6.

21 3 0
                                    


2020.10.02

Өнөөдөр би BTS-тэй хамт аялан тоглолтонд явна. Тэд надад явах хүртлээ өөрсдтэй нь хамт амьдрах хүсэлт гаргасан. Тэгээд би юу ч болсон тэд нартай хамт байхаар болсон. Гоё биш гэж үү? Би 2хон жилийн өмнө кпопоос болж Солонгост ирсэн. Харин одоо хамгийн алдартай хамтлагатай нь нэг дээвэр доор амьдарч байна. Нэг бодлын амьдрал сонин зүйлсээр дүүрэн юм. Ямартай ч би тэрийг уучилж тэд нар ч бас намайг уучилж бие биеэ сайн ойлголцсон. Бас өчигдөр орой тоглолт дууссаны дараа тэд нар их халамцуу буцсан. Тэгээд Жимин манай өрөөнд орж ирээд, утга нь ойлгогдохгүй баахан юм ярьж байгаад тэгээд намайг зөөлнөөр үнсээд яваад өгсөн. Хэдий миний өрөө харанхуйдуу байсан ч тэрний улаан лооль шиг улайсан хацар нь маш тод харагдаж байсан. Тэр үнэхээр өхөөрдөм юм. Дараа нь би тэрний өрөөнд очоод хамтдаа бүх зүйл оройтохоос өмнө сэтгэлээ илчлээд гадуур гарах талаар ярилцсан.

2020.10.13

Paris дох тоглолт өчигдөр дууссан. Тэгээд бид нар маргааш буцах учир би энэ завшааныг ашиглаад Жиминтэй хамт гадуур гарсан. Бид хоёр Disney Land ороод тэгээд дараа нь торт худалдаж аван хамтдаа лааг нь үлээсэн. Би түүнийг тийм жаргалтай байхыг нь харалгүй удсан байна лээ. Тэгээд би түүнд үерхэхгүй байх гэхдээ хамгийн дотно найзууд байх талаар хэлээд өнөөдрийг дуусгасан. Гэхдээ амьдрал үнэхээр шударга бус юм. Нэг нь олны танил алдартай дуучин байхад нөгөөх нь үхэх гэж байдаг???

Nothing Without YouWo Geschichten leben. Entdecke jetzt