♤Нэг♤

1.1K 83 5
                                    

Өдөр орж ирснээсээ хойш юу ч захиалахгүй надруу ширтсээр л байх тэр залуу. Нарны шилийг савхи, хар фудволктой хослуулсан тэрээр миний сонирхлыг татаж чадаж байлаа. Хүзүү, гарандаа шивээстэй, чихэндээ хэд хэдэн пирсингтэй бөгөөд их ширүүн төрхтэй ажээ.

Би нэг кофе шопт ажилладаг юм. Цагийн ажил хийдэг гэх үү дээ. Хүмүүсээс захиалга авч, хүргэж өгдөг надад хичээл ажлаас өөр чухал зүйл үгүй. Төгсөх ангид орох сурагч учир шалгалтаа сайн өгөхийн тулд хичээхийн зэрэгцээ их сургуулийн төлбөртөө бага ч болов нэмэр оруулахыг хүсч ажил хийж байгаа нь энэ. Мөн зун болохоор өдөржин хэд хэдэн цагийн ажил хийх боломжтой болж байгаа юм.

Одоо 20.00 цаг болж байна. Кофе шоп нэг цагийн дараа хаах гэж байхад өнөөх залуу юу ч захиалсангүй. Ширтэдгээрээ л ширтэж, үсээ хойш самнаж янзлахаас өөр зүйл хийхгүй юм.

Миний тэвчээр алдагдаж түүн дээр очоод "Үйлчлүүлэгчээ захиалах зүйл байна уу?" гэхэд

Тэр надруу нүдээ ирмэн "Би юу ч захиалахгүй ээ"

Юм захиалахгүй юм бол яах гэж энд өчнөөн олон цаг суугаад байгаа юм бол? Ер нь яагаад надруу ирмээд байгаа билээ? Өөрийг нь ажвал охидоор зугаацдаг нэгэн шиг л байх юм. Тэгвэл надруу нүд ирмэх нь энгийн л үйлдэл болно биз дээ?

Тэр ч удалгүй кофе шопоос гарлаа. Миний санаа амарч, кофе шоп хаах дөхөж байгаа учир цөөхөн үйлчлүүлэгчдээ гарахыг нь хүлээн суулаа. Удсанчгүй хэн ч үлдээгүйд би шалаа чийгтэй алчуураар нэг арччихаад кофе шопоос гарав.

Гадаа харанхуй болж нарийхан гудамжаар алхахдаа би үл ялиг чичирч байв. Цаг агаарын хүйтэнд биш ганцаараа алхаж байгаа болохоор л айж байгаа юм.

Миний алхаж байгаа гудамжаас бусад газарт гэрэл хэд хэдээрээ асч, хөл хөдөлгөөн ихтэй, машин сигналдах чимээ үе үе гарна. Би гэртээ хурдан харихын тулд л энэ замаар явдаг юм. Согтуу залуус, хулгайч дээрэмчид, хааяа хааяа гарч ирдэг. Гэхдээ би тэгж их айгаад байдаггүй юм. Бие хамгаалах урлагийг аав минь надад зааж байсан учир.

Тиймдээ ч энэ жихүүдэс төрмөөр гудамжийг гайгүй даваад гарчихдаг гэх үү дээ.

Гэхдээ өнөөдөр би азтай байсангүй. Урд минь гэнэт гаж донтон гараад ирчих нь тэр. Айсандаа хашгирах гэтэл тэр шуудхан миний амыг таглачих нь тэр. Ам л тагласан болохоос биш миний гар сул байсан тул нүд ирмэхийн зуурт түүнийг газарт унагааж чадлаа. Цаг алдахыг хүссэнгүй хар хурдаараа гүйж эхлэв.

ON HIATUS Bonnie & Clyde | jcwWhere stories live. Discover now