн сүүлд түүний юм ярихыг сонссоныг ч мэдэхгүй юм. Багш нь юм асуусан ч тэр чимээгүй л байдаг, үе үе би түүнрүү харах ч тэр хэзээ ч надруу хараагүй. Цаашдаа ч харахгүй байх. гэхдээ энэ нь ч зүгээр, би Жинд хайртай учраас. Зул сар ч өнгөрч, шинэ жил ч болох дөхсөөр... яг одоо би багшийн гэрийн үүдэнд дааран зогсох бөгөөд гартаа улаан ууттай бэлэг барьсан байна. гадаа маш их цас орж, өмссөн гутал минь бараг тэр чигтээ норж орхиод, би ч байдгаараа цасанд дарагдаж гүйцэж. Багшид аятайхан харагдах гэж өнгөрсөн жил ээжийнхээ Сөүлээс явуулсан цагаан драффан пальтог эмээгийнхээ нэхэж өгсөн цагаан ороолт, малгай бээлийтэй хослуулан өмсөөд дотуураа хамгийн хөөрхөн гэх бошинзоо өмссөн ч одоо бол бараг хөлдөж үхсэн ч гайхах зүйл алга. Их цасан дунд өвлийн далай цайран харагдаж, удалгүй нар шингэх дөхсөн ч зузаан үүлний цаана хаа байгаа нь үл мэдэгдэн, ердөө л гадаа бага багаар бүүдийн байлаа.
Удалгүй цас чяхран хөлийн чимээ сонсогдсоор тэр хөл миний өмнө ирэхэд би толгойгоо өргөн харлаа. Жин надруу инээмсэглээд гартаа барьсан шүхрээ надад сунган зогсов.
Жин: юу хийж байгаа юм?
Би: таныг хүлээж байна.
Жин: яах гэж?
Би: энийг өгөх гэсэн юм гээд түүнд ууттай бэлгээ багшид сарвайхад тэр итгэлгүйхэн авлаа.
Жин: яагаад надад бэлэг өгч байгаа юм?
Би: шинэ жил болж байгаа болохоор... би ингээд явья даа. Төвөг удсанд уучлаарай.
Түүнд дахин нэг удаа ёслоод доошоо зам уруудан хурдан хурдан алхах зуураа уйлж болохгүйг өөртөө сануулж байв. Мэдээж, тэр надаас бэлэг аваад баярлана, төвөгшөөхгүй гэж бодож байгаагүй ээ. Ийм хариу авах байх гэж бодсон... гэсэн ч бодит байдал дэндүү их өвтгөх юм. Нусаа татан бээрсэн гараа чангаар атган алхаж байтал гэнэтхэн намайг ардаас минь татаад энгэртээ наан тэвэрсэн тэр мөч яг л кинонд гардаг шиг санагдаж билээ. тэр миний ардаас хар хурдаараа гүйсэн гэмээр амьсгаадаж нэг гараа билхүүс хэсгээр, нөгөө гараа ар, дагзнаар минь ороон чангаар тэврэнэ. Түүний тэвэрт би өөрийгөө хайлж байгаа цас шиг л мэдэрч байлаа.
Жин: хэрвээ... хэрвээ би багш биш байсан бол- хэрвээ чи миний сурагч биш байсан бол энэ сэтгэл минь гэм юм шиг санагдахгүй байх байсан болов уу?
Түүний үгс чин сэтгэлийнх, бас үнэхээр сэтгэл нь хөдөлсөн байдалтай сонсогдож байв.
Би: Жин-
Жин: хэрвээ би илүү зоригтой эр хүн шиг байсан бол чамайг одоо ч хамаагүй эндээс аваад зугатаамаар байна. гэхдээ тэгж болохгүй шүү дээ. Юүн аа, тэгж болохгүй тийм үү?
Тэр ингэж хэлээд намайг өөрөөсөө бага зэрэг холдуулан нүдрүү минь ширтэн байхад би харин аз жаргалаасаа болоод нүднээсээ том гэгч нь нулимс урсган зогссон юм.
