006

4K 349 32
                                    




Cause you hold me like a woman

In a way I've never felt before

-Hey violet- Guys my age


2017 оны 6р сарын 5нд

Уржигдарын өөрийнхөө хийсэн үйлдлийг бодох төдийд өөрөөсөө ичиж байгаа ч Грей-г миний хийсэн үйлдэлд дуртай байсныг бодох төдийд тэр байдал үгүй болж байлаа. Заримдаа галзуу атлаа зоригтой үйлдэл л амьдралыг илүү хөгжилтэй болгодог юм шигээ. Түүний хүзүүн дээр үлдсэн улаан мөр сэтгэлд минь орших түүний ул мөрийг үл гүйцэх ч гэлээ ядахдаа л түүнийг гэх сэтгэлийн минь өөр нэгэн илэрхийлэл болсон мэт санагдана. Саарал залуутай уулзаад аль хэдийн нэг сарын хугацааг өнгрөөсөн байна. Багахан атлаа олон дурсамжийг сэтгэл зүрхэнд мөнхөлсөн нэг сар. Хэн нэгнийг хайрлахад нэг сар, нэг хоног, нэг цаг, нэг минут ч багаддаггүйг мэдрүүлсэн цаг хугацаа. Бие биенээ илүү танин мэдсэн үе. Түүнтэй хамт өнгөрүүлсэн хором мөч тархинд сийлэгдэж, дурсамжийн хайрцагт нэг үнэт зүйл болон хадгалагдсан нь гайхалтай биш гэж үү?

Тэр залуу.. Миний хайрлахыг хүсдэг байсан залуу. Миний хайрладаг залуу. Харин одоо миний өөрийн болгохыг хүсч буй нэгэн. Грейтэй уулзаад л би өөрийгөө бусдаас дутахааргүй аймшигтай шуналтай юм байна гэдгээ ойлгосон. Түүнийг өөрийн болгохыг хүсэхийн зэрэгцээ түүн рүү хайрласан харцаар ширтдэг тэдгээр охидуудаас нуумаар байна. Асар их хайр дотроос минь оргилох ч гэлээ түүнийг харамлах сэтгэл илүү ихээр дүрэлзэн асна. Биеийнх нь инч бүрийг минийх гэж тамгалаад орчлон ертөнцөөс нуухыг хүсэж буй би үнэхээр хувиа хичээсэн нэгэн бололтой. Хүн бүрээс мөн нар сарнаас ч нуухыг хүсэж өөрийнхөө л энгэрт байлгамаар тарчлаантай бодол үргэлж л тархинд эргэлдэх болсныг нуумааргүй байна.

Хардалтандаа галзуурч буй хүнийг хараад шоолдог байсан би өөрөө хардан суудаг болчихож. Өрөвдөлтэй биш гэж үү? Шоолж байсан тэр хүн шигээ болох.... Үерхэж эхлээгүй мөртлөө хардаж харамлаж эхлэдэг нь эсвэл эмэгтэй хүний онцлог юм болов уу? Хайр л намайг ийм болголоо гээд бүхнийг хоосон ухагдахуун руу чихэж чадахаас өөр зүйл алга даа.

Грей- "Юу хийж байна?"

Утас минь чичирхийлэх үед сансар огторгуйгаар тэнэн алга болсон оюун санаа буцаад хэвийн нөхцөл байдалдаа ирж, бүхнийг ойлгож чадахтайгаа боллоо.

Би - " Юу ч хийгээгүй"

Грей- "Хичээлээ хийдэггүй юм уу?"

"Him & I" // completedOnde as histórias ganham vida. Descobre agora