♤Тав♤

372 54 5
                                    

Яг л араар тавиулсан юм шиг мэдрэмж төрж, зогсолтгүй гүйсээр нэг л мэдэхэд би үдээс хойш ажилладаг кафенхаа урд ирчихсэн зогсож байлаа. Цаг нь болоогүй үгүй нь надад хамаа байсангүй, би ажлын хувцсаа өмсөөд нөгөө ээлжийнхээ залууд туслаж эхэлсэн юм. Бодол болох завгүй байвал надад л амар шүү дээ.

Үнэндээ тэр чимээ надад хүнд цохилт болсон гэж хэлж болохоор. Айж сандарсандаа өрөөг тойруулж ч харалгүй гараад ирсэн юм. Тэдний тэр бохир заваан ажлыг харахыг хүсээгүй. Өөдгүй эгчийнхээ ёжилсон харц, инээдийг харахыг би хүсээгүй. Чанүг ч тэр миний эгч гэдгийг мэдсээр байж тийм зүйл хийж л байдаг. Ядаж миний өчүүхэн сэтгэлийг бодож болоогүй юм байх даа. Түүний надад хайртай байна уу, зүгээр надаад тоглож байна уу хамаа алга. Хүн л юм чинь сэтгэл зүрхтэй болохоор наад захын тийм зүйлсээс зайлсхиймээр юм. Гэвч ингээд бодохоор Чанүгт зүрх сэтгэл үгүй бололтой.

Мину гэх ажилтанд туслаад нэг их удалгүй миний гарах ээлж болсон байв.  Минуг үдэж өгчихөөд байж байтал Чанүг орж ирэв. Түүнийг хармагц саяхан сонссон чимээ ахин сонсогдох шиг болж уурандаа цэхэлзээд л өнгөрөв. Чанүг кафед орохдоо байнга американо авч уудаг гэдгийг нь мэддэг учир түүнд нэгийг хийж ширээн дээр нь тавиад хийх ёстой ажлаа хийлээ.

Хүмүүс ч орж гарсаар би энд захиалга авч, хүргэж өгөөд л их ядарч байсан болохоор өөртөө амралт өгөөд хэсэг суув. Чанүгийн надруу гэмшсэн харцаар харах нь миний дургүйг ихээхэн хүргэнэ. Одоо тэгж харлаа гээд юу өөрчлөгдхөв дээ.

Хаалганы дээр байх хонх дуугарч, миний танил нэгэн орж ирэх нь тэр. Дунд сургуульдаа найзууд байсан Жунсог хэдэн найзуудтайгаа орж ирэв. Жунсогтой цагийн сайханд найз байлаа. Байсан юм. Жунсог гадаадруу явах болсноор бид хөндийрсөөр эцэст нь холбоо тасарсан юм. Түүнийг хараагүй их уджээ. Гэтэл түүнийг энд байгааг хараад мөн үү биш үү гэж удаан эргэлзэв.

"Лиа? Чи мөн үү?" Жунсог намайг таньсан бололтой, нүдээ бүлтэлзүүлсээр асуулаа.

"Тийм ээ, их санасан байна шүү" Би ийн хэлж инээсээр түүнийг тэврээд авлаа. Золиг их өндөр болжээ. Би уг нь энээс өндөр байсан л юмсан.

"Ахх би ч бас чамайг их санажээ. Ингээд уулзах их сайхан байна шүү. Яаж яваад энд таарчихваа" гэснээ миний өмссөн хормогч, малгайг хараад "Аан, энд ажилладаг юм байна тийм үү?" гэсээр Чанүгийн хажуу ширээнд найзуудаараа суулаа.

Би тэдэнтэй нэгдэж "Чамаар юу байна даа Жунсог?"

"Энд бүр мөсөн суурьшаад нэг их удаагүй л байна. Энэ хэдтэйгээ уулзаагүй удсан болохоор гаръя гээд л. Харин чамаар?"

ON HIATUS Bonnie & Clyde | jcwWhere stories live. Discover now