*
Жин өнгөрсөн хугацаанд Юүний сэтгэлийг хүүхдийнх гэж хэлсэндээ харамсан, хаа таарсан газраа түүнийг олж хараад, 16 насанд баймааргүй ухаалаг хэрнээ нууцлаг нүдийг нь ширтэж, үйл хөдлөл бүрийг нь анзаарах болсон ч өөрөө түүнээс аль болох зугатааж байлаа. Үнэндээ тэр өөрийнхөө сэтгэлийг хорих гэж хамаг байдгаараа хичээж байсан ч шинэ жилийн өмнөх өдөр гэрлүүгээ ирээд Юүнийг харж, түүнтэй ярилцаад, өөрөөс нь холдон одох тэр төрхийг нь хараад өөрийгөө барьж хүлж чадсангүй нь тэр байлаа. Одоо тэр Юүнийг гртээ дагуулан орж ирээд халаалтаа асаан, дулаан бүтээлгээр Юүнийг хучаад ширээнд суулгав.
Юүний нүд яг одоо гэрэлтэж байна. яг л ямар ч үүлгүй зуны тэнгэр шиг, эсвэл нар мандаж байгаа далайн долгион шиг.
Жин түүнд халуун цай аягалж өгөөд өөрөө ч бас аягатайгаа барин ширээнд суухад Юүн ичиж бишүүрхсэндээ доошоо харан бүтээлэгнийхээ захаас атган байх нь үзэгдэв.
Жин: чи үнэхээр ийм зуршилтай байх нь...
Юүн: ямар?
Жин: гар чинь...
Юүн: аан... энэ нөгөө-
Жин: би чамд хайртай. Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч хайртай хэмээн намуухан хоолойгоор хэллээ.
Юүн: Жин-
Жин: гэхдээ би чиний амьдралыг ч өөрийнхөө амьдралыг ч бусниулахыг хүсэхгүй байна. чи надад амлаач. Одоо дахиад 2 жил-, чи намайг 2 жил хүлээж чадах уу? чамайг ахлах сургуулиа төгсөж, нас биеэнд хүрэх хүртэл, бас намайг илүү дээр хүн олох хүртэл
Юүн: 2 жил-
Жин: чи чадна, тиймүү?
Юүн: тийм ээ.
Жин: баярлалаа. Над шиг хүнд хайртай гэж хэлсэнд... нас намайг уучлаарай. Би чамайг дэндүү их зовоосон байх. өөрийгөө чамайг хамгаалж байна гэж бодсон ч үнэндээ би л хулчийж байсан байж.
Жин ингэж хэлээд Юүний өмнө очин түүнийг дахин энгэртээ наан тэврээд уртаар амьсгал аваад нүүрийг нь өөрлүүгээ эгрүүлэн харуулаад зөөлнөөр инээмсэглэхэд Юүн ч бас инээмсэглэж байлаа. Жин түүнрүү бага багаар ойртоход Юүн нүдээ алгуурхан анив. Тэр түүний духан дээрээс зөөлхөн үнсээд дараа нь хамар дээр нь, тэгээд хацар дээр нь хамгийн сүүлд нь уруул дээрээс нь үнслээ.
*
Жинтэй уулзсан тэр уулзалтаас хойш өвлийн амралт эхлэн бид дахиж уулзаж чадаагүй. Гэсэн ч эмээ минь надад шинэ жилээр гар утас бэлэглэсэн. Нугастай дэлгэгддэг тэр гар утсаараа хамгийн түрүүнд Жинрүү залгаж, бид орой бүр утсаар ярьж байлаа. Харин хичээл эхлэх үед бүх зүйл тэс өөрөөр эргэсэн юм.
Ангидаа орвол биеийн тамирын багш манай ангийг даасан багш болж, бас Тэхён өөр ангид орсон байлаа.
Биеийн тамирын багш: танай ангийг даасан Ким багш Сөүлрүүгээ буцчихсан. Тиймээс би одоо танай ангийн багш гэх нь тэр... толгой эргэн, дотор минь харанхуйлаад явчихлаа. Тэр ядаж баяртай ч гэж хэлсэнгүй.  

МИНИЙ АНХНЫ ХАЙР ДУУССАН)Où les histoires vivent. Découvrez maintenant