Intro

1.5K 81 7
                                    

Тэртээх 17 насандаа очих боломж олдвол би хэзээ ч буцахгүй гэх шийдвэрээ өөрчлөхгүй байх байсан биз. Учир нь амьдралын минь хамгийн гайхалтай, дурсамжтай хэдий ч мөн гунигтай тэр нэгэн дурсамжууд тэр гэгээхэн насанд минь л хадгалагдаж үлдсэнсэн мөн дууссан...
Түүнтэй хамт.

...Заалыг доргиох тэдний хөгжимд хүмүүс толгойгоо савна хөгжмийн аянд орилолдоно. Тамхины утаа болоод танил Carnival-ын ихүүн үнэр хамар цоргиох хэдий ч нүд минь түүний зүг л тасралтгүй ширтэнэ.  Богино үс өндөр хамар гүн давхраа үл ялиг өөртөө зохисон бор арьстай тэр гитараа тоглоно хөгжмийн аяндаа өөрөө ч мөн мансуурах мэт. Түүний харц гитарлуугаа явна надруу тусаж инээмсэглэх аядах нь бүхий л зүйлс зогсчихсон аятай л мэдрэгдэж энэ хүнээс өөр юу ч нүдэнд үл үзэгдэнэ. Хүзүүндээ зүүсэн гинж нь ч мөн адил түүний хөдөлгөөн бүрээр дээшлэж доошлох нь сэтгэлийг минь хөдөлгөж зүрхээр минь наадах аятай. Хар савхины халаасан дахь Carnival-г хараад инээмсэглэлээ. Тийм ээ танил энэ үнэр түүний татдаг тамхины ихүүн энэ үнэр. Би түүнрүү харна түүний гитарийн уйлах чимээг сонсоно инээмсэглэлээ. Би түүнд болоод амьд хөгжмийн галзуу амьдралд донтож байгаагаа ухаараагүй, би түүнд донтож байгаагаа ч анзаараагүй...

Би амьд хөгжимд болоод тэдэнтэй танилцсан үе тэдэнтэй нэг тайзан дээр гарсан гээд бүхий л өөртөө хайртай ч би нэг л зүйлийг хэлж чадна. Амьд хөгжмийн залуусаас хол бай охин минь тэд чамайг уйлуулахаас өөр юуг ч хийхгүй!...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 18 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Cry On My Guitar Where stories live. Discover now