Миний түүх

4.9K 242 1
                                    

Миний түүх их энгийн.

Би аль хэдийн ядуу бас ядруу оюутны хэвлийд бүрэлдэн бий болсон байв.Миний ээж гэх дөнгөж их сургуульд орсон жоохон охин багадаа л бие муу унж тусдаг байсан учир надад ч ихээхэн санаа зовж 9сарыг яаж тэсэж өнгөрүүлэх тухайгаа бодосний эцэст нэг өдөр санаандгүй гадаадын зуулчидтай тааралдсан юм. Тэд бол ноён Steve Johnson, хадагтай Jessica Johnson болон тэдний бяцхан охин Bella Johnson нар байсан юм.

Яаж таарсан бэ? Гэж үү?
Би саяхан хэлсэндээ ээж минь ядруухан бие султай учраас мөнгө олох гэж хичээсэн ажлын ачааллаасаа болж тэдэнд юм зарж  байгаад ухаан алдаад унчихсан мэдээж гадаад улсууд чинь ямар соёлтой билээдээ ээжид туслаж буусан буудалдаа авчиран асарч босгож ирсэн юм.

Ээж ч тэдэнд учраа хэлэн аятайхан үрчлүүлчих хүн асуухад тэд азаар солонгосоос хүүхэд үрчилж авахаар ирсэн байж таарсан ингээд тэдний тохиролцоо хэрвээ би хүү байвал намайг үрчилж авна гэсэнд байсан юм.

Учир нь Johnson ийхон дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байлаа.

Тэд ч эмнэлэг явж эхо д хэд хэдэн удаа харуулсаны эцэст намайг хүү гэдгийг батлан бүх юмаа жин тан болгон намайг төртөл ээжийг асарч байхаар болов.

Ингээд нэг л мэдэхэд үлдсэн сар дуусаж ээж минь эмнэлэгийн орон дээр намайг төрүүлэхээр хэвтэж байсан.

Johnson ийхон ч намайг тэсэн ядан хүлээнэ.

Нилээн удасны эцэст би төрөн эм ч баяртайгаар төрөх өрөөнөөс гаран баяр хүргий гээд үргэлжлүүлэх үг хэлэх гэтэл дотроос нь өөр нэг эмч яаран дуудахад бүх юм буруугаар эргэсэн юм хэдий би эрүүл саруул төрсөн ч ээж минь бие султай байсан учир тэр үедээ шууд л зүрхний хэм огцом бууран эмч нар яаж оролдоод түүнийг аварч чадаагүй юм. Энэ үйл явдал Johnson ийхонд их хүндээр туссан.

Бас өөр нэг золгүй явдал гэвэл би эрэгтэй биш эмэгтэй болж таарав.
Эмч нар энэ талаар ямар ч тайлбар өгч чадаагүй юм. Гэхдээ Johnson ийхон намайг өргөж авсан.

Гайхалтай нь юу вэ? Гэвэл

Өрөвдөлтэй ээжийг минь бурхан харж үзсэн мэт хэд ч үзсэн  хүү гэж гарсан эхо зураг Johnson ийхон намайг өргөж авна гэсэн баталгаа байсан учир ээж минь санаа амар надад санаа зоволгүй явсан байх.

Тэд ч намайг Бурхны бэлэг гэж хүлээн аван өөрийн хүүхэд шиг л хайрлаж өсгөсөн юм.

Гэхдээ нэг хачирхалтай нь тэдэнд миний шулуухан шанаа өтгөн хөмсөг эрэгтэй хүн шиг байлгаж болно гэсэн бодол төрүүлэн багаас нь минь л намайг яг эрэгтэй юм шиг өсгөсөн.

 •••My name is OPPA•••(Completed)Where stories live. Discover now