Хорин дөрөв

2.4K 239 16
                                    

Wonho's POV

Хичнээн тэвчиж, хүчтэй байхыг хичээсэн ч эцсийн дүндээ би энэ дэлхийг ямар ч тусгүй бичил биет мэт…

Хичнээн тэмцэж, орилж чарласан ч хорвоо өчигдөрийн адил "Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг" хөгийн хуулиндаа захирагдсаар л байлаа.

Хүйтэн агуулахад биш дулаан, зөөлөн хөнжилд сэрж эргэн тойрноо харахдаа би энэ газрыг илүү долоон дор болохыг анзаарсан юм. Өмнө нь нэг удаа ирж байсан… Ээж минь өнгөрсний дараа өдөр би яг энд сэрсэн.

Би зугатах оролдлого хийсэнгүй. Түүний юу ярьж намайг зовоох талаар мэдэхээр доош буулаа. Аав намайг хүлээж байсан мэт том буйдан дээрээ угтан авав.

"Сэрчихсэн үү? Наашаа суу л даа."

Тэр миний үйлдэл бүрийг ажих ба түүний урд суусны дараа зөөлөн инээмсэглэж хэзээний л сайхан харилцаатай аав хүү хоёр мэт харцаар харж байв.

"Таны юу ярих гэж байгааг би мэднэ. Гэхдээ мянган арга хэрэглэсэн ч миний хариулт өөрчлөгдөхгүй л болов уу?"

Аав огтхон ч хариу үйлдэл үзүүлэлгүй инээсэн хэвээр,

"Анх эсэргүүцэж байхдаа л эрсдэлээ тооцох хэрэгтэй байсан юм хүү минь. Бид одоо ярилцах шаардлагагүй болсон."

"Юу?"

"Бид ярилцах биш зүгээр л хүлээж байна." гэхтэй зэрэгцэн хаалга онгойж хамгаалагчид цүнхтэй ачаа гэмээр зүйлс оруулж ирэв.

Ямар новш нь-!

"ААВ!!"

"Дуугаа намсга. Тэгэхээр өнөөдөр 6 цагаас Япон руу ниснэ. Тэндээ хэдэн сар амарч байгаад ир. Чиний үнэр хэдийн ханхлаад эхэлсэн. Чи энд байвал намайг баллахаас хэтрэхгүй."

"Би явахгүй!"

"Чи яаж ч чадахгүй."

Цус минь хөөрөх шиг болж 2 хамгаалагчыг түлхэн үүдрүү хар хурдаараа гүйсэн ч тэнд намайг илүү том биетэй гурван залуу тосч авав. Баруун бас зүүн талд ч.. хаа сайгүй хамгаалагчид зогсоно. Энэ нөхцөлд би өөрийгөө хавханд орсон хулгана шиг л мэдэрч байлаа. Гарах гарцгүй болсон би хана налан доош суухад дахиад л түүний нэрийг дотроо дуудна.

Минхёг.

Минхёг.

Минхёг.

МИНХЁГ!

Хамт үлдэж чадахгүй ч би яг одоо царайг нь харах хэрэгтэй учраас би энэ удаа аав руу гүйлээ. Тэр яг л байрандаа сууж байх ба би түүнд тулж очин,

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪWhere stories live. Discover now