The castle

1.9K 88 6
                                    

   Түнэр харанхуй, анир чимээгүй. Огт юу ч оршихгүй мэт санагдана. Харж, мэдэрч, сонсож чадахгүй байна. Яг л би оршдоггүй мэт.. Хав харанхуй, ёроолгүй ангал руу живэх мэт..

Гэсэн ч би бодож байна, сэтгэж байна. Энд харанхуй хоосон гэдгийг ухаарч байна. Би  амьд..
Тийм бол юунд нүдээ нээлээ ч, анилаа ч энд хоосон, харанхуй байсаар байна?


Гэрэл..



Би гэрэл харсан...



Энэ түнэр харанхуй ангалаас чөлөөлөгдөх нь энэ үү? Үгүй ээ.. үхчихсэн юм болов уу? Хүн үхсэнийхээ дараа гэрэл хардаг бус уу? Гэтэл би үүнийг хэрхэн мэднэ гэж?

Нүдээ алгуурхан нээгээд өндийв. Хоёр гараараа газар тулан байхдаа би дахиж хөвөхгүй болсон гэдгээ мэдсэн юм. Амьсгалж, харж, мэдэрч байгаа минь намайг амьд гэдгийг илтгэж байлаа.

Эхэндээ нүд минь бүрсийж олигтой зүйл харагдсангүй. Нүдээ дасгах гэж хэсэг анивчсаны дараа нэг юм эргэн тойрноо харахтайгаа боллоо. Үнэн гэвэл, эргэн тойрноо харсан ч хаана байгаагаа ойлгосонгүй. Хаашаа л харна битүү манан будан. Тиймийн тул хөл дээрээ эгцэрч босоод дахин ажлаа. Хоёр алхмын зайдхыг л харж болмоор, түүнээс цааш өтгөн манан хөшиглөнө. Хөл доорхоо харвал гүн ногоорсон ширэг өвс шагай хүртэл татах юм. Мөн энэ чийглэг уур амьсгал, яг л борооны дараах шиг мэдрэмжийг төрүүлж байлаа.

Энд урьдны адил чимээ аниргүй байх бөгөөд үл мэдэгхэн ч салхи үгүй, зөвхөн зөөлөн чийглэг агаар цээжийг минь дүүргэх бөлгөө.

Энэ юун газар вэ?

Би хаана байна вэ?

Би яаж энд ирэв?

Яг үнэндээ би юу ч санахгүй байна. Яагаад энд байгаагаа ч, юу болсныг ч, энд ирэхээс өмнө юу болсныг ч, тэр бүү хэл өмнөх амьдралаа ч санахгүй байна. Би хэн бэ?.. гэж бодогдохуй яа өөрийгөө нэхэн ажвал би хөл нүцгэн байх агаад өвдөг шүргэм усан цэнхэр өнгийн урт ханцуйтай унтлагын даашинз өмссөн байв.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Unknown world(Completed)Where stories live. Discover now