21-р хэсэг

1.1K 103 9
                                    

-Гэгээ-

"Үнэхээр чухал шийдвэр гарсан. Эмчилгээ хийлгэх нь хүүхдэд хортой. Эхний сонголт бол эмчилгээгээ зогсоогоод, хүүхдийг төрүүлэх. Бид химийн эмчилгээгээ хийлгэвэл хорт хавдар аль хэдийн задраад бид IVb шатанд орно. Хоёр дахь сонголт чамайг IIa шатанд байх зууртаа хүүхдээ авхуулаад эмчилгээгээ хийлгэх"

Зүрх минь хөндүүр оргиод, эмчийг хэлсний дараа секунд бүрт уйлж байлаа. Олон мэдрэмж зэрэг давхцана. Хүүхэд гэдэг бурхны бэлэг болохоор хэтэрхий жаргалтай байна. Бас миний хамгийн хайртай залуугийн хүүхэд. Хорт хавдартай тэмцэнэ гэвэл хүүхдээ авхуулах болохоор эргэлзэж бас айж байна.

Би зөвхөн уйлж л суулаа. Ах эгч нар маань ч уйлаад, бид нэгэндээ юу ч хэлж чадахгүй суух аж. Тэд ч бас будилж орхих агаад бид уйлсаар л.

Ганц л асуулт эргэлдэнэ. Би юу хүүхэд үү?

Бүхэл шөнөжин би эргэлзэж өнгөрөөв. Гэхдээ яг одоо миний дийлэнх хэсэг энэ миний авсан хамгийн том бэлэг гэдэгт итгэнэ. Хэрвээ энэ хүүхэд амьдрах юм бол би Жиюнийг орхих хэрэг гарна. Энэ байж болох хамгийн сайн шийдвэр. Би зүүдэндээ охин хүүхэд зүүдэлснээ саналаа. Миний дотрох хүүхэд есөн долоо хоногтой гэтэл би яагаад охин хүүхэд гэж бодоод байгаа юм бол?

"Чи гөлийчихөж" Ёнбэ гараа урдуур минь даллав. "Юу бодоод байгаа юм?"

"У-уучлаарай" би бувтнаад, зочиддоо анхаарлаа хандууллаа.

"Бид гэрийг чинь цэвэрлээд эд зүйлсийг чинь янзалчихсан" И Чэрин нэмэн хэлэв.

"Баярлалаа"

"Зүгээр дээ" Чэрин хариулах агаад гэнэт над дээр ирсэн зочид миний секс бичлэгийг үзсэн гэдгийг саналаа.

"Би утсан дээр...чиний мессежийг уншсан. Баярлалаа, би чиний дэмжлэгийг хүртэх эрхгүй л дээ гэхдээ баярлалаа гэж хэлмээр байна"

Чэрин ямар нэг зүйл хэлэх гэж байтал өөр өрөөнөөс гарах чанга дуу бидний анхаарлыг татав.

"Чамайг хараал идээсэй! Би чамайг ална даа" Эрэгтэй хүн дуугарах бөгөөд хүнд зүйлс эвдэрч сүйдэх нь сонсогдов. Жиюний өрөө ажээ.

"Ямар новш нь вэ? Чамд ямар асуудал байгаа юм?" Өөр нэгэн эрэгтэй хүний дуу гарлаа.

"Юу болоод байгаа юм? Жиюн байсан уу?" би гайхан асуулаа.

"Хууль бус зүйлийн чинь төлөө би чамайг шүүхдэнэ" Чанга дуу гарах бөгөөд Жиюн орилж байгааг нь би мэдлээ.

× Нууц хадгалагч 2 × "COMPLETE"Where stories live. Discover now