I Have Friends?

8.5K 514 8
                                    

"НАМИ! Яг одоо буугаад ир" гэж өнөөх чөтгөр ориллоо. Эцэст нь тэр өглөөний 3 цагт гэртээ ирэхдээ зочинтой ирсэн. Тэд өглөө болтол шуугилдсан учир би унтаж чадаагүй. Би яг одоо ууртай харагдаж байгаа. Гэхдээ би санаа зовохгүй байна. Би хэнд сайхан харагдах гэж хичээнэ гэж?

Би цүнхээ аваад доош буулаа. Энэ бол миний хичээлийн хоёр дахь өдөр байсан бөгөөд би үүнийг аль хэдийн давсан. Үүний дараа Ноён Бюн- аас болж хүмүүс надад анхаарал хандуулж, намайг шоолох болсон. Би бусад хүмүүс юу гэж байгааг таамаглаж байна аа, би сургуульдаа том онигоонд орсон. Би халуухан багшаа уурлуулсан хөөрхийлөлтэй охин.

"Нами, чи хаашаа явах гээв? " ээж гартаа шар айраг барин буйдан дээр сууж байв. Өглөө шар айраг гэж үү? Пшш, энэ бол миний ээжийн өглөөний цай. Архи бол түүний үдийн хоол, оройн хоол... Би түүнтэй цуг бар явдаггүй тул мэдэхгүй байна.

"Сургууль"

"Сургууль? Чи тийшээ явж яах гээв? Чи бол тэнэг" гэж тэр толгойгоо өндийлгөн харж инээлээ. Би тэнэг гутал руугаа ширтэнэ. "Надад өөр шар айраг аваад ир" Тэр инээхээ болив.

"За, ээж ээ" эргэж хараад гал тогооны өрөө рүү явлаа. Би хөргөгчийг онгойлгож хараад санаа алдав. Энд зөвхөн шар айраг л байна.. Ямар ч хоол хүнс, жүүс, ус байхгүй. Би шар айргийг аваад толгойгоо сэгсрэв.

"Сайн уу? Хөөрхөнөө." Би хэн нэгэн миний ташаанаас базахыг мэдэрлээ. Би цочсондоо шар айргийг газар унагаад хагалчихав. Би тэр танихгүй хүн рүү харлаа. Энэ өнгөрсөн шөнө ирсэн залуу байна. "Би чамайг айлгахыг хүсээгүй юм шүү" тэр инээмсэглэн над руу ойртлоо. Би хойшилсоор хөргөгчинд тулав.

"Нами!" гэж ээж хашгирлаа. Тэр залууг хариулахад би түүнд анхаарлаа төвлөрүүллээ. Зүрх минь хүчтэй цохилож байна. Миний духаар хөлс урсаж байгааг би мэдэрнэ. Тэр муу хүн шиг харагдахгүй байна. Тэр хориод настан шиг л харагдаж байна. Хар үс, бор нүдтэй ч би түүний царайнд огтхон ч анхаарахгүй байлаа.

"Нами, ямар нэг зүйл буруу болоо юу?" тэр миний өмнө зогсож байна. Би амьсгалж чадахгүй байна.

"Уучлаарай!" Би шивнэлээ. Тэр миний гарыг шүүрэн авч, би нүдээ анилаа.

"Нами, юу хийснээ хараач! Чи юу хийж байгаа юм бэ? Бяцхан г*чий минь түүнээс холд!" би нүдээ нээн ээж рүүгээ харав. Өөр хэн нэгэн түүнийг надтай хэт ойр байсныг харж болох л байсан.

"Ю-юу? би түүн рүү харахад тэр нүдээ эргэлдүүлэв. Тэр залууг буцаад явахад тэр түүний араас явав. Тэр залуу түүний толгойн дээр үнсээд инээмсэглэв.

Харанхуйн диваажин |bbh|Where stories live. Discover now