AMORE

934 42 20
                                    

"Буржгар үст минь гараад ир!!!"

Яг одоо энэ дэлхий дээр байхгүй юмыг дуудаад орилж байна.Хэрэв өнөөдөр гэрээс гарвал тааралдсан бүх хосуудыг өөрийн гараар маажих байсан юм. Учир нь өнөөдөр ганц бие хүмүүст том цохилт болсон өдөр.

"Яагаад би ганцаараа байх ёстой гэж? Би тийм болохгүй хүн юм уу?Надад энэ халаалтнаас өөр хань алга"

Энэ охин бол би Ким Со Ин бөгөөд 18 нас саяхан хүрсэн.Яг үнэндээ түрүүн гэртээ сууж байхдаа ээж аав хоёрын үлдээсэн аягатай юмыг аваад уучихсан.
Тэр нь өглөө аавын уух байсан хүн хорхойдотой архи байсныг мэдэлгүй уучихаад одоо өвчигнөж байгаа нь энэ.

Гэхдээ би ийм охин биш л дээ. Өнөөдөр л уумаар санагдаад дахиад хэдэн юм дээрээс нь нэмээд уучихсан.

"Amore муу буржгар шаргал үст. Чи муу ичих ч үгүй цүндгэр гэдэсээ гаргаад яваад байдаг биз дээ ЧИ?!!"

Уйлсаар сууж байтал утсанд үл таних дугаараас зурвас ирэх нь тэр:

"Юу гэнээ? Чи хайрыг хүсэж байвал Amore-ийг дууд гэнүү?"

Нүд жоохон бүрэлзэж байсан ч юм унших чадалтай байгаа бололтой...

"Худлаа мөнгө саадаг үйлчилгээнүүд! Amore гэнэ шүү!"

Гэнэт урд минь нэг үл таних этгээд гараад ирэхэд би орилон босохдоо арагш юманд тээглэн ойчихын даваан дээр тэр бэлхүүсээр минь тэврэн авлаа.

Түүнээс зуурахдаа тэр хэн нэгний төгс царай өөгүй цэвэрхэн арьс бас бор хүрэн үс нь өөрт нь гайхалтай зохицсоныг анзаараад амжив.

Яг л үлгэрт гардаг ханхүү мэт...
Энэ хэсэгхэн хугацаанд түүнд тэврүүлээд догдолж зүрх минь хүчтэй цохилно.

Эсвэл би согтуудаа солиорч байна...

Би гайхан:

"Х.хэн бэ?"

Тэр ер бусын гайхалтай инээмсэглэн:

"Зуу дахь удамын хайрын илч Ким Тэхён байна"

Би гайхан түүн рүү цоолох шахам ширтэхэд тэр намайг газар буулган энгэрээсээ дэвтэр үзэг гарган:

"За гол ажилдаа орцгооё! Нас бас ямар залуу сонирхдогоо хэлээрэй"

"Айн Ю.юу?"

Тэр санаа алдан:

"Би дахиад хэлэх үү?"

"Аан 18тай бас... Яг ямар залуу сонирхдогоо сайн мэдэхгүй нь"

УаншотWhere stories live. Discover now