002. Good To See You Again

5.1K 557 30
                                    

     
♦️♥️♦️

      ♦️♥️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🌙✨

-Бид дахиад уулзаж болох уу?"

       Би түүнрүү эргэн өөдөөс нь ширтээд гараа урдаа зөрүүлсээр "Харин л дээ? Яах гэж?"

       Тэхён хариуг минь сонсчихоод доод уруулаа үл ялиг долоон бага зэрэг инээмсэглэл тодруулан "Харин ээ? Хамтдаа дахиад галлерэй үзэхээр ч юм уу?" гэхэд нь би өөдөөс нь ширтсэн чигтээ толгойгоо үл ялиг гилжийлгэлээ. Тэр харин урагш нэг алхаад "Алив ээ, тэгээд ч чиний энэ үргэлж авч явдаг улаан дэвтэр чинь хангалттай сонирхолтой харагдаж байна" гэхэд нь би доош хараад аяархан инээх бол Тэхён ч надтай нэгдэн инээмсэглэл тодруулах аж.

       -Яахав ээ, тэгье. Болж байна. Гэхдээ энэ дэвтрийг бол надаас өөр хэн ч уншихгүй гэчихээд өнөөх дэвтрээ дээш өргөн жаахан сэгсэртэл Тэхён толгой дохиод "Ойлгомжтой, харж л байя" хэмээн шоолонгуй өгүүлэв. Тэгээд үргэлжлүүлэн "Яаж холбоо баримаар байна?"

      -Чиний л дур, би гар утас хэрэглэдэг бас SNS ч ашигладаг хэмээчихээд дэвтрээ эргүүлэн цээжиндээ тэврээд аль болох их зүйл бодохгүй байгаа мэт царайлав. Тэхён хэсэг бодож байснаа "Мм, тэгвэл дугаараа биччих" гээд надруу утсаа сарвайх нь тэр. Утасных нь дэлгэцэн дээр Marilyn Monroe-гийн залуугийн зураг харагдах ба би үүнд нь үл ялиг инээмсэглэл тодруулчихаад "Миён" хэмээн дугаараа тэмдэглээд утсыг нь эргүүлэн өгөв.

      Харин тэр утсаа авчихаад намайг ямар нэг зүйл хэлэхийг хүлээж байгаа бололтой өөдөөс ширтээд л байлаа. Түүнийг яг юу хүлээгээд байгааг сайн ойлгоогүй би "Яасан бэ?" гэхэд тэр гэнэт инээчихээд "Юу ч бишдээ, за ингээд явъядаа" гээд эргэлээ. Би тэрэнрүү дахин нэг удаа "Баяртай" хэмээн даллаад амандаа дуу аялсаар урланг дахин нэг удаа тойрохоор шийдэв.

     Цав цагаан, час улаан, цэв цэнхэр.

     Магадгүй зүгээр л час улаан.

[COMPLETED] To the moon and back || Kth.Where stories live. Discover now